Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Бараа сонгох, сонголтоо өөрчлөх, засварлах

Дээж.мн цахим дэлгүүрээс худалдан авалт хийхийн тулд дараах дараалалын дагуу худалдан авалт хийнэ.

Хүссэн бараагаа хайж олох -> Бараануудаа сонгох -> Сонгосон бараануудаа нягтлах, шаардлагатай бол өөрчлөх -> Бүртгэлээрээ нэвтрэх (Бүртгэлтгүй бол бүртгэл үүсгэх) -> Худалдан авагчийн хаяг -> Захиалгаа хүргүүлэх хаяг -> Захиалгаа хэрхэн хүргүүлэх -> Төлбөрөө аль банкны дансанд шилжүүлэх -> Захиалга баталгаажуулах гэсэн дараалалын дагуу явагдана.

1. Худалдан авахыг хүссэн бараагаа сонгох

Дээж.мн цахим дэлгүүрээс хүссэн бараагаа хайж олоод тухайн барааны зурган дээр дарахад дэлгэрэрнгүй танилцуулга хуудсанд шилжэнэ. Танилцуулга зурагны баруун доод буланд байгаа Сонгох товчийг дарснаар та уг барааг худалдан авахаар сонгож байна гэсэн үг.

Ингэснээр Миний захиалга буюу худалдан сагсанд орох ба таны захиах гэж буй бараануудын жагсаалт бүхий хуудас руу автоматаар шилжэнэ. Хэрэв та дахин нэмж бараа сонгох бол үргэлжлүүлэх вэбээр хэсэх товчийг дарна уу. Та дуртай үедээ вэб сайтын баруун дээд буланд байгаа Миний захиалга хэсгийн доош чиглэсэн сумыг дарж сонголтоо хянаж үзэж болно.

2. Сонголтоо өөрчлөх, засварлах

Та сонголтоо хийж дууссан бол Миний захиалга хэсгийн доош чиглэсэн сумыг дарж Захиалгаа харах линкийг дарснаар худалдан авахаар сонгосон бараануудынхаа жагсаалт, тоо ширхэг, үнийг харах боломжтой. Хэрэв та тоо ширхэгийг өөрчлөх бол тоо ширхэг баганын доор байрлах нүдэнд хүссэн тоогоо оруулаад хажуугийн цагираг хэлбэрийн сумтай хөх товчийг дарж хадгалана. Сонгосон бараанаас хасах бол улаан чагтыг дарж хасна уу.