<![CDATA[Дээж.мн - bestseller products]]><![CDATA[Фото зураг угаах үйлчилгээ /Стандарт хэмжээ 10 x 15/]]>400₮

Бид хөдөө орон нутгийн болон цаг зав муутай хэрэглэгчдийнхээ хүсэлтээр фото зураг угаах үйлчилгээ шинээр нэвтрүүллээ. Та Монгол улсын аль ч аймаг хот, сум дүүргээс өөрийн угаалгах зургаа бидэнд илгээснээр таны зургийг мэргэжлийн фото студид угаалган 1-3 хоногийн дотор шуудангаар хүргэж өгөх юм. Энэхүү үйлчилгээ маш хялбархан бөгөөд та угаалгах зургаа дээр харагдаж буй файл хуулах товчийг даран оруулж захиалгаа өгөөрэй.

Түүнчлэн та гадаадын улс орнуудад амьдран суудаг бол эх орондоо байгаа ах дүү, амраг садандаа өөрийн зургаа биднээр угаалгаж илгээж болно.

Таны зургийг хамгийн сүүлийн үеийн техник технологоор мэргэжлийн фото лабораторит чанарын өндөр түвшинд угааж, боловсруулан гардаг. Энэ нь урт удаан хугацааны туршид өнгөө алдаж гандахгүй, гадны ямар нэгэн нөлөөнд /ус, цас, бороо, нарны гэрэл гэх мэт/ чанараа алдахгүй, өнгөний ялгарал байгалийн өнгөөрөө гарч хадгалагддаг давуу талтай юм.

]]>
Fri, 08 Aug 2014 12:34:34 +0000
<![CDATA[Үүлэн бор /зөөлөн хавтастай/]]>12,000₮

Оросын ард түмний аж амьдрал, ахуй соёлыг тусгасан орос ардын шидэт үлгэрүүдийг багтаасан 18 үлгэрээс бүрдсэн зурагт ном.

Дээр үед Радуга хэвлэлийн газрааc эрхлэн гаргаж байсан орос ардын шидэт үлгэрийн түүвэр “ҮҮЛЭН БОР”-оо засаж найруулан хэвлүүлсэн байна. Уншигч хүүхдүүдийг нэгэн цагт үлгэр домогт дуртай  болгон, ном унших сонирхлыг нь оргилуулж байсан энэ сайхан бүтээл өнөөгийн уншигчдын сэтгэлийг татаж, номонд дурлагсадын хүрээг тэлэх нь лавтай юм. 

Энэ номонд орсон үлгэрүүд

- САЙХАН ВАСИЛИСА

- ХӨХ ЧОНО ХӨЛӨГЛӨСӨН ХААН ХҮҮ ИВАН ХОЁР ИВАН

- ГЭРЭЛТ ШОНХОР ФИНИСТ ЭГЧ ДҮҮ ХОЁР ҮҮЛЭН БОР ЖАВАР

- ЭС МЭДЭХ ЗҮГТ ЗОРЧ ҮЛ МЭДЭХ ЮМЫГ АВЧИР ХУН ГАЛУУ

- ШИДЭТ МӨНГӨН ТАВАГ ШИМТ УЛААН АЛИМ

- ИЛБЭТ ЦУРХАЙН ТУШААЛААР

- МЭЛХИЙ ГҮНЖ

- ХАЛТАРМАА

- МАРЬЯ МОРЕВНА

- ОЮУН УХААН ТӨГӨЛДӨР ОТГОН ХҮҮ ИВАН ДОЛООН СИМЕОН

]]>
Fri, 24 Jan 2014 09:18:33 +0000
<![CDATA[Царцаа шоргоолж хоёр]]>7,500₮

Царцаа шоргоолж хоёр

Үлгэр домогт итгэж өсдөг үнэхээр гайхамшигт хүүхэд нас аа гэж.Эрхэм та хүүхэддээ үлгэр уншиж өгөх завгүй үедээ санаа зоволтгүй бид энэхүү сайхан хүүхдийн ертөнцөд бэлэг болгож 1-12 насны хүүхэд багачууддаа зориулан үлгэрийн сонсдог ном буюу СD-тэй зурагт ном бүтээв.

Бид номондоо Орос, Гүрж, болон бусад орны дэлхийд алдартай ардын үлгэрүүдээс түүвэрлэн оруулсан юм. Үлгэрийн ном нь жүжигчилсэн дуу, чимээ хосолсон хэлбэрээр бүтээгдсэн СD -ны хамт хүүхдүүд та бүхэндээ хүрч байна. Үлгэрийн номын зураг дизайн, өнгө будаг нь хэвлэлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээл юм. Бидний энэхүү сонсдог  үлгэрийн номын  бусад үлгэрийн номноос ялгарах давуу тал нь номонд орсон бүх үлгэрийн баатар, тэдгээрийн үйл явдлыг нэг бүрчлэн зурж үзүүлсэнээрээ онцлог юм. Хүүхэд багачууд үлгэрээ сонсож байхдаа тухайн үлгэрт гарч байгаа үлгэрийн баатруудын дуу хоолой, ан амьтан, байгалийн дуу чимээг СD-сээ сонсож мэдэрхээс гадна, үйл явдлыг нэг бүрчлэн номноосоо үзэж харах боломжтой.

