<![CDATA[Дээж.мн - featured products]]><![CDATA[НҮҮНЭ]]>40,000₮

Болор цомын эзэн, яруу найрагч Б.Мягмаржав нь шүлэг, яруу найраг сонирхогчдын дунд Дархад Мийгаа хэмээх нэрээр танил болсон яруу найрагч билээ. Энэхүү номын шүлгүүдийг монгол бичгээр давхар буулгасан бөгөөд уран бичлэгийг зураач Ц.Бямбажав бичжээ.

Ууц нуруун дээрээ амьдрал үүрч 
Угалз мэтгэх голыг нялх моддод илгээж 
Амьдрал ус хоёрын алийг ч таслахгүй 
Араг ясаа үйртэл дөрвөн хөллөж чилдэг 
Энэ муу навсархай модон гүүр шиг 
Эх оронч байна гэдэг тийм ч амаргүй.

* * *

Цагаан сүлд шиг мэргэдээр төрөө түшүүлж

Хар сүлд шиг эрсээр түмнээ өмөөрүүлж
Эрт босч орой унтах хүн хүлэг хоёрыг
Эргэх дөрвөн улирал араас нь дагаж гэлдэрнэ
Айл хотлоороо өтөг бууцандаа төвхнөөд
Ард хоцорсон өвлийн өдрүүдийг саравчлан хүлээнэ
Нүцгэн талд сульдаж хоцорсон цаг хугацааг
Нүүдэл хөсгийн сүүлчийн тэргэн дээр даруулж авчирна

* * *

Буруу зөв хоёр олбог булаалдсан цөвүүн цагт 
Бурхан хүртэл нүүдэлчнээс орогнол гуйсан 
Аврал эрсэн бурхдыг үүрч дүүрсээр 
Аврал авралдаа бие биенээ багтаасаар 
Бурхан тэнгэрийг сайн цагт нь хүргэн 
Буулгаж өгчихөөд цаашаа нүүсэн.
Оюун билгээрээ газрын гүнийг өрөмдөн эрдэнэсийг таниад 
Олон толгодынхоо дундаас бидэнд адуу шиг зүсэлж өгөөд цааш нүүнэ 
Оюу толгой тэргүүт өв сангий нь Онгойлгон байж үнэмшин, нүдээ бүлтэртэл алмайрч 
Өвөг нүүдэлчдийнхээ хэдэн зууны тэртээх цаг хугацаанд
Өнөөдөр л бид арай ядан ирж байна.

 

 

]]>
Mon, 06 Apr 2015 14:53:46 +0000
<![CDATA[Заан залуудай]]>10,000₮

Оршил

Үүрийн туяа гэдэг түүхэн роман анх үүсгэн бичихдээ, улсын сайн малчин Ширчин гэгчийн туулж өнгөрүүлсэн явдлыг нь сонинд бичихийн улмаас, сонины товч мэдээнээ цухас гаргасан зүйлд тэр зоригт өвгөний насан туршийн сонин явдлыг яахан багтааж болох ажээ.

Чингээд, сэтгэлэг адил Зөвлөлтийн нөхдөөс зоригжуулсанд урмас орж “Үүрийн туяаг” бичин гүйцэх үес, надад нэгэн санаа төрсөн нь: манж Дайчин улс, Олноо өргөгдсөний Монгол улс, Монгол Ард Улс энэ гурван төрийн нүүр үзсэн өвгөдийн хорьдугаар зууны эхэн хагасыг бараг шувтартал үзэж өнгөрүүлсэн явдлыг нь дүрслэн үзүүлсэн “Үүрийн туяанаас цаашилж, түүх юүгээн бүтээгч ард түмнийхээ үе үеийн байдлаас нэг нэг роман бичиж, эртнээс “Үүрийн туяа" хүртэл үргэлжилсэн нэгэн цуврал роман бичиж үзвэл зүгээр юмсан гэж бодогдлоо.

Зөвлөлтийн алдарт эрдэмтэн, академич, профессор багш нар минь, монгол хэл бичгийн шинжлэлд насаа зориулан оролдох хүн, дан ганц монгол хэл бичгээрхязгаарлавал, учир дутагдалтай болно. Зорин эрхэлсэн хэл бичгийн шинжлэлд гүйцэд гүнзгий оролдох гэвэл, хэл бичигтэй салшгүй холбоотой бөгөөд харилцан шүтэн барилдсан шинжлэлийн зүйлийг уйгагүй оролдож, аман зохиолын зүй, угсаатны зүй, эртний судлал, түүх зэрэг зүйлийг судлалцах хэрэгтэй. Чингэвээс, сая учир бүрдээд, хэл бичгийн судлалд нэмэн оруулж болохын дээр, бас уг судалсан зүйлээс өөр төрлийн юм бичихэд хэрэглэх зүйл бүрдэнэ гэж чин сэтгэлээс сурган соёрхсон нь, надад одоо л их тус болж, миний зохиолч сэтэртэй болсон нь ч мөн түүнээс үндэслэсэн билээ.

Чингээд, өдгөө үсэн буурал болж, насны наран хэлбийж буй үес, эрдэмтэн багш нарыг шүтэн олсон хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зүйн талаар гучин илүү жил оролдон цуглуулсан зүйлээ бие баахан танагтай байгаа дээр боловсруулан, амжиж авдаг бол, дуусган бичихийг мэрийхийн хажуугаар, тэдгээр цуглуулсан зүйлээс уран зохиолын зүйлд хэрэг болох юм өдий төдий гарахыг тэвчин үл түвдэх тул, цуврал роман бичих гэсэн санаагаа амжихын хирээр оролдож үзье хэмээн, хөндий цээжин ургасан үзэгдлээ цааснаа буулгахдаа мөхөс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юм үүсгэснээс, эхнээс нь дэс дараагаар нухаж үзье хэмээн, балар эртний чулуун зэвсгийн үеэс сэдэвлэсэн энэ “Заан Залуудай” гэдгийг урьдаар дуусгахаар зорилоо.

Чулуун зэвсгийн үеийн манай дээдэс, өндөр өвгөс, байгалийн түмэнэрхшээлийндундчадал мөхөс, мэдлэггүйхэн, зэвсэгхэрэгсэл нэн ядуу, асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хүчин үзэгдлийн үнэн учрыг мэдэхгүй боловч, хөдөлмөрийн хүчээр мичнээс хүн болж, бидний одоогийн үед зүглэсэн анхны мөр гаргасан тэр үеийг дүрслэн үзүүлэхэд надад сонин санагдсан билээ. Эртний чулуун зэвсгийн үеийн хүний эдийн боловсролыг эртний судлалч нар нээн үзүүлж, аман зохиол, угсаатны зүйч хүмүүс, олон угсаатны утга соёлын зүйлийг харшуулан гаргаж дэлхийн олон улсын дунд бусдын адил шатны хөгжилд хүрч завдаагүй аймаг угсаатны соёл боловсролын зүйлийг судалсан нь, чулуун зэвсгийн үеийн хүний эдийн боловсрол, утга соёлын хэр хэмжээ тодорхой болсон үүнд, тэдгээр зүйлийг баримжаалан, монгол аман зохиол, угсаатны зүйн сэдвээс бас хэрэглэж найруулан бичсэн үүнээ, зохиолчийн хувьд надад санаа байвч, чадал хүрэлцээгүй зүйл байж болох юмаа. Тийм зүйлд уучлахыг өчмүү.

