Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Гадаадад амьдардаг бол хэрхэн захиалах вэ?

Дээж.мн цахим дэлгүүрт байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг хотуудад илгээх боломжтой. Дараах хотуудад 10-14 хоногийн дотор таны гар дээр хүрэх боломжтой.

1. БНСУ. Сөүл хот

2. Хятад улс. Эрээн, Хөх хот

3. АНУ улс. Чикаго, Санфранциско, Лос Анжелес хот

4. Канад улс. Торонто хот

5. Англи улс. Лондон хот

6. Герман улс, Франкфурт хот

Гадаадаас захиалга хийж буй тохиолдолд хүргэлтийн зардал, тээвэрлэлтийн хугацаа дээрх хотуудад харилцан адилгүй бөгөөд та захиалга хийх бол дараах дараалалын дагуу бидэнд хандана уу.

а. Та худалдан авахыг хүссэн барааныхаа захиалгын кодын дагуу худалдан авах хүсэлтэй барааныхаа жагсаалт болон оршин суугаа хаяг болон утасны дугаар гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээ order@deej.mn эмэйл хаяг руу илгээнэ үү

б. Таны захиалыг бид судлаж үзээд тээврийн зардал болон хүргэлтийн хугацааг тооцон гаргаж нэхэмжлэхийн хамт танд буцаан илгээнэ. Танд бүх нөхцөл таалагдаад захиалах бол төлбөрөө PayPal данс ашиглан дэлхийн хаанаас ч дурын VISA, Master card ашиглан төлөх боломжтой.

в. Таны төлбөр шилжмэгц бид таны худалдан авсан барааг ачуулах ба тус хотод суугаа манайхтай гэрээтэй хамтран ажилладаг төлөөлөгчөөс хүлээн авна.

Түүнчлэн гадаадад амьдран суудаг Монголчууд УБ хотод өөрийн захиалгаа хүргүүлэх бол дэлхийн хаанаас ч гэсэн захиалах боломжтой. Та хүргэлтийн хаягаа тодорхой оруулаад төлбөрөө PayPal болон Монгол улсын банкуудын интернэт үйлчилгээ ашиглан хийх боломжтой.