Худалдан авагчийн мэдээллийг хамгаалах

Худалдан авагчийн бүртгэлийн мэдээллийг хамгаалах

Дээж.мн цахим дэлгүүрт бүртгэл үүсгэж гишүүн болох явц дахь оруулж буй хувийн бүх мэдээллийг, тухайлбал, таны нэр, утасны дугаар, хаяг болон бусад мэдээллийг вэб сайтын зүгээс спам илгээх, бусдад дамжуулах, худалдах, илчлэх гэх мэт танд харшлах ямар нэгэн зорилгоор ашиглахгүй.

Түүнчлэн вэб сайт өндөр технологийн хамгаалалтын системтэй тул бусад гадны этгээд олж авахаас бүрэн сэргийлэгдсэн гэж үзэж болно. Таны эмэйл хаяг болон гар утасны дугаарыг спам илгээх зорилгоор ашиглахгүй бөгөөд зөвхөн таны зөвшөөрөлд үндэслэн таны хүссэн мэдээллийг илгээж болно.

Дашрамд хэлэхэд, та бүхэн янз бүрийн цахим хуудсанд мэдээллээ оруулах, бүртгэл үүсгэх хэрэггүй. Наад зах нь таны цахим шуудангаар хэрэгтэй, хэрэггүй янз бүрийн зар сурталчилгааны материал /СПАМ/ илгээгээд салахгүй. Тэгэхээр албан ёсны, цахим ёс зүйтэй, худалдан авагчдаа хүндэлдэг томоохон сайтууд хэзээ ч ийм үйлдэл хийдэггүй нь тодорхой. Мэдээж Deej.mn цахим ёс зүйг эрхэмлэнэ, буруу зорилгоор таны бүртгэлийн мэдээллийг хэзээ ч ашиглахгүй, та тайван санаа зоволтгүй байж болно.