Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Гадаадаас ном захиалах

Дэлхийн хамгийн том онлайн зах болох Амазон.ком -ыг хүн бүхэн мэднэ. Амазон нь олон зуун том агуулах, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд, цахим дэлгүүрүүдээс бүрдсэн, өдөр тутам хэдэн сая худалдан авагч ханддаг интернэтийн супер том зах юм. Хүн бүхэн Амазоноос хүссэнээ худалдан авах боломжтой ч Монгол улсын ихэнх хэрэглэгчдийн хувьд хүргэлт хийх, олон улсын төлбөр тооцоо зэрэг бэрхшээлээс үүдэн боломжгүй байдаг. Тэгвэл бид таны хүссэн номыг таны гарт хүргэх нөхцөлөөр захиалан өгч байна. Та өөрөө хүссэн номоо хайж олоод бидэнд хандаарай, тэгээд ажлын 10 хоногт гарт чинь хүргэж өгөх болно. Биднээр дамжуулан захиалах нь АНУ доторхи тээврийн зардал болон олон улсын хүргэлтийн зардал мэтээс өөрөө захиалснаас илүү хэмнэлт гаргана.

Түүнчлэн та баялаг сонголттой Half.com, BarnesandNoble.com зэрэг номын худалдаагаар төрөлжсан онлайн захуудаас мөн захиалах боломжтой.

Амазон.ком-оос ном захиалахад дараах зардалууд гарна.

1. Вэб сайт дээрх номын үнэ. Таны захиалахыг хүссэн номын хажууд харагдаж буй үнэ. Энэ үнэ нь барааны эцсийн үнэ биш бөгөөд ихэвчлэн АНУ дахь худалдааны татвар шингээгүй үнэ юм. Төлбөр төлөх явцад худалдааны татвар нэмэгдэн барааны нийт дүн тодорхой болно

2. АНУ-ын худалдааны татвар. АНУ-ын муж улс бүрээр худалдааны татвар өөр бөгөөд бидний төлөөлөгч Калифорни муж улсад байдаг тул тус мужийн татвар 7,85% нэмэгдэнэ. Жишээ нь та $100-ийн ном захиаллаа гэж бодоход татварын хамт $107,85 болно гэсэн үг.

3. АНУ доторхи хүргэлтийн төлбөр. Хүргэлт үнэгүй. Бидний давуу тал нь Prime ангилалын гишүүн учраас богино хугацаанд үнэ төлбөргүй АНУ дотор хүргэлт хийдэг гэж ойлгож болно. Гэхдээ энэ нөхцөл зөвхөн Amazon болон Prime ангилалын борлуулагч нарын хувьд хүчинтэй.

4. Монгол руу хүргэх хүргэлтийн төлбөр. АНУ-ын Калифорния мужаас Улаанбаатар хот хүртэлхи 1 кг ачааны төлбөр $12. Та өөрийн захиалах барааг хэдэн кг гэдгийг урьчилан мэдэх боломжтой. Ном бүрийн доор Shipping Weight буюу хүргэлтийн жин гэсэн мэдээлэл байх ба эндээс баримжаалж болно. Энэ нь барааны цэвэр жингээс ялгаатай бөгөөд баглаа боодол нэмэгдсэн жин юм.

5. Монгол улсын НАӨТ-ийн болон гаалийн татвар. Монгол улсын хуулийн дагуу хилээр нэвтрэн орж ирж буй арилжааны зорилго бүхий бараа бүрээс үнийн дүн болон тээврийн зардалын нийлбэрээс нийт 15%-ийн татвар авдаг.

6. Дээж.мн -ийн үйлчилгээний төлбөр. Дээж.мн захиалгын үйлчилгээний төлбөр болгож барааны үнэ болон тээврийн зардалын нийлбэрээс 15%-ийн шимтгэл авдаг. Таны барааг Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэж өгнө.

 

Та дараах алхамуудын дагуу манайхаар дамжуулан Amazon.com-оос хүссэн номоо захиалж чадна.

>> >>

1-р алхам. Та amazon.com-оос өөрийн худалдан авах хүсэлтэй номоо хайж олно уу. Та уг номын үнэ, ISBN, хүргэлтийн жин гэх мэт мэдээлэлтэй танилцаад урьдчилсан байдлаар холбогдох зардалын хамт хэдэн $ болохыг мэдэж болно.

2-р алхам. Та захиалахаар шийдсэн бол доорх товчийг дарж захиалгын хуудас бөглөнө үү, нэг удаа хэдэн ч ном захиалсан болно. Таны захиалгын хуудсыг хүлээн аваад 24 цагийн дотор таны бүртгүүлсэн э-мэйл хаягаар таны гарт хүргэх нөхцөлөөр холбогдох бүхий л зардалыг тооцон танд нэхэмжлэх илгээх болно. Захиалгын хуудас бөглөх

3-р алхам. Манай нэхэмжлэхийн дагуу төлбөрөө хийснээс ажлын 10 хоногийн дотор таны бүртгүүлсэн хаягаар хүргэн өгөх болно.

Санамж: Энэхүү үйлчилгээний нөхцөл зөвхөн Amazon.com-оос Prime ангилалын борлуулагчдаас ном худалдан авах хүрээнд л хамаарна. Түүнчлэн та дээрхитэй яг адил зарчмаар дэлхийн хамгийн том номын дэлгүүрүүд болох Barnesandnoble.com болон Half.com сайтуудаас ном захиалан авч болно.