Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Аймаг сум, хөдөө орон нутгийн хүргэлт

Дээж.мн цахим дэлгүүрээс худалдан авсан барааг Монгол улсын аль ч аймаг, хот, сум сууринд хүргэж өгөх боломжтой бөгөөд Монгол Шуудан компаниар илгээгдэнэ.

    ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • Таны захиалсан бүх бараа бүтээгдэхүүнийг Монгол шуудан компанийн орон нутгийн ажилтан таны гарт хүлээлгэж өгнө.
  • Таны сонгосон хүргэлтийн төлбөр захиалга хийх явцад худалдан авсан барааны төлбөрийн нэхэмжлэх дээр автоматаар нэмэгдэнэ.
  • Захилага өгсөн цаг гэж таны захиалгын төлбөр Дээж.мн цахим дэлгүүрийн дансанд орж ирсэн цагийг хэлнэ.
  • Ажлын өдөр гэж календарийн амралтын өдрөөс бусад Даваа, Мягмар, Лхавга, Пүрэв, Баасан гарагуудыг хэлнэ.
  • Хүргэлт ажлын өдрийн 08.00 - 20.00 цагийн хооронд хийгдэнэ.
  • Хүргэлтийг зөвхөн онлайн захиалгын явц дахь хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягийн дагуу илгээх байх зайлшгүй тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн утсаар нэмэлт мэдээлэл авна.
  • Тухайн барааны хүргэлтийн статусыг  хэрэглэгчийн худалдан авалт хийхдээ бүртгүүлсэн цахим шууданд тогтмол илгээнэ.
  • Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон Монгол Улсын 21 аймгийн төв болон бүх сумууд орно.
 

Орон нутгийн хүргэлтийн бүсүүд

I бүс: УБ хотын Багануур, Багахангай, Төв, Налайх дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул;

II бүс: Архангай, Булган, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий;

III бүс: Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс, Ховд;

Монгол шуудан компанийн жинд суурилсан ЭНГИЙН ХҮРГЭЛТ

Хүргэлтийн хугацаа: Ажлын өдрийн 09-17 цагийн хооронд өгсөн таны захиалсан барааг захиалга өгсөнөөс 1-4 хоногийн дотор таны оруулсан хүргэлтийн хаягын дагуу хүргэлийн компанийн төлөөлөгч таньтай утсаар холбогдоно.

Хүргэлтийн төлбөр: Энэ сонголтоор таны захиалах хүргэлтийн төлбөр ачааны жин хүргэлт хийх газрын хол ойроос хамаарна.

- I бүсэд 2 кг хүртэлхи ачаанд 4300 төгрөг /илүү гарсан 1 кг тутамд 1400 төгрөг/

- II бүсэд 2 кг хүртэлхи ачаанд 5600 төгрөг /илүү гарсан 1 кг тутамд 2000 төгрөг/

- III бүсэд 2 кг хүртэлхи ачаанд 6800 төгрөг /илүү гарсан 1 кг тутамд 2600 төгрөг/


Орон нутагт хямд хүргүүлэх арга замууд

Манайд хөдөө орон нутгийн худалдан авагчдаас 2000 төгрөгний үнэтэй ганц ном худалдан авахад хүргэлтийн зардалтайгаа нийлээд 7000 төгрөг болж байна, үнэтэй байна гэсэн санал хүсэлт ирдэг. Энэ зүйлийн төлөө нийт хөдөө орон нутгийн худалдан авагчдаасаа хүлцэл өчье.
Бид орон нутгийн хүргэлтээ Монгол Шуудан компаниар хийлгэж байгаа, тэгэхээр Монгол шуудан 2 кг хүртэлх илгээмж таны гарт хүргэхэд 2-р бүсэд 6160 төгрөг байгаа. Тэгэхээр 5-8 ном захиалахад хүргэлтийн зардал үнийн дүнгээс хамаарахгүй 6000 орчим төгрөг гэсэн үг. Тэгэхээр та нэг биш хэд хэдэн ном захиалахад ном бүрт нэмэгдэх хүргэлтийн үнэ 500-1000 төгрөг болж хямдрана гэсэн үг.


Түүнчлэн танд дараах өөр арга замууд байна.

  • Найз нөхдөөрөө, байгууллага хамт олноороо нийлээд хэд хэдэн ном захиалахад хүн тус бүрд хамаарах хүргэлтийн зардал багасана гэсэн үг.
  • УБ хот дотор бид 39000 төгрөгнөөс дээш үнийн дүнтэй барааг үнэгүй хүргэж өгч байгаа тиймээс та энд амьдардаг хамаатан садан, оюутан хүүхдийнхээ хаяг руу үнэ төлбөргүй хүргүүлж болно. Тэндээс өөрийн мэдэх хамгийн хямд аргаар хүлээн авч болно. /Хүргэлтийн хаягаа өөрчилж шинээр нэмэх/
  • Бид хот хооронд явдаг таксины /пургон/ жолоочоор илгээж болно, энэ тохиолдолд ачааны овор хэмжээ хамаарахгүй, ө.х та 1 ном захиалсан ч 50 ном захиалсан ч адилхан хүргэлтийн төлбөр 5000 төгрөгний төлбөртэй. Энэ тохиолдолд утсаар урьдчилан мэдэгдэнэ үү.