Таньд хүүдээ, охиндоо үлгэр ярьж өгөх багахан ч гэсэн зав гарахгүй бол бид таны өмнөөс үлгэр яариад өгье. Улаан малгайт, өнхрүүш боов, манжин, царцаа шоргоолж 2 гэх мэт та бидний хүүхэд насандаа сонсдог байсан сайхан үлгэрүүдийг багтаасан үлгэрийн CD-тэй сонсдог  ном маань  багачууд та нарын гар дээр очиж байна.

CD дэхь үлгэрүүдийг манай нэртэй жүжигчид хөгжим, дуу шумын өндөр төвшинд жүжигчилсэн хэлбэрээр уншиснаар үлгэрүүд нь улам сайхан амьд, гоё болсон байгаа. Тaны хайртай хүү, охин чинь эх сайхан монгол хэлээрэй уншиж, ярьж сурахад энэхүү ном ач тусаа өгнө гэдэгт бид итгэлтэй байна.

]]>
Fri, 04 Oct 2013 15:28:40 +0000
<![CDATA[Өрхийн фермерийн аж ахуйг өөрсдөө байгуулъя]]>7,000₮

Өрхийн фермерийн аж ахуй гэж нэрлэж байгаа энэ нэрийн доор нэг өрх айлын хэмжээний нэгдсэн болон төрөлжсөн аж ахуйнууд орох бөгөөд эндээс Монгол орны хаана ч байж болох эрсдэл багатай нэгдсэн өрхийн фермерийн аж ахуйг хэрхэн байгуулж болох талаар танд санаа өгөх зорилгоор нэлээд дэлгэрэнгүй тайлбар, шаардлагатай зурагнуудын хамт оруулан танд толилуулж байна.

Жишээ болгон авч байгаа аж ахуй маань 64 га газар эзэмшин үйлдвэрлэл явуулах ба

1. Сайн үүлдэрийн саалийн үнээ -10.

2. Мэгж-4.

3. Хүнсний мөөг тариалах өрөө -30м2

4. Хүлэмж-58м2

5. Төмс хүнсний ногоо тариалах талбай- 0,4 га

6. Төрөл бүрийн жимсний мод гэсэн төрлүүдээр үйлдвэрлэл явуулаж үхэр, гахайн тэжээлийн 80%-ийг өөрийн эзэмшил газарт тарьж хангана.

Манай улсын хувьд жижиг том аж ахуй гэж ямар хэмжээний аж ахуйг хэлэх вэ гэж тогтсон ойлголт одоохондоо байхгүй байгаа бөгөөд дээрхи аж ахуй нь бусад орны жишгээс харж байхад жижиг аж ахуйд тооцогдож гэр бүлийн хоёр хүн эрхлээд явах бүрэн боломжтой ба газар тариалангийн ажлыг бусад аж ахуйнуудтай хамтран хоршин ажиллаж гаднаас хүн хүч авахгүйгээр амжуулаад байх бололцоотой нь ижил төрлийн гадны фермерүүдийн амьдралаас харагддаг.

Энэ фермерийн аж ахуйн орлого ашиг болон зарцуулах зардлын хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломж тун хомс байна. Учир юу гэвээс манай улсын дотоод зах зээл тогтворжоогүй, юмны үнэ ханш савлагаатай байгаа байдал нь яс тоо тавих боломжийг хааж байгаа бөгөөд харин тухайн барилга байгууламжинд хэрэглэгдэх материалын хэмжээг ойролцоогоор тоогоор илэрхийлсэн болно.

Фермерийн аж ахуй байгуулахын тулд та яах ёстой талаар Фермерийн аж ахуй гэдэг номонд нэлээд тодорхой дурьдсан тул энд товчхон байдлаар танд хэлэхэд:

1. Байгуулах аж ахуйн төрөлдөө тохируулан байрлах газраа сонгоно.

2. Сонгосон газар дээрээ фермерийн төрөлд тохирсон барилга байгууламжийн зураг өөрөө буюу мэргэжлийн хүнээр хийлгэнэ.Зураг нь ерөнхий план үйлдвэрийн барилга, туслах барилга байгууламж(тус бүрдээ), орон сууц гэсэн хэд хэдэн зургаас бүрдэх бөгөөд зураг тус бүр нь дотроо нижгээд хуудастай байна.

3. Ямар барилга эхлэж барихаас шалтгаалан тухайн барилгад шаардлагатай барилгын материал, механизм, техник хэрэгсэл, материалын агуулах, хүн хүчээ бэлтгэж барилгын талбайд татсан байна.

4. Ерөнхий планы дагуу ямар барилга байгууламжаа эхлэж барихаа та өөрийн үзэмжээр тогтоож барих ажлыг эхлүүлнэ.

б. Барилгын ажпын явцыг хянах удирдах ажлаа та өдөр тутам хийхийн зэрэгцээ дараагийн өдрийн ажпаа урьд өдөр нь төлөвлөж бэлтгэсэн байна. Иймэрхүү менежмент нь барилгын ажлыг тасралтгүй.жигд явуулахад хэрэгтэй байдаг.

7. Нэг барилгын ажлыг дуусгаад нөгөөд шилжиж болох боловч таны боломжоос шалтгаалан хэд хэдэн барилгын ажлыг нэг зэрэг эхлүүлж хийвэл цаг хугацаа хэмнэх сайн талтай.

8.Үйлдвэрийн барилгын ажлын явцад зарим тоног хэрэгслүүдийг хананд болон шаланд суулгаж өрөх.

