Цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөл

Энэхүү "Цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөл" гэж нэрлэж буй баримт нь Дээж.мн цахим хуудсаар дамжуулан бодит ном, кино, дуу хөгжим, бэлгийн карт болон зарим цахим барааг худалдах, худалдан авахад үүсэх харилцааг зохицуулах онлайнаар худалдан авагч ба Дээж.мн цахим дэлгүүрийн хооронд байгуулж буй гэрээ юм.

Үйлчилгээний нөхцөл хэрэглэж буй зарим үг хэллэгийн тайлбар

Дээж.мн: http://www.deej.mn цахим хуудасны хаяг.

Худалдан авагч: Дээж.мн цахим дэлгүүрт зочилж буй болон бүртгэл үүсгэсэн, ямар нэгэн бараа худалдан авсан интернэт хэрэглэгч

Цахим дэлгүүр: Дээж.мн цахим хуудас дээр суурилсан цахим дэлгүүр. Дээж.мн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн вэб хуудсаар дамжуулан худалдах ба худалдан авагч барааг урьдчилан барьж үзэх, туршиж үзэх боломжгүй. Худалдан авагчийн захиалсан бүх барааг өөрийн агуулахаас хүргэлтийн нөхцөлөөр сонгогдсон хугацаанд гараас гарт хүргэн өгөх үйл ажиллагаа явуулна.

Бодит бараа: Дээж.мн цахим дэлгүүрт худалдаалж буй цаасан хэлбэрээр байгаа ном, DVD болон Bluray форматаар байгаа кино, дуу хөгжмийн CD, биет хэлбэрээр байгаа бэлгийн карт зэрэг болно.

Цахим бараа: Биет бус хэлбэрээр, дижитал хэлбэрээр таны тохирох төхөөрөмжинд ажиллах ном, хөгжим, кино болон цахим бэлгийн карт зэрэг болно

Барааны танилцуулга. Дээж.мн дээр байгаа бодит бараа бүтээгдэхүүн бүрийн бодит зургийг хавсаргасан бөгөөд хэмжээ, жин гэх мэт физик шинж чанаруудыг тусгайлан танилцуулсан танилцуулга.

Захиалгын статус: Таны захиалгын дагуу онлайн дэлгүүрийн баг ямар шатны үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хэлнэ. Боловсруулж байна гэсэн статусын үед таны захиалгыг хүлээн аваад төлбөрийн мэдээллийг шалгаж танд хүргэхэд бэлэн болгох хүртэлхи үе шат бөгөөд, Хүргэлтэнд гарав гэсэн статусын үед таны захиалга таны хаягаар хүргэгдэх шатандаа явж байна гэж ойлгоно.

 

I. Ерөнхий нөхцөл

1.1 Худалдан авагч худалдан авалт хийхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар уншиж танилцах ёстой. Дээж.мн дээрх захилга баталгаажуулахын өмнө энэ гэрээг сайтар уншиж, асуух зүйл байвал манай харилцагчийн зөвлөх-ийн 86034080 утсаар асууж, зөвлөгөө авах боломжтой.

1.2 Худалдан авагч Дээж.мн дээр бүртгэл үүсгэж цахим худалдаа хийх явцад үйлчилгээний нөхцөлтэй танилцсан эсэхийг лавлах сонголт гарах бөгөөд таны үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэсэн сонголт нь худалдан авагч болон цахим дэлгүүрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

1.3 Зөвхөн цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөлд заагдсан заалтуудын хүрээнд худалдан авагчийн зүгээс тавьж буй маргаан, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой. Худалдан авагчийн зүгээс тавигдаж буй гомдол саналыг үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр шийдвэрлэх боломжгүй.

1.4 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь бодит болон цахим барааг зөвхөн Монгол улсад болон гадаад улс орнуудын жагсаалтанд дурдсан тодорхой хотуудад оршин сууж буй худалдан авагчдад хүргэн өгөх үйлчилгээний хүрээнд үйлчлэх гэрээ юм.

