Шинэ чиг хандлага, шинэ хэрэглээ

Бидний амьдарч буй цаг үеийн хамгийн гайхамшигтай зүйл, гайхалтай дэвшил бол яалт ч үгүй дэлхийг бүхэлд нь ганц зангилаанд холбож дуртай хүн бүхэн ашиглах боломжтой интернэтийн сүлжээ. Хэзээ нэгэн цагт ямар ч аугаа мөрөөдөлтөн, уран зөгнөлтөн интернэтийн тухай, тодруулбал, дэлхий өнцөг булан бүрт суугаа хэн нэгэнтэй эгшин зуур холбогдож, бүх төрлийн мэдээлэл солилцож, тэр ч байтугай хүссэн зүйлээ худалдан авах тухай төсөөлөө ч үгүй билээ.

Ид шидийн мэт энэхүү ИНТЕРНЭТ хэмээх аугаа сүлжээ нийгмийн бүх салбарт ашиглагдаж, хувь хүнийг, айл гэрийг, байгууллагыг, улс орныг хөгжил дэвшилд дуудах бас нэгэн түлхүүр болж байна. Бид интернэт худалдаа, э-худалдаа, и-худалдаа, онлайн дэлгүүр, цахим худалдаа гэх мэтээр олон янзаар ярьж буй ч угтаа интернэтэд суурилсан дэлгүүр, захуудаас өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах юм. Интернэт худалдааг дэлхийн хамгийн сайн худалдааны талбар, арга хэрэгсэл гэж үзэж байгаа бөгөөд өдөр бүр цар хүрээ нь нэмэгдэж нэмэгдэж байна. Интернэт худалдаа нь илт ойлгомжтой, хялбар, худалдан авагчдад олон талын хэмнэлт санал болгодог зэрэг давуу талууд нь өдөр тутам олон мянган хэрэглэгчээр хүрээгээ тэлэх үндэс болж байна.

Өрсөлдөөнт энэ цаг үе маань хүмүүсийн амьдралын хэмнэл илүү их хурд, илүү их бүтээмж шаардаж байна. Түүнчлэн цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах шийдэл бол интернэт худалдаа юм.

Өргөн уудам Монгол орныхоо өнцөг булан бүрээс хүссэн номоо эгшин зуур захиалж, цаг зав болон мөнгө санхүүгээ хэмнэх боломж бүрдүүлж буйдаа бид баяртай байна. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс Монгол түмнийхээс эрдэм соёлоос хуваалцаж, дэмжиж байх боломжтой болж байна.

Бид нэгэн их хүмүүний "Ном бол өөрийгөө үл дундлан, өрөөл бусдыг бялхаадаг сав юм" гэсэн сайхан үгийг ямагт санаж Монгол ахан дүүсийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдан авагчдаа дээдэлсэн шилдэг үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой мэргэжлийн баг юм.

Та Дээж.мн-ээс хэдхэн хормын хугацаанд Монголынхоо зохиолчид, уран бүтээлчидийн ном, бүтээлийг сонгож захиалаад боломжит хамгийн хурдан хугацаанд хүлээн авах болно. Түүнчлэн дэлхийн шилдэг гэж зүй ёсоор тооцогддог эрин зууны бестселлерүүд, орчин цагийн чиг хандлага болон давамгайлж буй оюуны охь дээжис бүтээлүүдийг, аугаа найруулагчдын кинонуудыг жинхэнэ эх хувиар нь худалдан авах боломжтой.