9.Барилгын суурь, хана, хучилт, дээврийн ажлууд хийгдэж дууссаны дараа цахилгааны болон сантехникийн ажлууд хийгдэнэ. Дээрхи ажлууд хийгдсэний дараа барилгын заслын ажил хийгдэж дуусаад тухайн барилга ашиглалтанд бэлэн боллоо гэсэн үг.

10. Фермерийн аж ахуйн барилгууд баригдаж дууссаны дараа барилгын талбайг цэвэрлэж ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилтын ажлыг хийнэ. Энэ чиглэлээр Эдлэн газрын орчны тохижилт гэсэн тусдаа ном гарах тул тухайн үед нь авч уншина уу.

]]>
Fri, 21 Feb 2014 15:20:28 +0000
<![CDATA[The Dark Books БАГЦ]]>59,100₮

ХАР НОМ-ын хоёр дахь хэвлэл таны rap дээр очиж байна. Энэхүү номонд адал явдал, аймшгийн зохиол сонирхогчдод зориулсан их бага хэмжээний таван зохиол багтсан байгаа. Далдын “мэдэхгүй" хүчний эсрэг гэр бүлээ, өөрийгөө хамгаалах гэсэн тэмцэл, санаанд оромгүй үйл явдлуудын өрнөл энэхүү зохиолуудад дүрслэгдсэн. Хаалганы цаана байгаа айдас төрүүлэм хэн нэгэн, хажууд байгаа нь мэдэгдэх хэрнээ нүдэнд үл үзэгдэх “зүйлс”, өнгөрсөн цаг үед болж өнгөрсөн нууцлаг явдлуудын эрэл сурал гээд энэ бүхэн таныг уйдаахгүй гэдэгт итгэнэ.

Хэрвээ энэ ном таалагдсан бол The Dark Books цувралын өөр хоёр дэвтэр болох Шулмын инээд, Зоорь II гэсэн аймшгийн номуудыг санал болгож байна.

... Яг өмнө нь ямар нэгэн зүйл нүүрийг нь халхлаад хөдөлгөөнгүй байна гэдгийг ойлгов. Уянга гэнэт л дотор нь арзганаад ирэх нь тэр.

Тэгээд тэрээр сэтгэлдээ төрсөн эргэлзээгээ үгүйсгэх гэсэндээ ч тэр үү, эсвэл батлах гэсэндээ ч юм уу салганасан гараа урагш нь сунган өмнөө тулаад байгаа харанхуйг тэмтрэхэд хэн нэгэн хүний нүүрийг хурууныхаа үзүүрээр мэдэрлээ. Яалт ч үгүй хүний нүүр болох хамар, ам байх мөртлөө тэдгээр нь байж боломгүй цэв хүйтэн ажээ.

Уянга татвагас хийтэл цочин гараа татан авахад өнөөх өмнө нь сууж байгаа хэн нэгэн “Эгч ээ, та өлсөхгүй байна уу?” хэмээн түрүүчийн адил асуулаа.

]]>
Tue, 19 Nov 2013 17:11:27 +0000
<![CDATA[Чадна би]]>3,000₮

Л.Түдэвийн хүүхдэд зориулсан олон алдартай туужууд байлаг. "Чадна би" хэмээх энэхүү ном нь хүүхдэд сургамжтай олон өгүүллэгүүдийг өөртөө багтаасан.

Энэ номын өгүүллэнүүдээс бусад ном, сонинд гарч байсан нь олон боловч зохиолчийн хамгийн шилдэг гэснийг түүвэрлэн “Чадна би“ номыг гаргасан юм

]]>
Fri, 13 Sep 2013 11:40:11 +0000
<![CDATA[Ухаантай охин Маша тэнэг баавгай хоёр]]>7,500₮

Цуврал: Ухаантай охин Маша тэнэг баавгай хоёр. Орос, Гүрж болон бусад орны дэлхийд алдартай ардын үлгэрүүдээс түүвэрлэн оруулсан үлгэрийн ном нь жүжигчилсэн дуу, чимээ хосолсон хэлбэрээр бүтээгдсэн СD -ны хамт хүүхдүүд та бүхэндээ хүрч байна. Үлгэрийн номын зураг дизайн, өнгө будаг нь хэвлэлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээл юм. Энэхүү сонсдог үлгэрийн номын бусад үлгэрийн номноос ялгарах давуу тал нь номонд орсон бүх үлгэрийн баатар, тэдгээрийн үйл явдлыг нэг бүрчлэн зурж үзүүлсэнээрээ онцлог юм.

Хүүхэд багачууд үлгэрээ сонсож байхдаа тухайн үлгэрт гарч байгаа үлгэрийн баатруудын дуу хоолой, ан амьтан, байгалийн дуу чимээг СD-ээс сонсож мэдэрхээс гадна, үйл явдлыг нэг бүрчлэн номноосоо үзэж харах боломжтой.

Таньд хүүдээ, охиндоо үлгэр ярьж өгөх багахан ч гэсэн зав гарахгүй бол бид таны өмнөөс үлгэр яариад өгье. Улаан малгайт, Өнхрүүш боов, Манжин, Царцаа шоргоолж 2 гэх мэт та бидний хүүхэд насандаа сонсдог байсан сайхан үлгэрүүдийг багтаасан үлгэрийн CD-тэй сонсдог ном маань багачууд та нарын гар дээр очиж байна.

