Бүтээл туурвагчидтай хамтран ажиллах

Монгол улсад бүтээл туурвилаа борлуулах, олны хүртээл болгох хүсэлтэй зохиолчид, хэвлэн нийтлэгчид, уран бүтээлчид бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. Дээж.мн цахим дэлгүүр бүх хэвлэн нийтлэгч, уран бүтээлчидтэй нэг төрлийн хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг бөгөөд хэн нэгэнд илүү давуу боломж олгох боломжгүй.

Хамтран ажиллах гэрээний агуулга нь дараах ерөнхий зарчмуудад суурилдаг бөгөөд бодит хамтын ажиллагааны түвшинд илүү нарийвчилсан, дараах үзэл санаануудыг тусгасан Дээж.мн цахим дэлгүүр болон зохиол бүтээлээ нийлүүлж буй уран бүтээлч хоёрын харилцааг зохицуулсан нарийвчилсан гэрээ байгуулж ажилладаг.

  • Дээж.мн дээрхи бүхий л бараа бүтээгдэхүүний Монгол Улсад худалдаалагдаж буй бусад худалдааны байгууллагуудын үнээс хямд байх зарчмыг баримтлах тул нийлүүлэгчид боломжит хамгийн хямд үнээр санал болгох;
  • Дээж.мн зохиол, бүтээлээ борлуулах бүх хэвлэн нийтлэгчид, уран бүтээлчид, зохиолчдоос хамгийн бага шимтгэл авна;
  • Дээж.мн дээрхи таны бүтээлийг худалдах үнэ уг барааг нийлүүлж буй үнэ, Дээж.мн цахим дэлгүүрийн үйлчилгээний шимтгэл ба Монгол Улсын хуулийн дагуу НӨАТ нэмэгдэнэ. Хүргэлийн зардалыг Дээж.мн цахим дэлгүүрийн үйлчилгээний бодлогоор зохицуулна;
  • Дээж.мн дээр бүтээлээ байрлуулах хүсэлтэй бүх уран бүтээлчид батлагдсан бүртгэлийн хуудасны дагуу цахимаар болон цаасаар өөрийн зохиол бүтээлийн нарийвчилсан, дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй ба олон нийтийн хүртээл болохын өмнө өөрөө үзэж танилцан зөвшөөрөх ёстой;

Дээж.мн хамтран ажиллаж буй бүх зохиолч, уран бүтээлчдэд дараах боломжыг адил олгоно.

1. Ном бүрийн мэдээллийг бүтээл туурвигчийн гарган өгсөн мэдээллийн дагуу аль болох дэлгэрэнгүй оруулна. Үүнд: Зохиогчийн тухай товч мэдээлэл, зураг, хэвлэлийн газар, хэвлэгдсэн он, ISBN, хуудасны тоо, хэвлэлийн формат, хэмжээ, зохиолын хамаарах ангилал, товч танилцуулга зэрэг орно.

2. Дээж.мн худалдан авагчдын сонголтонд илүү хялбар байлгах, борлуулалтыг дэмжих зорилгоор зохиогчтой урьдчилан харилцан зөвшилцсөний дагуу номын эхний хуудсуудыг яг байгаа байдлаар нь үзэх боломж олгож болно. Жишээ нь: http://issuu.com/deej.mn/docs/2013091101

3. Дээж.мн дээр тавигдсан бараа бүрийн борлуулалтыг дэмжих зорилгоор тухайн барааны мэдээлэл бүхий хуудастай хамт холбоотой зохиол, бүтээлүүд, уг зохиогчийн бусад бүтээлүүдийг хамааруулан байршуулна. Зохиогч бүрт хуудас нээж товч мэдээллийг нь оруулах ба зохиогчийн хуудсаар уг зохиогчийн бүтээлүүд нэгэн хуудсанд цувран гарах боломж олгоно. Жишээ нь: http://deej.mn/index.php?route=product/author&author_id=6

4. Зохиолч бүр өөрийн номын мэдээлэл, номын талаархи ярилцлага тайлбар, телевизийн нэвтрүүлэг, санал хүсэлт, үзэл бодлоо БЛОГ хэсэгт оруулах боломжтой, энэ нь илүү сайн хайлтын системд өртөж таны номнуудыг маш олон шалгуураар хайж үзэх боломж нээгдэх юм. Жишээ нь "Шинжлэх ухаан" номонд холбогдох мэдээлэл дараах байдлаар блог хэлбэрээр орж болно. http://deej.mn/index.php?route=product/product&product_id=113

5. Зөвхөн таны бүтээлд зориулан цахим маркетингийн боломжит сувгуудаар сурталчилгаа, зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд суурилсан маркетингийн компанит ажлууд хийх бөгөөд онцлох хэсэгт оруулах, фэйсбүүк хуудсандаа байршуулах, шууд цахим шуудангийн маркетинг зэрэг олон аргаар үнэ төлбөргүй сурталчилах юм.

Та бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол дараах товчийг дарж өөрийн товч мэдээлэл болон зохиол бүтээлийнхээ мэдээллийг илгээнэ үү, бид таньтай эргэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно