Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Дээж.мн -ээс хүссэн бараагаа хэрхэн олох вэ?

Та Дээж.мн цахим дэлгүүрээс хялбар аргаар хүссэн бараагаа эгшин зуур хайж олж чадна. Ер нь цахим дэлгүүрийн бас нэг давуу тал нь худалдан авагч хэрэгтэй бараагаа хэний ч тусламжгүйгээр түргэн хугацаанд олж чаддагт л байгаа юм.

1. Түлхүүр үгээр хайж олох

Та вэб сайтын баруун дээд буланд байгаа Хайх үгээ оруул хэсэгт өөрийн хайж буй бараатай холбоотой түлхүүр үгийг оруулахад хайлтын систем танд холбоотой бараануудыг санал болгоно.

Жишээ нь, "Монгол" гэсэн үгээр хайлт хийлээ гэхэд Монгол гэсэн үг орсон болон тийн ялгалаар хувирсан үгүүдтэй холбоотой санал болгох барааны жагсаалт гарна.

Барааны нэр болон түүнтэй холбоотой агуулга дотор нь таны хайж буй үг агуулсан илрэлүүдийг хамгийн түрүүнд санал болгоно.

Хайлтын доод хэсэгт уг үгийг агуулсан нийт барааны тоо гарах ба бүгдийг нь харах бол та уг линкийг дараад харж болно.

Үр дүнтэй хайх зөвлөмж

1. Та аль болох тийн ялгалаар хувираагүй үгүүдээр хайна уу, жишээ нь, Халхын голын дайн гэсэн ном хайлаа гэж бодоход халх гол дайн гэсэн 3 үгээр оруулвал илүү үр дүнтэй.

2. Кирилл үсгээр алдаагүй зөв бичиж оруулах нь чухал.

3. Барааны нэр болон тухайн бараатай холбогдох товч агуулга дахь мэдээлэл дотроос хайх тул хайх үгийн утгаа өргөн хүрээтэй, олон үгээр оруулж үз. Жишээ нь, гэр бүлийн тухай ном хайж байлаа гэхэд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд гэх мэт түлхүүр үгүүдийг ашиглавал илүү олон илрэл олдоно.

 

2. Үндсэн ангилалаас хэрэгтэй бараагаа олох

а. Дээж.мн цахим дэлгүүр бүх бараагаа Монгол ном, Гадаад ном, Хүүхдийн ном, Кино ертөнц гэх мэт ерөнхий ангиллаар байршуулсан бөгөөд цааш нарийвчлан ангилсан. Та өөрийн хайж буй барааны ангиллын цэсийг дарж хэрэгтэй бараагаа олж чадна. Жишээ нь та ямар нэгэн сурах бичиг хайж байгаа бол Монгол ном -> Сурах бичиг, гарын авлага цэсийг сонгоорой.

б. Нэмэлт ангиллаар буюу төрлөөр хайх боломжтой, үүний тулд та зүүн талд гарч ирэх бэлэн өгсөн түлхүүр төрлүүдээс өөрийн хайж буй төрлөө дарж тухайн ангилалд хамаарах номуудыг жагсаан харж болно. Тухайлбал, Нобелийн шагналтаны зохиол бүтээлийг хайж байгаа бол Нобелийн шагналтан гэсэн түлхүүр үгийг дарахад таны хайж буй номуудын жагсаалт гарч ирнэ.

3. Бусад аргууд

а. Та эхний хуудсанд дахь зохиолчийн цэснээс өөрийн хүссэн зохиолчийнхоо ном бүтээлийг жагсаан харах боломжтой. Таны өгсөн сонголтоор зөвхөн тухайн зохиолчтой хамаатай бүтээлүүд гарна. Та доод талын Нэмэлт мэдээлэл -> Бүтээл туурвагчид гэсэн сонголтоор Дээж.мн дээр байгаа бүх зохиолчдын жагсаалтыг хараад өөрийн хүссэн зохиолчоо үсгийн дарааллаар олж чадна

б. Түүнчлэн та тус номыг эрхлэн гаргасан байгууллага болон хэвлэлийн газраар жагсаан гаргаж болно. Үүний тулд та доод хэсгийн цэсүүдээс Нэмэлт мэдээлэл -> Хэвлэлийн газар цэсээр орж хайж болно.

в. Та хайж буй номынхоо International Standard Book Number буюу ISBN кодыг баттай мэдэж байвал уг кодыг оруулан хайвал гарч ирнэ.

г. Та мөн өөртөө тохиромжтой үнийн түвшингээр хайж олж болно. Тухайлбал эхний хуудсанд байгаа үнийн шатлалуудаар хайгаад гарч ирсэн үр дүнгээс сонголт хийж болно.