CD дээрхи үлгэрүүдийг манай нэртэй жүжигчид хөгжим, дуу шумын өндөр төвшинд жүжигчилсэн хэлбэрээр уншиснаар үлгэрүүд нь улам сайхан амьд, гоё болсон байгаа. Тaны хайртай хүү, охин чинь эх сайхан монгол хэлээрэй уншиж, ярьж сурахад энэхүү ном ач тусаа өгнө гэдэгт бид итгэлтэй байна.

]]>
Sat, 05 Oct 2013 10:33:53 +0000
<![CDATA[Хөмрөг ба эзэнт гүрэн]]>6,300₮

Галактикийн Эзэнт гүрэн нуран унаж байлаа. Энэ бол Сүүн замын нэг үзүүрээс нөгөө үзүүрийг хүртэл сунан байрласан сая сая од гаригсаас бүтсэн хэмжээлшгүй том Эзэнт гүрэн байлаа. Эзэнт гүрнийхээ хэмжээтэй адилаар уналт нь ч мөн адил нүсэр том байж, удаан үргэлжилж, цаашдаа ч мөн урт хугацаа шаардагдах байв. Уналт эхэлснээс хэдэн зууны дараа нэгэн хүн үүнийг анзаарчээ. Тэр бол улам ихээр хурдасч буй мөхөл, сүйрлийн дундах цорын ганц оч болсон Хэри Селдон байлаа.

Психо-түүх бол нэг хүнтэй бус, хүн төрөлхтөнтэй тулж ажилладаг, олон нийтэд буюу хэдэн тэрбумаар тоологдох хүнд зориулсан шинжлэх ухаан байв. Шинжлэх ухаан биллиардын бөмбөгийн эргээд хаашаа ойхыг өндөр нарийвчлалтайгаар хэлж өгдөгийн нэгэн адил психо-түүх ямар нэгэн үйл явдалд хүн төрөлхтөний үзүүлэх хариу үйлдлийг урьдчилан хэлж чадна. Хэдийгээр ганц хүний үзүүлэх хариу үйлдлийг математикаар урьдчилан тооцох аргагүй ч тэрбум хүнийхийг бол тооцож болох байлаа.

Бүхий л үеийн турш дахь дэлхийн шилдэг уран зөгнөлт цуврал зохиол хэмээх Хюгогийн шагнал-ийг нэрт зохиолч Айзек Азимов өөрийн Хөмрөг бүтээлээрээ алдарт Жей. Ар. Толкейны "Бөгжний эзэн" бүтээлийг ардаа орхин хүртжээ.

Нийтдээ 7 ботиос бүрдэх алдарт Хөмрөг цувралын гол онцлог нь та бидний өнөөдрийн амьдралд аль хэдийн байр сууриа олсон хэдий ч зохиол бичигдэж байх 1944-45 оны үед сураг нь ч дуулдаагүй байсан компьютер, гар утас, интернэт зэрэг технологийн дэвшлийг урвдчилан зөгнөснөөс гадна бидний төсөөлөх ч боломжгүй алс хэтэд өрнөж болох техникийн шинэ ололт дэвшлийг урнаар, шинжлэх ухаанчаар сэтгэмжлэн бичсэн байдаг.

Зохигч: Айзек Азимов, Орчуулагч: Ч. Батсайхан 

]]>
Wed, 11 Sep 2013 12:10:06 +0000
<![CDATA[Будаг амилна]]>3,000₮

Нууц ярианаас сонсож хоцорсон ганц өгүүлбэр

Тэр шөнө тас таранхуй, аймаар нам гүм байлаа. Жаалхүү гэнэт сэрэв. Нөгөө өрөөнөөс хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах сонсогдож байв. Бүдүүн нарийн хоёр дуу сонсогдоно. Хааяа авга ахын сөөнгө дуу гарна. Шөнө зочид ирсэн бололтой. Ямар зочид ирсний нь мэдэх хүсэл Жаалхүүгийн нойрыг хульжаана. Унтлагын өрөөнөөс гарч нөгөө өрөө рүү орохсон гэхээс арга барагдав. Төдхөн харанхуйгаар тэмтчин хувцсаа өмсөөд Жаалхүү сэмхэн босож чимээ гаргалгүй гэтсээр үүдийг нээж зочидын өрөөнд орлоо. Ширээ тойроод хууз сахалтай, гонзгойвтор нүүртэй хүн, бас нэгэн өргөн дугариг царайтай тарган хүн сууж байв. Жаалхүү маш сэмхэн орж ирсэн тул тэд анхандаа мэдсэнгүй. Жаалхүү юу хийхийгээ олж ядан дэмий л урагш багахан ойртох гэж хөл нүцгэн тул хүйтэн шаланд хайрагдахаас эмээн хөлөө дээр өргөн зөөж тавьтал ширхийх шиг болон таваг нь халуун ориглоо. Тэжээвэр зараан дээр гишигчихжээ. Хашгирах гэснээ амаа барив. Тэжээвэр зараа ч ухас хийж, хамраа шугтнуулсаар чанга чанга найтаалган байшингийн нөгөө булан руу мөлхөж оров.

-Намхай чи наадхаа хараач! Хөөрхөн жаал байна шүү гэж ирсэн зочны нэг гэнэт хэлэхэд Жаалхүү рүү зургаан нүд зэрэг чиглэв.

-Хүүе, чи яагаад босоод ирэв. Орж унт! гэж авга ах зандрав.

