Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Бэлгийн боодол ба хүргэлтийн үйлчилгээ

Ном бол ертөнцийн хамгийн сайхан бэлэг. Та найз нөхөддөө, хайртай дотны хүмүүстээ ном бэлэглэвэл үл мартах хамгийн сайхан бэлэг болно гэдэг нь эргэлзээгүй.

Дээж.мн таны худалдан авч буй номыг бэлэг болгон боож өгөх, таны бэлгийг хүлээн авагчид хүргэн өгөх үйлчилгээ нэвтрүүллээ. Та худалдан авсан номоо бүгдийг буюу заримыг нь бэлэг болгон боолгох боломжтой.

Та худалдан авч буй 1-5 хүртэлх тооны номыг багцлан зүүн гар талд харагдаж буйтай яг адилхан хэлбэр, өнгөөр боолгох боломжтой ба боолт бүрийн үнэ 2500 төгрөг таны төлөх төлбөрийн нэхэмжлэл дээр автоматаар нэмэгдэнэ. Өөр ямар нэгэн зардал нэмэгдэхгүй бөгөөд хүргэлтийн зардал өөрчлөгдөхгүй, таны гар дээр очихдоо боодол ямар нэгэн хэлбэрээр гэмтэх, урагдах талаар санаа зоволтгүй.

Түүнчлэн та ямар нэгэн нэмэлт зардал төлөхгүйгээр шууд бэлэг хүлээн авагчийн хаяг руу илгээж болно.

Та бэлгийн боолт захиалахын тулд "Миний захиалга" сонголтыг дуудахад гарч ирэх хуудасны Танд санал болгох хэсгийн доорхи Та бэлэг болгох үйлчилгээ захиалах уу гэсэн сонголтыг хийгээд "Тийм" товчийг дарахад хангалттай.

Та захиалгаа бүхэлд нь бэлэг болгох бол ямар нэгэн өөрчлөлт шаардлаггүй бөгөөд хэсэгчлэн бэлэг болгон боолгох бол тооцоо хийхийн өмнөх Захиалгаын талаархи санал хүсэлт хэсэгт бичиж өгнө.