Балар эртний түмэн харанхуйн үед бас буман мэдэхгүйн дунд оршин байсан балрын хүмүүс, тэр мөртөө мөн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хөгжлийн зүг чадан ядан, унан тусан зүтгэж явсныг нь уран саналгын үүднээс дүрслэн үзүүлж тэр балар эртний хүмүүсийн дунд Европ зүгийн Германы Неандерталын хөндийн балрын хүн, Дундад улсын Бээжингийн хүн гэж хүн судлалтан, эрдэмтэн мөн эртний судлалтан эрдэмтэнд алдаршсан Ази, Европын хүний зэрэгцээгээр, мөн тэр л хавилцаа үед нь, манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч бидний өндөр өвгө, чулуун зэвсгээ барин аж төрж амь зууж явсны баримтыг Зөвлөлтийн эртний судлалч эрдэмтэн олж, Зайсан толгойн зүүн урд хормойд нь хүртэл чулуун зэсгийн хүний орогнож байсан газар, чулуугаар үйлдвэрлэж байсан зэвсгийг нь олсон тул, би германы Неандертал ч оролгүй, Бээжингийн балрын хүний орогносон газар ч хүрч очилгүй хаяанд маань түмэн жилийн тэртээ оршиж байгсдын байдлаас дүрсэлж үзье гэж зорин бодоод, сурах бичигтээ чулуун зэсгийн хүн гэж үздэг манай сургуулийн багачуулд ч энэ зүйл сонин байж юуны магад гэж бодож бичсэн хэрэг. Уншигч нөхөд, та бүхнээ ийнхүү зориулан бичсэн үүнийг юун гэж болгоосон сэтгэгдлээ надад харамгүй, шуудангийн 119 дүгээр хайрцагт бичиж, цаашдаа үүний хойд дахь цуврал болох үйлд минь тусална уу. Үүний тул, ил оршлын хэдэн үг бичин нуршлаа.

]]>
Fri, 18 Sep 2015 10:48:14 +0000
<![CDATA[Дээвэр дээр суудаг Карлсон]]>8,500₮

«Дээвэр дээр суудаг Карлсон» бол Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгрений гурав дахь бүтээл бөгөөд 70-аад оноос эхлэн дэлхий даяар тархаж, зөвхөн Оросод гэхэд арав гаруй удаа хэвлэгдэн, Чебурашка болон бусад зохиолын баатруудын адил алдаршсан аж. Орос улсаас Шведэд сууж байсан элчин сайд Борис Панкин, «Манай улсын айл бүрт байдаг хоёр ном бол «Библи», «Дээвэр дээр суудаг Карлсон» хэмээн хэлсэн байдаг.

Карлсон нь намхан, тарган хэдий ч өөртөө ихэд итгэлтэй хүн юм. Тэр Шведийн Стокгольм хотын нэгэн гудамжинд байрлах жижигхэн байшингийн дээврийн хонгилд амьдардаг. Карлсон гэдсэн дээрх товчлуураа дарахад нуруунд нь бэхэлсэн жижиг мотор ажиллан нисэж чаддаг. «Би бүгдийг хийж чадна» гэж тэр ярих дуртай. Карлсон тэр байшинд амьдардаг Малыш хүүтэй тоглодог ч хүүг байнга төвөгтэй байдалд оруулах нь бий. Гэвч эцэст нь Малыш хүүгийн гэр бүлийнхэнд, ааш муутай авга ахад нь ч, мөн огт инээмсэглэдэггүй, дүнсгэр гэрийн үйлчлэгчдэд ч Карлсоны хөгжилтэй хэрнээ хүүхдэрхүү төрх байдал нь таалагдан, түүнийг үнэлж эхэлдэг.

]]>
Tue, 15 Sep 2015 17:54:49 +0000
<![CDATA[Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал. Зан чанарын ёс зүйг сэргээх нь ]]>13,500₮

"Би энэ номыг таньдаг бүх хүмүүстээ бэлэг болгон барина." Воррен Бенннс “Хэрхэн удирдагч болох вэ?” номын зохиогч

"Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал" хэмээх энэ номоос өөрт байгаа боломж, дотоод ухаанаа ашиглан өөрнйгөө нээх, бусдад хэрхэн нөлеөлж болохыг сайн ойлгож болно. Энэ бол хүний амьдралыг үндсээр нь өөрчилж цадах гайхамшигт ном. Том Петерс "Tөгс төгөлдрийн эрэлд” номыг зохиогч

"Америкт олон байгууллага ажилчиддаа эрч хүч өгөх, янз бүрийн түвшинд тэргүүлэгч бэлдэж гаргах зайлшгүй шаардлагатай болсон үед Кобей амьдралд цоо шинэ, эерэг нөлөө үзүүлэх философийг санал болгосон бөгөөд энэ нь бизнесийн амжилтын шилдэг баталгаа... эрүүл ухаан, энэрэнгүй сэтгэл, амьдралын туршлагын төгс нийлбэр болжээ". Розабет Мосс Кантер "Харвардын бизнесийн тойм -ын редактор, "Аваргууд бүжиглэж сурах үед" номыг зохиогч


УЯЛГА ҮГ
Харвардын Их сургуулийн профессор, бизнесийн нэрт зөвлөх, Стивен Ковейн алдарт бүтээл болох зарчим төвт амьдрал, зарчим төвт удирдлагын тухай “Долоон дадал” номыг анх уншаад сэтгэлд тун их нийцэж, оновчтой санаа, мэргэн шийдлийг нь чадах чинээгээрээ баяжуулан ажил амьдралдаа хэрэглэж явсан билээ. 

Хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг энгийн зүйлс агуу ихийг бүтээхийн эх үндэс болдог тухай болон хүн өөрөө өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, өрөөл бусдад хэрхэн хандах, амьдралын ямар зарчмууд хүний амьдралд чухал вэ, гээд өчнөөн олон нарийн асуудлыг хөндсөн энэхүү номыг орчуулах санааг дэмжин хэрэгжүүлсэн Монголын Психотроникийн Хүрээлэн болон гар бие оролцсон бүх хүнд гүнээ талархал илэрхийлье.

Үг өгүүлбэр бүрийн утга санааг энгийн, ойлгомжтой гаргаж өгөхөд чамгүй хүндрэл гарч байсныг нуух юун. Цаашид олон түмэнд хэрэгтэй ном бүтээлүүдийн орчуулгын нэр томъёог эх хэлээрээ оноож, хянан тохиолдуулдаг тусгай холбоо, байгууллагатай болбол орчуулгын чанарыг сайжруулан үндэснийхээ боловсролыг төгелдөржүүлэхэд ихээхэн тустай мэт санагдлаа. “Долоон дадал” номыг аж амьдралаа дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг аз жаргалтай, сайн сайхан амьдрахад нь туслах сайхан сэтгэл өвөрлөдөг хэн хүнд нэгийг сануулж, нөгөөг өгүүлэх буй заа хэмээн санаж, монгол түмэндээ хүргэхсэн гэж хүсэж явсаар ийнхүү орчуулан толилуулж буйдаа сонирхогчийн хувьд магнай тэнийн баярлаж сууна.

Эрхэм таны оюуны мэлмий тунгалаг байж, амьдралын эрч хүчээр бялхаж явах болтугай!
Амбагайт овогт Ж. Бат-Эрдэнэ

 

]]>
Fri, 17 Apr 2015 08:24:32 +0000
<![CDATA[Эгнэшгүй нөхрийг олов. Монголын түүхийн гайхамшигт агшнууд]]>15,000₮

Монголын түүхийн гайхамшигт агшнууд цувралын нэг болох энэ номыг "Эгнэшгүй нөхрийг олов" хэмээн нэрлэсэн нь учиртай. Хүч чадал шавхсан, эрсдэл ихтэй Хүйтэний тулалдаанд гүрээг нь харван хүндээр, бараг үхлүүт шархдуулсан Тайчуудын Зургаадайн эр зориг, шулуун шударга зан чанар, саруул ухаан, авъяас чадварыг Чингис хаан оноон таньж, ихэд үнэлэн амь хэлтрүүлээд зогсохгүй өөрийн хамгийн ойрын итгэлт Өрлөгийнхөө нэгэн болгож, Зэв хэмээх алдрыг хайрласан билээ. Гэвч зулайг нь гишгэж төрсөн ах Бэгтэр, алтан ургын дээд авга Алтан, Хучир нарыг зарчим алдсан учраас шийтгэж байсан.