-За яахав, хүүхэд хамаа юун бэ гэж ирсэн зочны нэг цааргалахад авга ах:

-Яах нь вэ, яах нь вэ. Том хүний яриа чагнах хэрэггүй. Орж унт! гэсээр Жаалхүү рүү босож ирээд гараас нь хөтлөн унтлагын өрөө рүү оруулаад хүний нүднээс далд болсон тул хацар дээр нь шалхийтэл аяархан боловч сүртэй алагдаад ор руу түлхэж,

-Унт чи! Томчуулын яриа чагнах нь уу, чи задарсан! гэж загнаад . . .

Л. Түдэв. 1968 он

]]>
Fri, 13 Sep 2013 11:30:14 +0000
<![CDATA[Мөнхийн гал]]>3,000₮

Өөртөө итгэх итгэлийг тань мохоох гэсэн хүнээс зугтааж бай !!!

Энэ алдарт үгийн тайлбар нь үе үеийн хүүхэд залуусын унших дуртай "Мөнхийн гал" ном болсон юм. Энэхүү номонд "Урагшаа" нэгдэлд Ихмэдэгч гэгч эрдэмтэн хүү говьд усан үзэм тариалахаар ирсэнээр хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргана. Хүний зүүдэнд ч оромгүй сонин санааг агуулж, гайхалтай туршилтыг хийж, гайхалтай сонин түүх өгүүлэх Ихмэдэх хүүгийн адал явдал эцэстээ хүний оюун ухаан гэдэг бол юугаар ч сольшгүй мөнхийн гал юм гэдэг санааг өгүүлэхийг зорьсон билээ.

 

]]>
Fri, 13 Sep 2013 10:44:20 +0000
<![CDATA[Маргад хотын гайхамшигт шидтэн О3]]>5,800₮

"Маргад хотын гайхамшигт шидтэн О3" хэмээх энэ ном нь аль 1900 онд АНУ-д хэвлэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хүүхэд багачууд шимтэн уншсаар байгаагийн нууц юу билээ гэвэл... Юуны өмнө жинхэнэ гайхамшигтай уран сэтгэмжийг сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой, баялаг хөгжилтэй хурц адал явдалтай хослуулан гаргасан төдийгүй сэцэн мэргэн ухаан халгиж байдагт буй хэмээн үе үеийн утга зохиол судлаачид үнэлж дүгнэжээ.

Энэхүү зохиолыг бичсэн Фрэнк Баум маш завгүй, адал явдал дүүрэн амьдрал туулсан хүн юм. Оз хэмээх гайхамшигт шидтэний тухай цуврал түүх нь дэлхий нийтээр тархаж, түүний нэрэмжит Сан байгуулагдаж, шагнал ч бий болжээ. Оз шидтэний түүхийг Ф.Баумын найз нөхөд, хүүхэд нь үргэлжлүүлэн бичсэн байна.

]]>
Thu, 02 Jan 2014 14:23:46 +0000
<![CDATA[Ухаан]]>3,000₮

Эрхэм дүү нар аа!

Эрт урьдын цагт хүн дөнгөж бий болж байхдаа хүч чадлаар ч дорой, эрдэм ном ч мэддэггүй явжээ. Тэр цагт хүн дээлээ ч оёж өмсөж чаддагүй, хоолоо ч хийх аргыг мэддэггүй, гэр орон ч үгүй байлаа. Байгалийн ширүүн үзэгдэл, элдэв араатан амьтны эсрэг гар хоосон, бие нүцгэн хүн гагцхүү ухаанаараа тэмцсээр байж ялсан юм. Загас шиг сэлдэггүй, шувуу шиг нисдэггүй боловч хүн түүнийг хийж сураад газар ус, тэнгэр гурвыг эзэгнэн захирчээ. Дэлхий дээр хүнээс том, хүнээс хүчтэй амьтан асар олон боловч тэд цөм хүний захиргаанд оржээ. Яагаад тэгсэн бэ? гэвэл хүн хэдийгээр эвэргүй, соёогүй, туурайгүй боловч ухаанаа задалж хорвоог танин мэдэхийг чармайсны үрээр хүчээр биш ухаан хөдөлмөр хоёрыг хослуулснаараа ялагдашгүй хүчтэн болжээ.

Тийнхүү миний бяцхан дүү та нар ухааныхаа хүчээр энэ хорвоогийн ялагдашгүй хүчтэн юмаа.

Лодонгийн Түдэв

]]>
Fri, 13 Sep 2013 11:48:37 +0000
<![CDATA[Speak English - Англиар ярьцгаа]]>10,000₮

Англиар ярьцгаа
Зохиогчийн оршил. Энэхүү гарын авлагын хүсэл зорилго бол англи хэл үзэж байгаа хүмүүст ахуйн сэдвээр яриа хөөрөөнд оролцоход нь хэрэг болох англи хэлнийзүйн дүрмийн үндэс хийгээд хүрэлцэхүйц хэмжээний англи үгийн баялагийг эзэмшихэд нь тус дэм болох санааг өвөрлөсөн бөлгөө.
Уг номд:
- Англи хэлний авианзүйн талаархи товч мэдээ
- Англи хэлний цагаантолгой
- Хичээл болгоны тольтой арвантаван хичээл
- Англи хэлнийзүйн товч лавлах
- Цагаантолгойн үсгээр дэсэлсэн англи-орос (-монгол) толийг агуулж багтаасан болно

Сайн хичээллэж, амжилтанд хүрэхийг ерөөе

Р.Диксон. Сонсох CD дагалдана. Номын зохиогчийн өөрөө уншсан дуу хоолойг оросууд пянзаас электрон хэлбэрт оруулсан бичлэг бий.

