Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Захиалгын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Та худалдан авах бараагаа сонгосны дараа нэвтрэх эмэйл хаяг, нууц үгээрээ системд нэвтэрч өөрийн төлбөр төлж буй болон бараагаа хүлээн авах хаягаа оруулаад бараа хүргүүлэх сонголт хийсний дараа төлбөр төлөх сонголт гэсэн алхамд шилжинэ.

Та жагсаалтанд буй төлбөрөө шилжүүлэх аргуудаас өөрт хамгийн хялбар, тохиромжтой банкаа сонгоод дараагийн Захиалга баталгаажуулах алхамд шилжэхэд нийт захиалгын төлбөр болон сонгосон төлбөр төлөх аргыг хэрхэн гүйцэтгэх заавар гарч ирнэ.

Дараах банкуудаар манайх захиалгын төлбөрийг хүлээн авна.

1. Хаан Банк. Та Хаан банкны Интернэт банк болон Мобайл банк үйлчилгээ ашигладаг бол гар утаснаасаа буюу интернэтэд холбогдсон дурын компьютер ашиглан эгшин зуур бидэнд захиалгын төлбөрөө шилжүүлж чадна. Түүнчлэн дансны дугаарын дагуу та АТМ болон банкны салбараас төлж болно. Таны худалдан авалтын төгсгөлд ямар дансанд хийхийг нарийвчлан заасан мэдээлэл гарах ба гүйлгээний утга гэсэн хэсэгт deej.mn гэж бичээд захиалгын дугаараа оруулаарай.

 

2. Худалдаа хөгжлийн банк. Та ХХБ-ны харилцагч буюу карт эзэмшигч бол ХХБ-ны интернэт банк, мобайл банкаар эгшин зуур төлбөрөө шилжүүлж болно. Та гүйлгээний утга гэсэн хэсэгт deej.mn гэж бичээд захиалгын дугаараа оруулна.

 

3. Хүргэлтийн дараа захиалгын төлбөрийг төлөх /Зөвхөн Улаанбаатар хот/

Мобайл болон интернэт банк ашигладаггүй хүмүүсийн хувьд захиалгаа өгчихөөд хүргэлтийн дараа төлбөрөө төлөх сонголтыг сонгож болно. Энэ зөвхөн 39000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн хүмүүсийн хувьд боломжтой сонголт. Өөрийн захиалгын төлбөрөө яг тааруулаад хүргэж өгөх ажилтанд төлбөрийг өгч болно. Зөвхөн Улаанбаатар хотын захиалагчид энэхүү аргыг сонгож болно.

 

Түүнчлэн та дээрхи банкуудад байгаа манай дансанд захиалгын төлбөрийг шилжүүлэхдээ Most Money мэтийн өөр цахим үйлчилгээ ашиглан шилжүүлж болохоос гадна АТМ болон банкны салбараас шилжүүлж бас болно.

Анхаар:

1. Та аль ч банкны цахим банкны үйлчилгээ ашиглахдаа гүйлгээний утга гэсэн хэсэгт захиалгын дугаараа оруулна. Захиалгаа баталгаажуулсны дараа таны эмэйл хаяганд захиалгын дугаарлалт бүхий дэлгэрэнгүй мэдээлэл ирэх бөгөөд захиалгын дугаарыг эндээс авна уу. /Зарим тохиолдолд таны эмэйлийн spam фолдерт орох магадлалтайг анхаарна уу/

1. Зөвхөн таны төлбөр манай дансанд шилжэн орж ирсэн тохиолдолд л таны захиалга хүчинтэй болох бөгөөд захиалга илгээснээс 48 цагийн дотор төлөгдөөгүй тохиолдолд таны захиалга цуцлагдахыг анхаарна уу.

2. Банк хоорондын шилжүүлгийн хугацааг бид тооцохгүй бөгөөд зөвхөн манай дансанд төлбөр орж ирмэгц таны захиалгыг хүлээн авсан цагийг тооцож эхлэхийг анхаарна уу