Мөн Чингис хаан хар багын анд Жамухыг, өргөсөн эцэг Ван Тоорилийг ёсгүй загнасных нь төлөө өвдөглөсөн. Тэрээр шударга үнэний эсрэг хэнийг ч тэр гэсгээн шийтгэж байлаа. Харин шударга үнэнтэй хэн хамт байна тэр хүн Чингис хаантай хамт байсан юм. Тийм учраас Чингис хаан өш хонзон, эд шуналын төлөө бус харин үнэн ёсыг өмгөөлөн дэлхийн дайныг эхлүүлсэн ажээ. Ингээд Монголын түүхийн гайхамшигт агшнуудаар аялсу хэмээн урьж байна.

 

Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Энэ шөнө голыг гатлан довтлох гэж байна” гэж сэрэмжлуүлсэн ч мажарууд байлдан ялж чадна гэдэгтээ эрдээд нам унтаж орхижээ. “Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь”

Чингис хааны монголчууд шударга үнэний ёс, зөрчиж болшгүй зарчмуудыг аянга цахилгааны хүчээр дэлхий дахинаа тулган хүлээлгэсэн юм. “Далай мэт.., Тэнгэр мэт.., Аянга мэт..,”

Арштан умардын хүннү хүнрүү дохиод “Чи надад бус энэ хүнд мэхийн ёсолбол зүй ёсонд нийцэхсэн. Би эрдмийг сурсан бол энэ хүн буй бүхнээрээ эрдэм юм аа” гэжээ. “Хүннүгийн модон цуур”

Энэ номхон зөөлөн хүмүүс харин байлдаж тулах цаг болоход ямар аймшигтай дуугаар архиран дайрдгийг тэр чихээрээ сонссон... “Үнэн зоригт Дмитрийн зөвлөгөө”

Монгол цэргийн туг дайсанд олзлогдоход ойрхон болсныг хараад Хит Буха тугийнхаа цэргийг аврахаар дайрчээ. Ийн цавчилдаж байтал морь нь суманд оногдон унасан байна. “Айн-Жалудын домог”

Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг н ь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс хүүгзэ тосон шээлгэжээ. “Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав”

Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаж, хачирхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Иорк руугаа буцах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал “Би Монгол хүн” гэж билээ. “Тусгаар тогтнолын тухай алаг цоог тэмдэглэл”

]]>
Fri, 06 Feb 2015 11:27:36 +0000
<![CDATA[Мэйжи хэмээх Төр улс]]>10,000₮

Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн зохиол “Сүүлчийн шёогүн”, ”Мэйжи хэмээх Төр улс” хэмээх түүхэн романууд уншигчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарлаа. Орчуулагч Д.Төмөраатарын япон хэлнээс орчуулсан эдгээр бүтээл нь 1868 оны үеийн Мэйжигийн ардчилсан их өөрчлөлтийн өмнөх болон дараах үеийн ээдрээтэй үеийг харуулсан, япон хэл сонирхон үзэгч, судлаачдад гарын авлага болохуйц сонирхолтой номууд юм.

Япон хэлнээс орчуулсан: Чонуд Дэлэгийн ТӨМӨРБААТАР

]]>
Wed, 04 Sep 2013 15:53:50 +0000
<![CDATA[Дейл Карнеги /Багц/]]>15,000₮

Энэ хувилбар нь дараах 3 номыг агуулсан багцалсан хувилбар юм.

1. Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон Дэлгэрэнгүй

2. Үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ? Дэлгэрэнгүй

3. Яаж санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх вэ? Дэлгэрэнгүй

Миссури муж улсын хэний ч үл мэдэх нэгэн фермээр явсан Дейл Карнеги хүн төрөлхтний нэгээхэн хэрэгцээг хангах аргыг олсон учраас дэлхий дахинаа алдаршсан билээ. Тэрээр ийнхүү хэрэгцээтэй юм хийхээ бүр 1906 онд ухаарчээ. Тэгэхэд залуу Карнеги Миссури муж улсын Уорренсбергийн коллежийн төгсөхийн өмнөх дамжааны оюутан байжээ. Боловсрол олж авахын тулд түүнд олон бэрхшээл гэтлэх хэрэгтэй болжээ. Тэр ядуу гаралтай байв. Эцэг нь дотуур байрны хөлсийг төлж чадахгүй байсан тул Дейл өдөр бүр нааш цааш 6 миль газрыг мориор туулна.

Тэрээр хичээлээ үзэх зав их муутай бөгөөд зөвхөн ферм дээрээ янз бүрийн ажил хийх хооронд л самбаачилж хичээл номоо үзэж харна. Коллеж дээр зохиогдож буй олонх арга хэмжээнд оролцож үл чадна. Цаг заваар ч хомс, өмсөх тохирох хувцас ч тааруу ердөө л цайны ганц костюмтай байв. Дейл хөл бөмбөгийн багт орж сургуулилахыг оролдсон боловч дасгалжуулагч нь түүнийг жижиг биетэй гэж голжээ. Тэр үеэс Дейл оөрийгөө голж чамлах болсон нь түүний төрөлх авьяасыг илрэхэд саад болж мэдэх байлаа. Үүнийг ойлгосон эх нь Дейлд маргаантай асуудлаар санал солилцох бүлгэмд орж суралцахыг зөвлөж, ингэснээр түүнд их дутагдаж байсан өөртөө итгэх итгэл, бусдын хүндэтгэлийг олж авах боломж бүрэлдэнэ гэж найдаж байв.

Дейл эхийнхээ зөвлөгөөг дагаж хэд хэдэн удаа оролдсоны эцэст тэрхүү бүлгэмд элсэж чаджээ. Энэ үйл явдал түүний амьдралд эрс өөрчлөлт гаргасан юм. Бүлгэмд элссэнээр тэнд үг хэлэх болсноор өөрийнхөө хүчинд итгэх сэтгэл төржээ.

Жил ч өнгөрч амжаагүй байхад уран илтгэлийн уралдаан тэмцээнүүдэд ялах болж, сурлага нь ч ахив. Ахлах дамжааны оюутан болохдоо Дейл уран илтгэлийн бүх дээд шагналыг хүртэв. Бусад оюутнууд түүнээс суралцаж уралдаан тэмцээнд ялах болов. Цааш унших

]]>
Sun, 24 Nov 2013 14:24:54 +0000
<![CDATA[Гурван улсын үлгэр /3 боть/]]>99,000₮

"Гурван улсын үлгэрийг гурван удаа уншаагүй бол хүн болсон гэхэд хэцүү хэрэг" гэж Солонгосын зүйр үг байдгаас үзвэл энэхүү роман Солонгост хэр зэрэг дэлгэрсэн нь мэдэгдэж байгаа байх. Тэгвэл Японд энэхүү роман Хятадаас олон уншигч, шүтэн бишрэгчидтэй байдаг ажээ. Ер нь Япон, Хятад, Солонгос, Тайвань, Сингапур, Хятад зэрэг Зүүн Азийн улс орнуудын алдартай улс төрч, бизнесменүүд бүгд Гурван улсын үлгэр романыг оюун ухааны шавхагдашгүй эх ундарга хэмээн дээдэлж ширээнийхээ номыг болгосон байдаг нь санамсаргүй хэрэг биш юм.

Хятадын эртний ба сонгодог уран зохиолын ертөнцөөс хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичиг хэлцэгддэг. Тэдгээр нь “Си Ю Зи” буюу “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Шуйху Жуань” буюу “Хүйтэн уулын бичиг”, “Саньгуо Янь И” буюу “Гурван улсын үлгэр”, “Хунлоу Мөн” буюу “Улаан асрын зүүд” хэмээх болой.