]]>
Thu, 21 Nov 2013 18:17:15 +0000
<![CDATA[Заагчтай уян хавчуур]]>5,000₮

Номын уян, заагчтай хавчуур

  • Бат бөх, уян, хоргүй резин материалтай
  • Номыг давхарлан бооход бас хэрэглэж болно, тэр байтугай балчир хүүхдүүд үсний даруулга болгон хэрэглэж болно
  • Та өөрийн дуртай өнгөө сонгох олон өнгөний сонголттой

Энэхүү хавчуурга нь бүх төрлийн номонд тохиромжтой бөгөөд та аль хуудасны аль мөрөнд явж байгааг тэмдэглээд үлдээдэг. Олон өнгөний сонголттой. Ном унших дуртай хүмүүст номын хавчуур хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг. Номын хавчуур нь зөвхөн уншиж байсан хуудсаа олоход туслапдаг бол энэхүү шинэ загварын номын хавчуур нь уншиж байсан мөрийг зааж өгдөгөөрөө давуу талтай.

 

]]>
Wed, 25 Dec 2013 13:20:52 +0000
<![CDATA[Улаан малгайт]]>7,500₮

Цуврал #02. Улаан малгайт

Орос, Гүрж болон бусад орны дэлхийд алдартай ардын үлгэрүүдээс түүвэрлэн оруулсан үлгэрийн ном нь жүжигчилсэн дуу, чимээ хосолсон хэлбэрээр бүтээгдсэн СD -ны хамт хүүхдүүд та бүхэндээ хүрч байна. Үлгэрийн номын зураг дизайн, өнгө будаг нь хэвлэлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээл юм. Энэхүү сонсдог үлгэрийн номын бусад үлгэрийн номноос ялгарах давуу тал нь номонд орсон бүх үлгэрийн баатар, тэдгээрийн үйл явдлыг нэг бүрчлэн зурж үзүүлсэнээрээ онцлог юм.

Хүүхэд багачууд үлгэрээ сонсож байхдаа тухайн үлгэрт гарч байгаа үлгэрийн баатруудын дуу хоолой, ан амьтан, байгалийн дуу чимээг СD-ээс сонсож мэдэрхээс гадна, үйл явдлыг нэг бүрчлэн номноосоо үзэж харах боломжтой.

Таньд хүүдээ, охиндоо үлгэр ярьж өгөх багахан ч гэсэн зав гарахгүй бол бид таны өмнөөс үлгэр яариад өгье. Улаан малгайт, Өнхрүүш боов, Манжин, Царцаа шоргоолж 2 гэх мэт та бидний хүүхэд насандаа сонсдог байсан сайхан үлгэрүүдийг багтаасан үлгэрийн CD-тэй сонсдог ном маань багачууд та нарын гар дээр очиж байна.

CD дээрхи үлгэрүүдийг манай нэртэй жүжигчид хөгжим, дуу шумын өндөр төвшинд жүжигчилсэн хэлбэрээр уншиснаар үлгэрүүд нь улам сайхан амьд, гоё болсон байгаа. Тaны хайртай хүү, охин чинь эх сайхан монгол хэлээрэй уншиж, ярьж сурахад энэхүү ном ач тусаа өгнө гэдэгт бид итгэлтэй байна.

]]>
Sat, 05 Oct 2013 10:26:48 +0000
<![CDATA[Японы шилдэг тууж, өгүүллэгийн түүвэр]]>12,000₮

Нобелийн шагналт зохиолч Кавабата Ясүнари, Ооэ Кэнзабүро, түүнчлэн япончуудын хайр талархалыг хүлээсэн зохиолч Итоо Сачио, Кикүчи Кан, Мори Оогай, Акүтагава Рюүносүкэ, Ихара Сайкакү нарын уянгын болон адал явдалт тууж өгүүллэгээс бүрдсэн түүвэр ном Д.Төмөрбаатарын орчуулгаар шинээр хэвлэгдэн гарлаа.

Номонд багтсан тууж өгүүллэгүүд:  

- Канабата Ясүнари. (Нобелийн шагналт)  Изүгаар яваа бүжнгч бүсгүй (Тууж)

- Ито Сачио. Хээрийн удвал цэцгийн дундах шарнл (Тууж)

- Ооэ Кэнзабүро. (Нобелийн шагналт)  Гэнэтийн хэлгүйрэл (Гууж)

- Акүтагава Рюүносүкэ. Морины хөл (Тууж), Рашёомон (Өгүүллэг)

- Мори Оогай. Гожиин тал дахь адаүчи буюу Санъэмон овогтуудын өшөө авалт (Тууж)

- Кикүчи Кан. Хайр хорслын дэнсэн дээр (Тууж)

- Иxapa Сайкакү. Сургамжит өгүүллэгүүд

- Рёои Асай. Гал улаан бүс буюу эгч дүүсийн хайрын домог (Өгүүллэг),  Обасүтэяма домгийн тухай

Япон хэлнээс орчуулсан: Чонуд Дэлэгийн ТӨМӨРБААТАР

]]>
Wed, 04 Sep 2013 15:04:18 +0000
<![CDATA[Америкт суралцсан тэмдэглэл]]>8,000₮