 

2. Худалдан авалт хийх

2.1 Худалдан авагч цахим дэлгүүрт бүртгэл үүсгэснээр Дээж.мн дээрээс өөрийн хүссэн бараагаа худалдан авалт хийх боломжтой болно. Бүртэл үүсгэх нь цаашид Дээж.мн -д хүссэн үедээ нэвтэрч байх, өмнө оруулсан мэдээллээ ашиглах байнгын гишүүн болж байна гэж үзнэ.

2.2 Гишүүн болохын тулд цахим дэлгүүрийн Бүртгэл цэсийн -> Шинэ хэрэглэгч бүртгэл үүсгэх хэсэгт өөрийн нэр, байнга ашигладаг баталгаатай цахим шуудан, нууц үгийг оруулан бүртгүүлнэ. Мөн та өөрийн хаяг болон бараа хүргүүлэх хаягаа дараалалын дагуу тодорхой оруулна. Та цахим шуудан, нууц үгээс бусад мэдээлэлээ кирилл үсгээр оруулж болно.

2.3 Бүртгүүлж буй цахим шууданг үнэн зөвөөр оруулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүйгээс гадна өөрийн худалдан авалт болон төлбөр, захиалгын статусын талаарх мэдээллийг хүлээн авах боломжгүй.

2.4 Гишүүн болсноор тухайн худалдан авагч цаашид байнга ашиглах боломжтой бүртгэл үүсэх ба эндээс Дээж.мн дээрхи бүхий л худалдан авалт болон хөнгөлөлт урамшуулал, бонус оноогоо хянах болон хувийн мэдээлэл, утасны дугаар, хаяг, шуудангийн хайрцаг, төлбөрийн хэрэгсэлийн мэдээллээ дуртай үедээ засварлах боломжтой.

2.5 Та худалдан авах хүсэлтэй барааны танилцуулгатай сайтар танилцаад худалдан авахаар шийдсэн бол Сонгох товчийг дарж Миний захиалга хэсэгт шилжэнэ. Нэг удаа хэдэн ч бараа худалдан авах боломжтой бөгөөд агуулахад нөөц үлдээгүй барааг сонгох боломжгүй. Бараагаа сонгож дууссаны дараа Төлбөр төлөх товчийг дарж өмнө үүсгэсэн бүртгэлээрээ нэвтрэх буюу бүртгэл үүсгэнэ. Та эндээс худалдан авахыг хүссэн бараагаа сонгох талаар дэлгэрэнгүй заавартай танилцана уу.

2.6 Худалдан авач худалдан авсан бараа болон бусад мэдээллүүдэд нээлттэйгээр санал, сэтгэгдэл, зурвас илгээх боломжтой. Ямар нэгэн хараалын үг болон бусдыг доромжилсон агуулгатай сэтгэгдэл нийтлэгдэхгүй.

 

3. Барааны төлбөр ба захиалгын статус

3.1 Цахим дэлгүүрийн бараан дээрх үнэ нь НӨАТ тооцсон дүн бөгөөд худалдан авалтын төгсгөлд хүргэлтийн төлбөр автоматаар бодогдож таны төлөх ёстой нийт төлбөрийн нэхэмжлэх гарч ирнэ.

3.2 Худалдан авалтын төгсгөлд өөрт тохиромжтой төлбөрийн хэрэгсэлээ сонгон төлбөрийг хийнэ. Цахим дэлгүүрийн ХААН, Голомт, ХХБ-ны банкны дансанд төлбөрөө  Мобайл банк, Цахим банк, Most Money, болон бусад банк санхүүгийн байгууллагын санал болгож буй цахим төлбөрийн хэрэгсэл ашиглан барааны төлбөрийг төлж болно. Захиалгын төлбөр төлөх дэлгэрэнгүй зөвлөмжийг энд дарж үзнэ үү.

3.3 Худалдан авагчид худалдан авалтын баримт хэрэгтэй бол шууд нэхэмжлэхийг хэвлэн авч болно, НӨАТ-ын падаан хэрэгтэй бол order@deej.mn цахим шуудангаар баримт авах хүсэлтээ илэрхийлсэн мэдээлэл ирүүлнэ.