XI дууны үеийн нангиадын нэрт яруу найрагч, их эсээч Сү Дүнпө хэмээх нэгэн бээр бичиг зохиолдоо: “Хотын айлуудын багачуул заримдаа томчуулыг залхтал нь дүрсгүйтэхэд салахын түүс болохдоо ээж аав нь тэдэнд хэд гурван зоос өгч «Зээл дээр очиж үлгэр сонсоцгоо!» хэмээн хөөх нь холгүй гаргадаг билээ. Багачууд “Гурван улсын үлгэр”-ээс эрт дээр цагийн эрэлхэг дайчин баатруудын баатарлаг явдлуудын тухай сонсохдоо Лю Бэйгийн цэрэг ялагдвал хөмсөг зангидан уйлж, Цао Цао ялагдвал нар нь гарсан мэт баярлалдан уухайлах бүлгээ” хэмээн тэмдэглэн үлдээжээ. “Гурван улсын үлгэр” хэмээх энэхүү алдарт бүтээлийг хуучны монголчууд бас “Саньгуо” хэмээн хятад нэрээр нь товчлон нэрлэдэг байжээ. Тэгээд манай бичгийн хүмүүсийн дунд “Уйлъя гэвэл Ушаандарыг, инээе гэвэл Илдэнтийг, санаа муутай болъё гэвэл Саньгуог унш” гэсэн хэлц үг гарсан байсан нь ийм учиртай ажгуу.

Үнэхээр ч тэр цагаас чанагш бас мянган жилийн өмнө Хятад орон даяар Вэй, Шу, Ү хэмээх гурван улсын хооронд өрнөсөн хэрэг явдал, дайн байлдаан, бослого, тэмцлийн тухай энэ хожим хойдын цагт үл мартан дурссаар байдаг нь цагийг эзлэсэн тэр их үйл явдлуудын дуулиан шуугиан хичнээн их байсныг илтгэх бөлгөө. Гэхдээ багачуул хөвгүүдийн сэтгэлийг гижигдэн татсан тэр бүх баатарлаг үлгэр домог, эрт цагийн хууч яриа магтуу нь аанай л ардын аман зохиолын хэлбэртэй хэвээр байсаар их зохиолч Луо Гуанжунгийн мутрын увдисаар орж энэхүү түүхэн роман мэндэлтэл дахин гурван зуун өнгөрсөн байдаг.

Луо Гуаньжунгийн намтрын хуудас түүхэн бодит баримт сэлтээр тун хомс. Хятадын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, судлаач Лу Сюныийн тодорхойлсноор тэрбээр 1330-1400 оны хооронд аж төрж асан бололтой. Түүний зохиол бүтээлийн дотроос Хятадад төдийгүй ннйг Азид, тэр тусмаа Зүүн өмнөд Азийн олон улс түмний дунд ихэд түгэн дэлгэрсэн нь энэхүү “Гурван улсын үлгэр” туурвил болой.

]]>
Sun, 10 Nov 2013 12:17:03 +0000
<![CDATA[Монгол хөгжим]]>34,000₮

Г. Бадрахын “Монголын хөгжмийн түүхээс” номын оршилд их эрдэмтэн Б.Ренчин "...монгол хөгжим судлагчид эдгээр нөхдийн бичиж эс завдсаныг улмаар дэлгэрүүлэн, монгол хэлээр гарах хөгжмийн судлал бичгийг арвижуулах болтугай... " хэмээсэн буй.

Чухамдаа энэ жимээр Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч, доктор (Ph.D), дэд профессор Сүрэнгийн Соронзонболд “Монгол хөгжим” (XIII зуун) номоо 2008 онд нийтийн хүртээл болгожээ. Уг номд XIII-XIV зууны үеийн төрийн ёслолын хөгжим, цэрэг дайны хөгжим, бөө мөргөлийн хөгжим, хаадын тахилгын хөгжим, монгол хөгжмийн сэтгэлгээний онцлог, хийгээд Юань улсын сударын Жаран есдүгээр дэвтэрийг хөндөн судалсан байна. Юань улсын сударын Жаран есдүгээр дэвтэрт Чан Чун их эрдэмтний зургаа дугаар онд тэнгэр газар таван зүгийн тэнгэрийн хааны нийлүүлэн тахисан хөгжмийн бүлэг, Өвгөдийн сүмийн хөгжмийн бүлэг, Жи Юаны дөрөвдүгээр он арван долоодугаар он хүртэл найман гэрийн хөгжим, Юаны арван наймдугаар оны өвлийн арван сард Шизугийн Хун Хугийн сүмд оршуулан тахихуй дор архи өргөсөн хөгжмийн бүлэг, Усун тангаас хойш биеэвээр тахих ба хамаарсан хөгжмийн бүлэг, Шороо тариалангийн хөгжмийн бүлэг, Урд тариалангийн хөгжмийн бүлэг, Гүнз богдын хөгжмийн бүлгийг тус бүр авч үзсэн нь эрдэмтэн судлаач Соронзонболдын судалгааны асуудлаа тодорхойлсон өөрийнх нь сонголт харагддаг бөгөөд түүний түмэн олондоо толилуулж буй Монгол хөгжим ( Юань улсын ордны хөгжим, бүжиг, жүжиг, хувцас) бүтээлд Юань улсын ёслол хөгжимтэй холбогдох бүхий л эх сурвалжууд хөгжмийн болон бүжгийн багш, түшмэл, хөгжмийн зохиолч, удирдаач, бүжиг дэглээч, зураач, туслах ажилтнууд тэдний ажил үүргийн хуваарь гүйцэтгэх үүрэг, хөгжим анги болон бүжгийн анги, дуучид, жүжигчдийн бие бүрэлдэхүүн, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгүүдийг 12 жилийн арга билигт шүтэлцүүлэн хөгжмийн онолын үндсэнд хэрхэн байрлуулах, хөгжмийн бүтээлийг ямар дэс дараалал аргаар найруулж байсан дэг, зохион байгуулалт, Хөгжмийн анги - хөгжим аялгууны вангийн анги, Өлзийт одон анги, Ёслол хөгжмийн анги, Ном номлогч анги тус бүрт үүсгэх 10 анги бүхий жүжиг, түүний цомнол, найруулагчийн зохиол, үүсгэх хөгжим, найрал дуу, бүжиг, тайллага тахилга, бөө мөргөлийн зан үйл, хувцас дизайн жижиг хэрэглэл зэргийг нэгд нэгэнгүй тоочин харуулсан нь нэн сонирхолтой.

Тиймээс Юань улсын далан нэгдүгээр дэвтэрийг судалсан энэхүү бүтээл нь Их Монгол улсын хөгжим, бүжиг, жүжиг, хөгжим удирдах ур зүй, хөгжмийн онол, найрал хөгжмийн найралжуулга, зэмсэг судлал, зэмсгийн түүх, хувцас судлалын чиглэлд нээлттэй байгаа орон зайг нэгэн шинэ сурвалжаар баяжуулж байгаагаараа чухал ач холбогдолтойг танин барьж болно.

Эрхэм уншигч Та Монгол хөгжимд тухлан саатаж үндэснийхээ эгшиг, яруугаар сэтгэл оюунаа мялаахыг хүсч, чин сэтгэлээсээ талархаж буйг хэлэх юун.