Монгол Улсын Их Сургуулийн математикийн тэнхимийн том заал 2004 оны дүн өвлийн тэр нэгэн ням гаригийн үдэд оюутнаар пиг дүүрсэн байлаа. Сэтгэл санаа нь өөдрөг зуу гаруй залуучууд ням гариг бүр энд цугларч бүр сонирхолтой лекц яриа сонсдог ажээ. Лекцийн зохион байгуулагч Эрдэнэболд хэмээх залуу шатан дээр тосон уулзаж “Оюунгэрэл эгч ээ, манай оюутнууд цагаасаа өмнө ирчихээд суух суудал алга байнаа, та аль болох дэлгэрэнгүй мэдээлэл өгөөрэй” гэж яаруулав. Би Стэнфордын их сургуульд хэрхэн суралцаж мастерийн зэрэгтэй болсон тухайгаа эдгээр залуустай илэн далангүй ярилцахаар ирсэн юм.

Тэр нэгэн лекцээс хойш би олон удаа тэнд энд уригдаж Америкт хэрхэн суралцсанаа ярьсан бөгөөд тэр болгонд энэ сэдвийг сонирхож байгаа хүний тоо эрс өсөж буйг анзаарч байлаа. Олон чиг залуус надаас и-мейлээр ганцаарчилсан зөвлөгөө авч эхлэв. Зөвлөгөө авсан хүмүүсээс америкийн сургуулиудад хэдийн тэнцэж, мөнгөө олоод суралцаж байна. Миний хүү ч тэдний нэг болоодхов.

Нэгэнт миний зөвлөгөө хүмүүст даруй хэрэг болж байгаа нь ил харагдаад байхад аль болох олон хүнд тус болох юмсан гэж бодох боллоо. Иймээс америкт суралцахыг хүссэн өсвөр үе, залуучуудад зориулж ном бичихээр зориглосон нь энэ. Ийм ном бичээч гэж олон сайхан хүмүүс надаас хүсч урам өгч, дэм хайрласныг хэлэх хэрэгтэй.

Давийн өмнө энэ номонд дурдагдаж байгаа хүмүүсийн тухай мэдээллийг өөрийн өнцгөөс, санаж байгаа хэмжээндээ бичлээ. Тэдгээр хүмүүсийн тусламж дэмжлэг, хор шар хөдөлгөсөн үг, үйл явдалгүйгээр надад тохиолдсон зүйл хэзээ ч сонирхолтой сургамж, адал явдал болж чадахгүй байсан гэдгийг хэлмээр байна.

Нөгөөтэйгүүр энэ номоор америкт хэрхэн сурах вэ гэдэг үнэмлэхүй жор гаргахыг зорьсонгүй, харин надад тохиолдсон явдлаас хүмүүс сургамж авч өөрсдийнхөө замыг тодорхойлоосой гэж бодож бичлээ. Өөрийнхөө тухай зарим зүйлийг өгүүлэхдээ “энэ хүн, ийм нөхцөлд чадсан юм чинь би илүү хурдан амжилтад хүрч чадах юм байна” гэж хүмүүс өөртөө улам итгэлтэй болоосой гэж хүсч бичсэн юм.

Номыг минь уншаад залуу та миний сурч төгссөн дэлхийд алдартай Стэнфорд, Йелийн Их сургуулиудын босгыг хэзээ, хэрхэн алхах талаар “байлдааны тактик”-аа боловсруулж эхлэх биз. Басхүү олон олон өөр сургуулийн босгыг алхахад ойрхон байгаагаа ойлгох болно. Яагаад гэвэл өнөөгийн залуучуудын боломж 1990 оны хөдөөгийн бүсгүй миний өмнө байснаас хамаагүй өргөн, дардан билээ. Бас залуу танд тохиолдох адал явдал миний үеийнхнийхээс өөр байх нь үнэн гэлээ ч энэ номоос авах туршлага, санаа бүхэн таны амьдралын аялалыг бидний үеийнхнийхээс улам бүр сонирхолтой, илүү их амжилттай болгоход туслана гэж итгэж байна. 

]]>
Thu, 12 Sep 2013 19:25:48 +0000
<![CDATA[Өдөр тутмын 365 бясалгал]]>8,000₮

Далай багш жилийн 365 хоногийн турш хэрхэн сэтгэл оюунаа бясалгаж аз жаргалтай, сайн сайхан амьдарч болох вэ гэдэг асуултын хариуг дээрх 365 сургаалиас бүтсэн номондоо тун ойлгомжтой айлдсан байна.

- Амьдралын утга учрын тухай эргэцүүллүүд

- Амьдралын нөхцөл байдлын тухай эргэцүүллүүд

- Нийгмийн амьдралын тухай эргэцүүллүүд

- Ахуйн хүндрэлийн тухай эргэцүүллүүд

- Оюун санааны амьдралын тухай эргэцүүллүүд гэсэн 5 бүлэгт хуваажээ.

* * * * *

#1. Хүмүүний амьдрал дэндүү богинохон аваас Эх дэлхий дээр оршин буй энэ ахархан хугацаандаа бид өөрт болон бусдад хэрэгтэй бүхий л зүйлийг нээж олох нь нэн чухал гэдгийг эрүүл саруул ухаан бидэнд сануулж байна.

