Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Улаанбаатар хот доторхи хүргэлт

Дээж.мн цахим дэлгүүрээс худалдан авсан барааг Улаанбаатар хотын аль ч цэгт хүргэж өгөх боломжтой бөгөөд Шуурхай хүргэлт, Энгийн хүргэлт, 39000 төгрөгнөөс дээш захиалгын үнэгүй хүргэлт гэсэн 3 төрлийн сонголттой байна.

 ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • Таны захиалсан барааг Дээж.мн -ийн хүргэлтийн ажилтан таны гарт хүргэж өгнө.
  • Таны сонгосон хүргэлтийн төлбөр захиалга хийх явцад худалдан авсан барааны төлбөрийн нэхэмжлэх дээр автоматаар нэмэгдэнэ.
  • Захилага өгсөн цаг гэж таны захиалгын төлбөр Дээж.мн цахим дэлгүүрийн дансанд орж ирсэн цагийг хэлнэ.
  • Ажлын өдөр гэж календарийн амралтын өдрөөс бусад Даваа, Мягмар, Лхавга, Пүрэв, Баасан гарагуудыг хэлнэ.
  • Хүргэлт ажлын өдрийн 08.00 - 20.00 цагийн хооронд хийгдэнэ.
  • Хүргэлтийг зөвхөн Дээж.мн дээрхи онлайн захиалгын явцад худалдан авагчийн бүртгүүлсэн хаягийн дагуу илгээх байх зайлшгүй тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн утсаар нэмэлт мэдээлэл авна.
  • Тухайн барааны хүргэлтийн статусыг  хэрэглэгчийн худалдан авалт хийхдээ бүртгүүлсэн цахим шууданд тухай бүрд нь илгээнэ.
  • Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино Хайрхан, Баянзүрх дүүрэг /Алслагдсан хороололууд хамаарахгүй, Үүнд: 7 буудлаас хойш зуслангууд, Нисэхээс, 22-ын товчоо, Баянзүрхийн товчооноос цааш хамаарахгүй/ 
 

 

Хүргэлт тус бүрийн нарийвчилсан нөхцөл болон хугацаа, үнэ төлбөрийн дараах мэдээллийг дараах жагсаалтаас авна уу.

1. ДЭЭЖ.мн-ийн ШУУРХАЙ ХҮРГЭЛТ.

Хүргэлтийн нөхцөл: Захиалгын үнийн дүн, овор хэмжээ хамаарахгүй.

Хүргэлтийн хугацаа: Ажлын өдрийн 09-17 цагийн хооронд өгсөн таны захиалсан барааг захиалга өгсөнөөс 4 цагийн дотор таны оруулсан хүргэлтийн хаяганд гараас гарт хүргэн өгнө. 17 цагаас хойш өгсөн захиалгын хувьд маргааш өдрийнх нь үдээс өмнөх 12 цагаас өмнө хүргэж өгнө.

Хүргэлтийн төлбөр: 5000 төгрөг. Таны захиалга хийх явцад таны захиалсан барааны үнэн дээр нэмэгдэнэ.

2. Дээж.мн-ийн ЭНГИЙН ХҮРГЭЛТ

Хүргэлтийн хугацаа: Ажлын өдрийн 09-17 цагийн хооронд өгсөн таны захиалсан барааг захиалга өгсөнөөс 24 цагийн дотор таны оруулсан хүргэлтийн хаяганд гараас гарт хүргэн өгнө.

Хүргэлтийн төлбөр: Энэ сонголтоор таны захиалах барааны тоо хэмжээ, овор жингээс үл хамааран 2200 төгрөг байна. Захиалга хийх явцад таны сонголтоор барааны үнийн дүн дээр нэмэгдэнэ.

2. 39000 төгрөгнөөс дээш худалдан авалтын ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ

Хүргэлтийн нөхцөл: Нэг удаагийн худалдан авалтаар 39.000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд энэхүү хүргэлтийн нөхцөл тохиромжтой. Барааны овор хэмжээ хамаарахгүй, зөвхөн үнийн дүн 39000 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд төлбөр хийх явцад сонголт автоматаар гарч ирнэ.

Хүргэлтийн хугацаа: Ажлын өдрийн 09-17 цагийн хооронд өгсөн таны захиалсан барааг захиалга өгсөнөөс хойш 24 цагийн дотор таны оруулсан хүргэлтийн хаяганд гараас гарт хүргэн өгнө.