]]>
Tue, 02 Sep 2014 14:17:25 +0000
<![CDATA[Мөнх тэнгэр шүтээн]]>20,000₮

Тэнгэр шүтээний тахилгын зан үйл

Монголын уламжлалт шүтлэг нь эгэл иргэний ерөөл бэлэгдлийн шүтлэг, бөөгийн онгод тэнгэрийн шүтлэг, мөнх тэнгэрийн шүтлэг гэсэн цогц шинжтэй бие биенээсээ урган гарсан боловч өөрийн өвөрмөц зан төрхтэй аж. Мөнх тэнгэр шүтээн болон бөөгийн шүтлэгийн талаар бичигдсэн, амаар уламжлагдсан аман зохиол дахь нэгэн төрөл зүйл болох уриа дууллын шинжтэй өчиг дуудлагын олон тооны сан тахилгын судрууд 300-аад жилийн өмнөөс бичигдэн иржээ. "Тэнгэр эрхэсийн дуулал", "Сүлд тэнгэрийн сангийн дуудлага", "Заяач тэнгэрийн сан", "Дайчин тэнгэрийн сан", "Атаа тэнгэрийн сан", "Эрхэт мөнх тэнгэрийн сан", "Манахан тэнгэрийн сан", "Оддын урилга нэрт судар", "Долоон бурхан одны сан" гэх мэтэс хийгээд мөнх тэнгэр шүтээн, бөөгийн зан үйлийг багтаасан монгол төвд хэлээр бичигдсэн 200 шахам судар номын үг үсэг агуулгыг энэхүү номонд багтаан авч үзжээ.

]]>
Fri, 13 Jun 2014 10:08:20 +0000
<![CDATA[Та нартаа би дуулъя. Охиддоо бичсэн захидал]]>19,800₮

Хүүхэд багачуудад дуулгах нэгэн сайхан гэнэтийн бэлэг байна. Монголын 4H байгууллагаас "НОМЫН АНД" уралдааны хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн "Та нартаа дуулья" номыг үнэгүй унших боломж олгож байгаа юм байна. Та бүхэн Номын эхний хэсгээс табыг дарж шууд уншаарай. Энэхүү уралдаанд оролцож АНУ-руу мөн аялаарай. Та бүхэнд амжилт хүсье. Уралдааны мэдээллийг http://goo.gl/wVMhEq линкээр орж үзээрэй.


МОНГОЛ УНШИГЧ НАРТ ЗОРИУЛСАН ОРШИЛ ҮГ
Ирээдүй хойч үеийн хүүхэд залуустаа итгэл хүндэтгэл төрүүлэн, урам зориг хайрлахын учир тэдэнд өнгөрсөн үеийн баатруудын тухай үеийн үед бид бүхэн хэлж өгөх учиртай билээ.

Америкийн Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон өөрийн номын сандаа Чингис хааны тухай ном хадгалж байсан ба АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, Тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсон хувийн номын сандаа Чингис хааны тухай намтар түүхийг хадгалж, улмаар Конгрессийн номын сангийн анхны сан хөмрөгийг бүрдүүлсэн номуудын нэгэн болгож шилжүүлэн өгчээ. Домог түүхтэй эдгээр аугаа удирдагч нар яагаад Чингис хааны тухай уншиж мэдэх, түүнээс суралцахыг хичээж байсныг одоо бид бүхэн илүү сайн ойлгох болсон.

Ерөнхийлөгч Барак Обама «Та нартаа би дуулъя» номондоо өөрийнхөө хүндэлдэг өнөө үеийн баатруудын тухай өөрийн охиддоо болон даян дэлхийн хүүхдүүдэд хэлж өгчээ. Эдгээр баатрууд түүхэн цаг үеийн хүчтэй зоригтой, алдар суутай хүмүүс төдийгүй баатарлаг үйл хэргийг бүтээсэн эгэл жирийн хүмүүс байсныг энэхүү ном өгүүлнэ. Аугаа их зүйлийг бүтээх авъяас билиг, хүч зориг хүүхэд бүхэнд бий. Хүүхэд бүхэн баатар болж чадах билээ. ЖАК УЭТЕРФОРД

]]>
Fri, 29 Nov 2013 14:16:37 +0000
<![CDATA[Хайрлагдсан эмэгтэйн зурвас - I]]>15,000₮

Бүсгүй хүний сэтгэл дотор хэнд ч алгээгээгүй нэгэн зурвас байдаг. Хэрэв та сэтгэл рүүгээ өнгийн харвач “Хэн нэгэн азтай залууд хайрлагдахаар төрсөн бүсгүй билээ би” хэмээн хашхирч байдаг буйзаа. Тиймээ эмэгтэй хүн уурлаж байхдаа намайг хайрлаач... Уйлж байхдаа намайг аргадаач... Хийж бүтээж байхдаа намайг магтаач...    

Хотын гудмаар хээнцэрхэн алхаж байхдаа намайг тоогооч... гэж хүсдэггүй гэж үү. Ийнхүү сэтгэлээс сэтгэл рүү харцаараа, хандлагаараа, мэдрэмжээрээ, үйлдлээрээ хайрын зурвас илгээдэг. Энэ л зурвасыг тань уншин ойлгоосоо гэж хүсдэг хүн тань таны хань, хайртай зачуу чинь биш гэж үү. Эр нөхрөө, хайртай залуугаа хамгийн ихээр өөртөө татахад тань “Хайрлагдсан эмэгтэйн зурвас” ном таныг дэмжин өрөгмүү.

Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юман чинээ бүсгүй хүн яахан санах билээ дээ. Өөрөөс тань өөр хэн ч дүүргэж үл чадах тийм нэгэн хоосон сав таны дотор оршдог. Энэ саваа юугаар дүүргэх нь зөвхөн таны гарт л байдаг. Учир нь эмэгтэй хүн өөрийгөө дүүргэхгүй л бол бусдад ч өөрийгөө зориулж чадахааргүй хоосон чигээрээ үлддэг.

Бүсгүй хүн үгүй бол бүх дэлхий цэцгээр хучигдсан ч нэг л эзгүй. Эмэгтэй хүн үгүй бол энэ дэлхий эрдэнээр бялхсан ч нэг л хоосон. Яагаад гэвэл дэлхий танаар гангарч ертөнц танаар гоёдог юм шүү. Тиймээ бүсгүй та хорвоо дэлхийн холбоос билээ. Бүтэн хайр хүсэх ханийн заяанд аялгуу нэмсэн айзам билээ. Хатуу хорвоог харцаараа зөөллөх халуун дулаан илч билээ. Ханийн түшиг, эрийн чимэг хайр татсан бүсгүй билээ.

]]>
Thu, 03 Apr 2014 12:34:30 +0000
<![CDATA[Хүлэмж]]>7,000₮

Ном дараах хэсгүүдээс бүрдэнэ.
1. Хүлэмж барих газраа сонгох.
2. Хүлэмж.
3. Хүлэмж хийх материал.
4. Хүлэмжийг барих.
5. Хүлэмжийн халаалт.
6. Хүлэмжийн усалгаа.
7. Хүлэмжийн гэрэлтүүлэг.цахилгаан монтажны онцлог.
8. Хүлэмжийн агааржуулалт.
9. Хүлэмж.дарлага барьж байгуулахад шаардагдах багаж хэрэгсэл, доторхи тоноглол.

Миний бичсэн ”Фермерийн аж ахуй” гэдэг номонд хүлэмж.сэргээгдэх эрчим хүч, био хий гэх мэт фермерийн аж ахуйд хэрэг болох нэлээд олон зүйлийн тухай товчхон дурьдсан бөгөөд энэ нь дээрхи номонд цухас цухас дурьдаад өнгөрсөн нэлээд олон сэдвүүдийг цаашид нэлээд дэлгэрэнгүй материал болгон уншигчиддаа хүргэх нь зүйтэй гэсэн анхааруулга надад үлдээсэн юм.

Үүнтэй холбоотойгоор хүлэмжийн тухай энэ материалыг бэлтгэн та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Дээр дурьдсанчилан дутуу дульмаг ойлголт өгөөд өнгөрсөн олон зүйлүүд байгаа бөгөөд ингэхээс ч өөр арга байгаагүй юм.