3.4 Зөвхөн төлбөр төлөгдсөн барааны хувьд л таны бүртгүүлсэн цахим шуудангаар захиалга хүлээн авсан болон захиалгын статус хүргэлтийн нөхцөл хэсэгт заагдсаны дагуу хүргэлт хийх боломжтой.

3.5 Таны захиалгын төлбөр төлөгдөхгүй 24 цаг болоход автоматаар захиалга хүчингүй болох ба таны бүртгүүлсэн цахим шууданд захиалгыг цуцалсан тухай мэдээлэл очно.

 

4. Бараа хүргэлт ба буцаалт

4.1 Худалдан авагч захиалга хийх явцад захиалсан бараагаа хүргүүлэх хаягаа тодорхой дэлгэрэнгүй оруулж өгөх ба тус хаягын дагуу хүргэлт хийгдэнэ. Хүргэлтийг Дээж.мн цахим дэлгүүртэй гэрээт шуудангийн компанийн хүргэлтийн ажилтан захиалагчийн гарт хүргэж өгөх болно.

4.2 Хаягын тодорхой бус байдлаар хүргэлт саатвал худалдан авагчийн утсанд холбогдож тодорхой мэдээлэл авах ба үүнээс үүдэс хугацааны алдагдалд хариуцлага хүлээхгүй.

4.2 Худалдан авагч төлбөрөө төлж захиалгаа гүйцэтгэсэний дараа хүргэлтийн үйл ажиллагаа явагдана. Та хүргэлтийн үндсэн 2 хувилбараас өөрийн сонголтоор сонгоно.

4.2.а Дээж.мн шуурхай хүргэлт. Энэхүү сонголтоор таны захиалсан барааг оруулсан хаягийн дагуу зөвхөн захиалга өгсөнөөс Улаанбаатар хот дотор 4 цагийн дотор гараас гарт хүргэнэ.

4.2.б Монгол Шуудан ХК-ийн хүргэлтийг сонгосон тохиолдолд таны захиалгыг 24 цагийн дотор Монгол Шуудан ХК-ийн хүлээн авахад хүргэн өгөх ба бидэнтэй байгуулсан гэрээний дагуу 2-7 хоногийн дотор Монгол Улсын өнцөг булан бүрт хүргэх боломжтой.

4.3 Таны захиалгын төлбөр 39000 төгрөгөөс дээш болсон тохиолдолд Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргүүлэх боломжтой.

5. Худалдан авагчийн хувийн мэдээллийг хамгаалах

5.1 Цахим дэлгүүрт бүртгэл үүсгэж вэб сайтын гишүүн болох явц дахь оруулж буй хувийн нууцлалтай холбоотой бүх мэдээллийг, тухайлбал, таны нэр, утасны дугаар, хаяг болон бусад мэдээллийг вэб сайтын зүгээс спам илгээх, бусдад дамжуулах, худалдах, илчлэх гэх мэт танд харшлах ямар нэгэн зорилгоор ашиглахгүй.

5.2 Түүнчлэн вэб сайт өндөр технологийн хамгаалалтын системтэй тул таны хандсанаас бусад гадны этгээд олж авахаас бүрэн сэргийлэгдсэн гэж үзэж болно. Таны эмэйл хаяг болон гар утасны дугаарыг спам илгээх зорилгоор ашиглахгүй бөгөөд зөвхөн таны зөвшөөрөлд үндэслэн таны хүссэн мэдээллийг илгээж болно.

6. Бусад

6.1 Худалдан авалт болон төлбөрийн талаар ямар нэгэн асууж, тодруулах зүйл, санал хүсэлт гарвал admin@deej.mn хаягаар цахим шуудангаар илгээж болно. Эсвэл манай харилцагийн зөвлөхийн 86034080 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авах боломжтой.

6.2 Аливаа маргаантай асуудлыг энэхүү Цахим дэлгүүрийн үйлчилгээний нөхцөл болох гэрээний хүрээнд шийднэ.

6.2 Насанд хүрээгүй хүн эцэг, эх, асран халамжлагчийн зөвшөөрөлгүйгээр цахим дэлгүүрээс худалдан авалт хийсэн тохиолдолд гарах үр дагаварыг тухайн эцэг эх, асран халамжлагч хариуцна.