Дээж.мн-ээс хайж буй бараагаа олох, бүртгэл үүсгэх, төлбөр хийх, захиалгааа баталгаажуулах, хүргүүлэх, гадаадаас захиалах гэх мэт амжилттай худалдан авалт хийх бүхий л хэрэгтэй мэдээллээ дараах сувгуудаар харилцагчийн зөвлөхтэй холбогдож асууна уу.

Хөнгөлөлтийн купон код ашиглах

Дээж.мн онлайн дэлгүүр худалдан авагч нартаа цахим хөнгөлөлтийн купон санал болгодог. Энэ нь тодорхой худалдан авагчдын хүрээнд зарим нэр төрлийн барааны хувьд тодорхой хугацаанд хүчинтэй, худалдан авалт хийх явцад таны төлөх нийт үнийн дүнгээс купон дээр заагдсан хувь хэмжээгээр хасагддаг, эсвэл хүргэлтийн төлбөрийг чөлөөлдөг хэрэглэгчдэд ямар нэгэн хэмнэлт үзүүлэх зорилготой урамшуулалын код юм.

Энэ кодыг та дараах зааврын дагуу ашиглана уу.

1. Купон үйлчлэх хүрээний барааг сонгоно, зарим тохиолдолд бүх бараанд үйлчлэх купон гэж байж болно. Тэгээд өөрийн захиалгыг харах явцад Танд санал болгох хэсгийн нэмэлт үйлчилгээнүүд доторхи Хөнгөлөлтийн код ашиглах сонголтыг хийнэ

2. Доор гарч ирэх зайд ашиглах кодоо бичиж оруулна уу, тэгэхэд таны үнийн дүнгээс хөнгөлөлтийн код дээр заагдсан хувиар хасагдана. Үнэгүй хүргэлтийн купон ашигласан тохиолдолд захиалгын төгсгөлд таны хүргэлтийн төлбөр төлбөл зохих нийт дүнгээс автоматаар хасагдсан байна.