Учир нь сэдэв бүр маш өргөн хүрээтэй байгаа тул түүнийгтовчхон болгох маягаар бичвэл тухайн чиглэлээр юм олж мэдэж авья гэж бодсон хүмүүст чамлалттай санагдах гээд, байгаа бүгдийг нь дэлгэрэнгүй оруулвал 10,20 см зузаан ном болох гэхчилэн хүндрэлтэй зүйлүүд байгаагаас шалтгаалан яг танд хэрэг болох боловуу гэсэн зүйлүүдийг оруулах гэж эрмэлзэсэн болно.

Иймд цухас дурьдаад өнгөрсөн зүйлүүдийн талаар нэлээд дэлгэрэнгүйгээр өөрийнхөө мэдэх хэмжээнд хүнд хэрэг болчихоор зүйл үүдийг оруулан дээрхи номын хавсралт хэлбэрээр хэд хэдэн товхимол гаргахаас өөр аргагүй байна.

Иймд эрхэм уншигч та бүхэн гарсан тухай бүр нь хүлээн авч өөрийнхөө мэдлэгийн арвин их далайд дусал төдий нэмэр хандив болгоно гэдэгт зохиогч миний бие найдаж байна. Монгол оронд хүлэмжийн аж ахуй үүсэж хөгжсөн нь нэлээд хожуу эхэлсэн бөгөөд 1990 оноос хойш эрчимтэй яригдаж хөгжих хандлага харагдаж байгаа нь сайшаалтай боловч энэ чиглэлээр юм хийж бүтээе гэсэн хүнд гарын авлага болчихоор заавар зөвлөмж тун бага байгаа нь харамсалтай байна.

Гэхдээ энэ чиглэлээр юм хийгээгүй гэж хэлэх нь арай дэндэх боловч гарсан материал нь хүлэмж доторхи ургамалыг тарих, арчлах технологийн талаар бичээд байсан болохоос ургамлынхаа гадна талаар хамгаалах бүрхүүлийг нь хийх талаар бичсэн нь цөөхөн байгаа харагддаг.

Ийм учраас Монголчуудын амьдралын философи “Сааль бэлдэхээр саваа бэлд" хэмээх теоромыг санан байж энэ номыг бичиж байгаа юм.

Хүйтэн сэрүүний улирал ихтэй.хур тундас багатай манай орны хувьд хүнсний хангамжийг сайжруулахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл нь хамгаалагдсан хөрсний аж ахуй буюу хүлэмжийн аж ахуй гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Одоогийн хүлэмжийн аж ахуйн байдлыг ажиглахад дараах зүйлүүд надад ажиглагдаж байгааг уншигч та бас эргэцүүлэн бодоход илүүдэхгүй байх.

  • Хүлэмж барьж байгуулахдаа газар орноо зөв сонгож зөв байрлуулаагүй байдал.
  • Хүлэмж нь түр буюу зөвхөн дулааны улиралд л ашиглаад бусад үед ашиглалтгүй байдаг өөрөөр хэлбэл 5-р сараас 9-р сарын эхэн хүртэл 120-140 хоног хүлэмж хэрэглэдэг гэтэл жилд 360-365 хоног байдаг шүү дээ
  • Хүлэмжийг өөрсдөө хийе гэж бодсон ч яаж хийхээ мэдэхгүй.гаднаас оруулж ирсэн нь хүн бүр үнийг нь өгөөд авчихгүй өндөр үнэтэй тэгсэн мөртлөө чанар муутай, манай орны цаг уурын нөхцөлд зохицоогүй.
  • Хүлэмжийн аж ахуй байгуулах түүнийг дэмжих талаар төрөөс ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа байдал
  • Хүлэмжийг өөрийн орны цаг уурын нөхцөлд тохируулах талаар хийгдсэн сэдэж боловсруулан нийтийн хүртээл болгосон зүйл бага байгаа байдал
  • Нүсэр том мэргэжлийн яам.тэдний гадаадад туршлага судлаад ганзага хоосон ирж байгаа түшмэдүүдийн сонирхолтой байдал.
  • Хүлэмжийн аж ахуй өндөр хөгжсөн манайхтай ижил төстэй цаг уурын бүсэд байгаа улсуудын 1м2 талбайгаас авч байгаа ургацын хэмжээ манайхны авч байгаагаас хэд дахин их байдаг зэргүүдээс харахад Монголд хүлэмжийн аж ахуй хөгжиж дэвжихэд бас л нэлээд зай, хугацаа байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэж байгаа биз.

Гэхдээ сэтгэлээр унаад хэрэггүй. Сайхан амьдарч юм хийж бүтээе гэсэн хүнд өөрийн гэсэн хүсэл зорил го түүндээ хүрэх тэмүүлэл, энэ тэмүүлэл ийг дэмжисэн багахан дэмжлэг л байхад болоод явчих нь тэр түүнээс биш төр ард түмнийхээ төлөө бусдын нутагт барлаг болж явах Оросын Петр хаан шиг хүн манайд гарч ирээд биднийгээ аврах нь юу л бол. Харин өөрийнхөө төлөө хөлс хүч гаргаж онцгой сайн ажиллах арга ухаантан бишгүйдээ нэг олдоно.

Тэгвэл өөрийнхөө төлөө хөлс хүч гарган өөрийгөө болон бусдыг тэжээх хүмүүст санхүүгийн дэмжлэгээс гадна хамгийн гол хамгийн чухал ганцхан зүйл нь мэдлэг бөгөөд олж авсан их ч бай бага ч бай мэдлэгээ улам аривжуулах.,мэдлэгээ өөрийн болгож өөрийн арга ухаанаар баяжуулах явдал нь «өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр» гэгчээр таны хөлс хүч ухаанаа зарж байж олж авсан мэдлэг чинь амьдралыг улам амттай улам аз жаргалтай болгож хүн болж төрсөний чинь ач гавьяаг мэдрүүлэх болно.

Энэ хосгүй мэдрэмжийг танд төрүүлэхэд бага ч болов нэмэр болог гэж “Фермерийн аж ахуй” нэртэй номноос эхлэн бусад цуврал номнуудыг гаргаж байгаа юм шүү. Энэ нь хүмүүст шуудай шуудайгаар гурил өгч буян болсноос илүү их буян үйлдэж байна гэж бодож өөрийнхөө сэтгэлийг баясгаж байдгаа нуух юун.

Энэхүү номыг уншсанаар Фермер бүр эдлэн газартаа, айл бүр хашаандаа их бага ямар нэг хэмжээтэй хүлэмж барин өөрийн гараар тарьсан ногоогоо амтархан идэж, жил ирэх бүр хүлэмжний талаархи мэдлэг туршлагаа зузаатган хүлэмжийн шинэ төрлийн технологи, арга боловсруулан өөрсдөө хэрэглэж бусдад сургах боломж нөхцөл бүрдэх замыг тань засаж чиглүүлэх боломж олголоо гэж бодож байна.

]]>
Thu, 20 Feb 2014 13:47:41 +0000
<![CDATA[Орон сууцаа өөрсдөө барья]]>10,000₮

Хүний амьдралын гурван гол хэрэгцээний нэг болсон орон сууцны барилгын талаар та бүхэнд найм дахь цуврал номоороо толилуулж байна.

Орон сууц барилга байшин нүүдлийн соёл иргэншилтэй Монголчуудын хувьд тэр бүр өргөн хэрэгцээ биш байсаар бараг өнөөдөртэй золгосон гэж хэлж болох боловч түүхэн хөгжпийнхөө явцад барилга байшин янз бүрийн зориулалтаар барьж ашиглаж, энэ талаар тодорхой мэдлэг.дадлага туршлага хуримтлуулсан байдаг.