#2. Хүмүүн төрлийн төлөөлөгч болсон бид бүхэнд эхээс төрөхүйд ижил тэгш боломж заяагдсан болох нь тодорхой, мэдээж хэрэг оюун санааны хөгжлийн хувьд бусдаасаа хоцрохгүй байх нь зүйд нийцэх биз ээ. Хүмүүний уураг тархи хэмээх энэ гайхамшигт оньсон хөдөлгүүр нь түүний боломж бололцоог зүй ёсоор ашигласан тохиолдолд энэ нь бидний их хүчийн эх сурвалж, ирээдүйн үндэс болох авай.

#3. Хүмүүн төрлийг ологсод манай гараг дээр оршин буй бүхий л амьд эд юмсын дэргэд хамгийн тегс төгөлдөр бүтээл юм хэмээн миний бие тооцдог. Хүмүүс гагцхүү хувийнхаа имьдралыг аз жаргалтай байлгахаас гадна бусдад туслаж чадах тийм авъяас билгийг эзэмшсэн байх учиртай. Байгал эх төрсөн цагаасаа эхлэн аливаа зүйлийг хийж бүтээх тал дээр онцгой анхаарч, тэмүүлдэг байх тийм л зан чанарыг бидэнд олгосон болохыг ухамсарлаж явах нь зүйд нийцнэм.

#255. Ихэмсэг зан нь нийгмийн олон асуудлын үндэс суурь болдог. Тэрээр атаархал, дээрэнгүй байдал, үл тоох байдал зэргийн мэдрэхүйг төрүүлж, гол төлөв тэднийг муугаар ашиглахад хүргэж, орчин тойрондоо хэрцгий байдлаар хандах янз бүрийн үзэгдлийн учир шалтгаан болж байдаг

#315. Өөрийн олж авсан онолын ба амьдралын ухааныг улам бүр ухаалаг, гүн гүнзгий болгож, тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь тун чухал. Үүнд гэнэтхэн суралцах ямар ч боломж үгүй юм. Энэ ном үзэх явцад аажмаар ирэх болно.

 

Дээрхийн Гэгээн XIX Далай лам Данзанжамц, Орчуулсан: О. Чинбаяр  

]]>
Thu, 26 Sep 2013 10:30:28 +0000
<![CDATA[Аз жаргалын шаахай]]>7,800₮

Данийн их зохиолч, дэлхийн шидэт үлгэрийн хаан Х.Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Фюн арал дээр төржээ. Эцэг нь ядуу гуталчин, эх нь мөн л ядуу гэр бүлээс гаралтай аж.

Хожмын их зохиолчийн хүүхэд насны амьдрал хүнд хэцүү байжээ. Аавыгаа нас барснаас хойш гэр бүлийнхнээ тэжээх гэж хүнд хөдөлмөрт нухлагдав. Эхлээд нэхмэлчин, дараа нь оёдолчин болж, тамхины үйлдвэрт ч ажилласан гэдэг. Хүүхэд байхдаа том цэнхэр нүдтэй, зожиг, буланд суун өөрийн дуртай тоглоом болох хүүхэлдэйн театртаа хамаг анхаарлаа хандуулдаг байв.

Тухайн үед сургуульд хүүхдийг зодож занчих нь хэвийн үзэгдэл байсан тул хүү сургуульд явахаас ихээхэн айдаг байлаа. Гэвч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү уйгагүй хөдөлмөрлөсний дүнд хүүхэд бүрийн хайртай “Үлгэрийн хаан” болж чадсан

]]>
Sun, 13 Oct 2013 12:48:29 +0000
<![CDATA[Япон-Монгол толь бичиг ]]>48,500₮

Бидний толь зүйн чиглэлээр гаргасан анхны бүтээл болох "Япон Монгол толь бичгийн" анхдугаар хэвлэл гадаад хэл сонирхон суралцагсдын гар дээр очсон цагаас хойш яг арван жилийн хугацаа өнгөрчээ.

Уг толь бичиг хэвлэгдсэн цаг үе нь Монгол Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой давхцаж байсан бол энэхүү шинэ бүтээл дээрх чухал түүхэн тэмдэглэлт үйл явдлын 40 жилийн ойн мөчлөгтэй тохиож байгаа нь санамсаргүй атлаа маш бэлгэ дэмбэрэлтэй хэрэг юм.

Тэнгис далайгаар зааглагдсан өнө эртний түүхэн харилцаатай Монгол - Япон хоёр орны найрсаг харилцаа улс, төр, эдийн засаг, урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг маш өргөн салбарыг хамран амжилттай хөгжиж буйг дагалдан япон хэл сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа билээ.

Энэхүү нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж монголын толь бичгийн академийн тэргүүн Доржсүрэнгийн Болдбаатар "Япон Монгол толь бичгийн" 2002 оны анхны хувилбарыг дорвитой өөрчлөн засаж, тользүйн сүүлийн үеийн ололтыг бүтээлчээр ашиглан тус бүтээлийг бэлэн болгов.

Япон Монгол толь бичгийн гол хэрэглэгчид нь япон хэл сонирхон суралцагч хүүхэд залуус, япон хэлний орчуулагч, судлаачид болохоос гадна монгол хэл суралцагч япон хүмүүс ч өргөнөөр ашиглаж болохыг давхар бодолцлоо.

Зохиогч Д. Болдбаатар

]]>
Tue, 12 Nov 2013 11:05:20 +0000