1990 оноос өмнө хүмүүс хувьдаа орон сууцны барилгыг орд харшийн хэмжээнд барьж хэрэглэх боломж байсангүй, харин бага хэмжээтэй түр сууцны хэлбэр загвартайгаар барьж ашиглах нь элбэг байлаа.

Зах зээлийн харилцаанд шилжсэн цаг мөчөөс эхлэн хүмүүс гадаадад явж юм үзэж нүд тайлаад ирэх үедээ гадныханы амьдарч байгаа хэв загвараар тохилог орон сууц, орд харш барьж амьдрахыг илүүтэй үзэх болсон өнөө үед хүн бүр өөртөө орон сууц барьж авах сонирхол хүсэл байвч мөнгө төгрөгний бололцооноосоо болоод мэргэжлийн барилгын компаниудаар бариулаад байх боломж хязгаарлагдмал байгаа нөхцөл байдпыг харгалзан үзэж хямд зардлаар өөрсдөө тохилог орон сууц барихад нь туслах зорилгоор энэхүү номоо гаргасан гэдгийг танд сануулъя.

Номын гол агуулга нь барилгын талаархи ойлголт багатай хүмүүс уншиж судлан мэргэжпийн байгууллага хүмүүсээс зөвлөгөө авч нэмэрлэн өөртөө тохилог дулаан орон сууцыг өөрийн гараар барихад зориулагдсан тул нэлээдгүй зураг схем оруулан аль болох энгийн, нийтээр хэлж заншсан үг өгүүлбэр оролцуулан тайлбар хийсэн болно. Энэхүү гарын авлага номоо ашиглаад орон сууцаа өөрөө барьж сурцгаая.

]]>
Wed, 19 Feb 2014 16:57:39 +0000
<![CDATA[Дэлхийн яруу найргийн дээж гурван зуун шүлэгт]]>20,000₮

Хүмүүн төрөлхтөний түүхийн бүх цаг үеийн яруу найргаас дээжилэн уншигч таны билиг оюуны мандалд өргөн барьж байна. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтнйн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 118 зохиогчийн 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцлов.

“гурван зуун шүлэгт” хэмээх энэхүү цоморлигт өрнө дорнын яруу найраг эн тэнцүү орсноороо өмнөх антологиудаас ялгаатай бөгөөд монголчуудын яруу найргийн орчуулгын 300 орчим жилийн түүхийн тойрог доторх бүтээлүүд сонгогдсоноороо онцлог юм.

Англи, орос, хятад, түвэд, хинди, герман, испани, франц. япон. түрк, унгар, казак, полын, нидерланд, македони хэлнүүдээс орчуулсан 60 гаруй орчуулагчийн шилдэг бүтээлийг хамарсаны зэрэгцээ монголын яруу найргийн бүх цаг үеийн гарамгай төлөөлөгчдийн бүтээлүүдийг анх удаа дэлхийн яруу найргийн суутнуудын зиндаанд сэнтий зэрэгцүүлэн гаргаж байна.

Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан. зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж. гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар. үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтдын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосонд уг номын үнэт чанар оршино.

]]>
Tue, 07 Jan 2014 09:37:17 +0000
<![CDATA[Еврей хүмүүсийн боловсрол ажил амжилтын нууц]]>13,000₮

Эгэл жирийн нэгнийг гайхалтай чадвартай нэгэн болгож буй Еврейчүүдийн боловсролын нууц.

Бүх хүнд адилхан өгөгдсөн нэг зүйл бол гэр бүл байдаг. Хүн бүр төрсөн цагаасаа эхлэн өөрийн гэсэн орон зайг бий болгож эхэлдэг бөгөөд энэ нийгэмд ямар хүн болж өсөж торних нь гэр бүлийн орчин, эцэг эхийн анхаарал халамж гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг. Эдгээрийн нэг чухал зүйл бол яах аргагүй боловсрол юм.

Сүүлийн үед дэлхий ертөнц маш хурдацтай хөгжиж байна. Үүнээс шалтгаалан хүмүүс маш олон талын мэдлэг мэргэжил, ур чадвартай болохын тулд бүгд л хичээж байгаа нь бодит үнэн юм. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхүйц мэдлэг мэргэжил, ур чадвартай, улс орондоо хэрэгтэй хүн болгохын тулд хүүхдийнхээ боловсролд маш ихээр анхаарах болсон. Эцэг эхчүүд хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд үнэтэй сургууль дамжаанд сургаж, ямар ч зүйлээр дутаахгүй сайн орчин нөхцөлд амьдруулахын тулд хичээж байгаа юм. Үүнийгээ хүүхдийнхээ төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж эцэг эхчүүд үзэж байгаа боловч хүүхэддээ хэрэгтэй хамгийн чухал зүйлсийг орхигдуулж байгаа нь харамсалтай юм.

Иймд бид улс орны ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ зөв арга барилаар боловсролыг олгох нь маш чухал байгаа юм. Энэхүү номонд гарч байгаа зүйлс маш энгийн аар саар зүйл юм шиг боловч бидний амьдралд төдийгүй гэр бүл, үр хүүхдийн маань боловсролд хамгийн чухал зүйлс юм.

Та энэхүү номыг уншсанаар хүүхдийнхээ боловсрол болон гэр бүлийнхээ төлөө хамгийн том хөрөнгө оруулалтыг хийж чадна гэдэгт гүнээ итгэж байна.

"Асуулт хариултын хэлбэрээр хоорондоо харилцан ярилцах" энэ бол 5000 жилийн түүхтэй Еврейчүүдийн боловсролын гол нууц юм.

]]>
Thu, 20 Feb 2014 10:55:55 +0000
<![CDATA[33 хориотой ном]]>20,000₮

“Адам, тэр зүгээр л энгийн хүн байсан - үүнд л хамаг утга учир оршиж байна. Тэр зөвхөн алимнаас болж алимыг идэхийг хүсээгүй, алим идэх хориотой байсан учраас л идэхийг хүссэн. Алдаа нь гэвэл могойг хориогүйд байгаа, хэрэв хориотой байсан бол тэр могойг идчих л байсан”. - Марк Твен

“ХОРИОТОЙ” зүйлд тэмүүлэх нь гэм биш, зан. Гэхдээ “хориотой ном”-нд учир бий. Түүний санаа хэн нэгний ашиг сонирхолд нийцээгүй тул тэрхүү үзэл санаа, дуу хоолойг боож хаах гэж хориглосон нь гарцаагүй. Зарим тохиолдолд ийнхүү хориглосон нь тухайн бүтээлийг улам ч алдаршуулсан нь бий.

Тодорхой нийгэм, цаг үед зохиол бүтээлийг янз бүрийн шалтгаанаар дэлхийн өнцөг булан бүрт хориглож, заримдаа бүр шатаан устгасан гашуун түүх олон. Ном ч гэсэн өөрийн түүхтэй. Зохиогч нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч ном амьдарсаар л байна. Улс төр, шашин шүтлэг, садар самуун агуулга, зүй бус хэллэг агуулсан гээд номыг хорьж, “цензурдэх” шалтгаан түм бум. Тэр бүх саад бэрхшээл, хорио цээрийг даван, хэзээ ч үнэ цэнээ алдаагүй зохиол бүтээлүүдийг толилуулъя.

Энэхүү “33 Хориотой ном”-д хориглож, шатааж байсан алдартай зохиол бүтээлүүдээс 33 номыг түүвэрлэн уншигч та бүхэнтэй хуваалцаж, мэдлэг оюуны далайд тань дусал нэмэх гэсэн бөлгөө. Улс төр, шашин шүтлэгт нийцэхгүй, садар самуун агуулга, зүй бус хэллэгтэй хэмээн тодорхой цаг үед хориглож, мөн зарим тохиолдолд шатаан устгаж байсан алдартай бүтээлүүдээс 33 номыг түүвэрлэн тэдгээрийн агуулга болон бусад мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Нобелийн шагналт Оросын алдарт зохиолч Александр Солженицыний Зөвлөлтийн их хэлмэгдүүлэлт, хорих лагерийн тухай "Гулаг олтриг", "Иван Денисовичийн амьдралын нэг өдөр", Жорж Орвеллийн коммунизмын үзэл санааг элэглэсэн "Амьтны ферм" зохиолоос та коммунист дэглэмийн "хөшигний цаадах" нууцуудыг олж харах бол, Африк гаралтай анхны Пулицерийн шагналт зохиолч Элис Уокерийн "Нил ягаан өнгө", Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбекийн "Уур хилэнгийн үр жимс", таалал төгссөнийх нь дараа л алдар нь түгсэн Фрэнсис Скотт Фитжеральдын "Аугаа Гэтсби", Жеорм Д. Сэлинжерийн "Хөх тариан талбай дунд" бүтээлүүд бол тухайн үеийн Америкийн нийгмийн бодит дүр зураглал юм.

Алдартай, сонгодог хийгээд бестселлер уран зохиолын сор бүтээлүүдийг ийнхүү нэг номонд багтаан эмхтгэсэн "33 хориотой ном"-ыг сонирхон уншаарай. “Унших эрх” хүн бүхэнд бий гэж итгэнэм.

 


Хориотой 33 ном.

  • Амьтны ферм (Жорж Орвелл)
  • Америк солиотон (Брег Истон Эллис)
  • Алис гайхамшгийн оронд (Льюис Кэролл)
  • Гайхалтай шинэ ертөнц (Олдос Хаксли)
  • Жамаараа яваа ертөнц (Вольтер)
  • Кантерберийн домгууд (Жоеффрэй Чаусер)
  • Урхи - 22 (Жозеф Хеллэр)
  • Хөх тариан талбай дунд (Жером Д.Сэлинжер)
  • Нил ягаан өнгө (Элис Уокер)
  • Да Винчийн код (Дэн Браун)
  • Декамерон (Жовани Боккачо)
  • Аннэ Франкын өдрийн тэмдэглэл (Аннэ Франк)
  • Живаго эмч (Борис Пастернак)
  • Фаренгейт 451 (Рэй Брэдбери)
  • Франкенштейн (Мэри Шелли)
  • Уур хилэнгийн үр жимс (Жон Стейнбек)
  • Аугаа Гэтсби (Фрэнсис Скотт Фитжеральд)
  • Гулаг олтриг (Александр Солженицын)
  • Улиан (Аплен Гинзберг)
  • Ширэнгэн ой (Эптон Синклер)
  • Хатагтай Чаттерлейгийн амраг (Д.Х.Лауренс)
  • Лолита (Владимир Набоков)
  • Лисистрата (Аристофан)
  • Бовари хатагтай (Гюстав Флобер)
  • Мастер, Маргарита хоёр (Михайл Булгаков)
  • Хувирал (Франц Кафка)
  • 1984 (Жорж Орвелл)
  • Иван Денисовичийн амьдралын нэг өдөр (Солженицын)
  • Сатаны шүлгүүд (Салман Рушди)
  • Мэлхийн зам (Хенри Миллер)
  • Дууч шувууг намнах нь (Харпер Ли)
  • Үлисс (Жеймс Жойс)
  • Том авгын овоохой (Харриет Бичер-Стоу)
]]>
Tue, 21 Jan 2014 14:13:04 +0000
<![CDATA[Гэгээнтэн]]>24,500₮

Ертөнц авгай гэгч би чинь өөрөө юм санжээ... Данзанравжаа

Энэхүү роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хугагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно.

Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод сртөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгзэд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмзэх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгожээ.

Шамбалын нууц оршсон Ноён хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бзрх хавчилт дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн үгүүлжээ.

]]>
Tue, 07 Jan 2014 09:14:22 +0000
<![CDATA[Цаасан шувуу наадуулагч /Хатуу хавтастай/]]>21,000₮

Номын хавтаснаас

Үнэхээр сэтгэл догдлом бүтээл гэхээс өөр юу гэх вэ хий хоосон чамирхал, цэцэрхэл гэх зүйл огт үгүй. Нягт чамбай бичлэг, ахуй амьдрал, үерхэл нөхөрлөл, урвалт, наманчлал зэргийг сэтгэл хөдлөм чадамгай сүлэлдүүлж, уншигчдад ухаарал бэлэглэсэн ном. Зохиолчийн сэтгэлийн гүнээс ундрах эх орноо гэсэн хайр, төрөлх нутаг орныг нь уй гашууд автуулсан харгис хүчнийг үзэн ядаж буйтай адилхан гүн гүнзгий болохыг та мэдрэх болно. . . "Вашингтон пост"

Афган орон болон афганы ард түмний тухай сэтгэл догдлуулам атлаа уншууртай сайхан зохиол болжээ. "Чикаго трибун сонин"

Сэтгэл сэрдхийлгэсэн бүтээл гэж чухам үүнийг л хэлэх байх даа. Афганы ард түмэн болон түүний уламжлалт соёлыг үүнээс илүү хүний-сэтгэлд хүртэл яаж бичих вэ? Аргагүй л сэтгэлд хоногшим ерчин үеийн сонгодог бүтээл болсон байна. "Сан Франциско Хроникл сонин"

Өлөн зэлмүүн хүүхдүүдээ тэжээхийн төлөө өөрийн хиймэл хөлөө зах дээр аваачиж зарахаар явж байгаа хөөрхий эцэг, хормой хотны хэрэгт орооцолдсоныхоо төлөө хөл бөмбөгийн талбай дээр Талибанчуудад чулуугаар шидүүлж амиа алдаж байгаа сэтгэлт хосууд, хөмсөг сормуусны будаг болон энгэсэг түрхсэн балчир жаалхүү бэлгийн гаж донтонгийн золиос болчихоод хөл гарын хонхыг шаржигнуулан бүжиглэж байгаа эмгэнэлт дүр зураг таны сэтгэлийг шимшрүүлэхгүй байж яахин чадах билээ? "Нью Йорк таймс"

Монголын уншигчдын сэтгэгдэлээс...

Би ер нь тийм ч олон номны ард гарч үзээгүй, бас ном огт уншдаггүй гэхэд хаашаа юм, тийм л нэг дундаж уншигч. Ингэж өмнөтгөл хийхийн учир нь, энэхүү ном нь миний уншиж үзсэн зохиолын хэв шинжтэй номууд дундаас хамгийн их сэтгэл гэгэлзүүлж, нулимс дуслуулсан, сэтгэл шимшрүүлсэн нь байлаа гэдгийг хэлэх гэсэн юм. "Би" баатарын (Амир) өөрийгөө илэрхийлсэн байдал нь өөр ямар ч номонд ховорхон тохиолдох маш өвөрмөц, гоё илэрхийлэл. Өөрөө нэг их муухай алдаа хийчихсэн, тэрнийгээ гарган хаяж чадахгүйгээс болоод байнга шаналж, цөхөрч, харамсч яваа нэг хүний дүр. Энэ дэлхийд насанд хүрсэн хүн хэд байдаг юм бол? Тэдгээр хүмүүсийн хэдэн живаа нь ийм хэлбэрийн зовлонгоор шаналж үзсэн гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Цааш нь хэлбэл, Амир агь өөрийнхөө энэ зовлонгоос хагацаж чадаагүй юм. Хагацаж байгаа мэтээр дуусах боловч, минийхээр бол тэр зөв эмээ олж уугаагүй. Тэр зовлонтой, өрөвдөлтэй хэвээрээ хоцорсон! 
Уншигч Х.Эрдэнээ

 

]]>
Thu, 23 Jan 2014 20:24:06 +0000