Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Энэ оны Жак Уэтерфордын шагнал гардууллаа

Монголын түүхийн салбар дахь оны сод бүтээл, судалгааны ажил шалгаруулах “Жак Уэтерфордын шагнал” гардуулах хоёр дахь удаагийн ёслолын ажиллагаа Сүхбаатарын Эрдэнэболдын “Эзэнт гүрний туульс” номын тэргүүн дэвтрийн нээлтийн арга хэмжээтэй хослон явагдлаа. “Жак Уэтерфорд” сангийн зорилго нь Монголын түүхэнд өөрийн хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачдаа дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан, дэлгэрүүлэхэд чиглэдэг. Энэ ч утгаараа жил бүрийн шагнал гардуулах ёслолыг түүх судлалаар жигүүрлэсэн аливаа уран бүтээлийн нээлттэй хамтатган зохион байгуулахаар болсон юм. Ингээд номын нээлт болон шагнал гардуулах ёслолоос хийсэн сурвалжлагаа хүргэе. Сонгодог урлагийн их өргөө Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болсон уг арга хэмжээ “Эзэнт гүрний туульс”-д зориулан бүтээсэн С.Төрбурамын хайчилбар бүтээлийн үзэсгэлэнгээр эхлэв.

С.Төрбурам нь “Эзэнт гүрний туульс”-ийн үйл явдлыг дүрсэлсэн 300 гаруй хайчилбар урласан бөгөөд номын зохиолч С.Эрдэнэболд хайчилбар урлаач С.Төрбурамын ээжид сүүн цагаан хадаг, мөнгөн аягатай барьж хүндэтгэл үзүүлснээр албан ёсоор арга хэмжээг эхлүүлсэн юм. Үзэсгэлэнгийн үеэр нэрт түүхч, эрдэмтэн Г.Сүхбаатарын судалгааны бүтээлийн дээжээс танилцуулжS57A1069, түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлс тавигдсан юм. Тэр дотроос нэрт судлаачтай урт удаан хугацааг хамт туулсан бичгийн машин олны анхаарал татаж байлаа. Эдүгээ тэрээр бидний дэргэд байхгүй ч түүний бүтээл мөнхөд бидний дэргэд байх бөгөөд энэ удаагийн Жак Уэтерфордын нэрэмжит СОНГОДОГ судалгааны бүтээлээр Г.Сүхбаатарын “Монголын эртний улс аймгуудын талаарх бүтээлүүд”-ийг түүхийн салбарын төлөөлөл 40 гаруй хүмүүсийн санал асуулгаар тодруулсан юм. Монголын улсынхаа түүхийг үе үеийн эрдэмтэн, судлаачид бидэнд бичиглэн хүргэсээр ирсэн. Тэр л бүтээлүүдээс хойч үе нь өмнөх үетэйгээ холбогдож яваа билээ. Уг арга хэмжээг “Эзэнт гүрний туульс” Монгол Улсын төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарам зохион байгуулж өөрийн дотоод сэтгэлийн гүнээс урган гарсан өнгө аясаа энэ бүтээлийн мөн чанартай холбон илэрхийлэхийг зорьжээ.

Арга хэмжээнд зориулан “Дэлхийн ардын урлагийн наадам”-ын Гранпри шагналт “Домог” хамтлаг уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан юм. Тэд үзэгчидэд морин хуурын тоглолт, уран нугаралт, уртын дуу, бие биелэгээ гэхчилэн үндэсний бахархалуудын цогц тоглолтыг хүргэсэн. Тайз засал, тоглолтын өгүүлэмж ч өнөөдрийн арга хэмжээний утга агуулгатай нарийн уялдан аль аль талаасаа Эзэнт гүрний түүх цадигийг өнөөдөртэйгээ сүлэлдүүлэн үзэгчдийн сэтгэлд өөрийн эрхгүй омог бахархалын салхийг сэвэлзүүлсэн биз ээ. Ингээд арга хэмжээний талаарх зочдын сэтгэгдлээс сонирхуулъя.

Ардын уран зохиолч Т.Галсан: Газар ухдаг хүүхдүүдээс гадна гавал, түүх соёлоо ухдаг хүүхдүүд байна. Тэдний нэг нь Эрдэнэболд.

Доктор, профессор О.Сүхбаатар: Шинэ цагт Чингис хаандаа зориулж гаргасан туульс одоо мэдэгдэж байгаагаар бол байхгүй. Үүгээрээ шинэ зүйл болж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үг болгон дээр ширхэглэн ажиллаж, шижир алт шиг ханджээ. Өөрийн эрхгүй энэ хөдөлмөрийг нь үнэлж, бахархаж бас баярлаж байна.

Монгол Улсын төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарам: Монголын нууц товчоог сайн мэднэ, Рашид Аддины Судрын чуулган, Инжиннашийн бүтээлүүдийг уншиж байсан. Тэр дотроос хамаг шимийг нь нэгтгэхдээ өөрийн уран сэтгэмж, ялангуяа мартагдсан монгол үгээ их хэрэглэсэн бүтээл байсан. Нөгөө талаар сонсдог ном нь миний бүтээл учраас хувь уран бүтээлчийн хувьд маш том бойжилт болсон.

“Эзэнт гүрний туульс” номын ерөнхий продюссер А.Ганбаатар: “Өнөөдөр нэг зүйл дутагдаад байх шиг. Эхлээд Монголын ирээдүй Монгол хүн болж хүмүүжих ёстой тэгэхээр энэ талаас нь уг бүтээлийн ач холбогдлыг харж байна.

Калиграфын мастер, “Эзэнт гүрний туульс” номын уран сайхны редактор Т.Жамъянсүрэн: Энэ бүтээл дээр хамтран ажилласан бүх хүмүүст өнөөдөр баяр хүргэж, баярласнаа илэрхийлье. Миний хувьд энэ номыг хэвлэхэд зориулан тусгайлан үсэг зохиосон. Энэ бүтээлд хамтран ажилласандаа сэтгэл өөдрөг сайхан байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл: “Чингис хааныхаа тухай бид Монголын нууц товчоо, Алтан товч, гадаад, дотоодын олон бүтээлээс уншсан. Тэдгээр нь үргэлжилсэн үгийн хэлбэрээр байдаг бол энэ удаа бид туульс хэлбэрээр унших боломжтой болсонд баяртай байна.

Соёлын тэргүүний ажилтан, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулга: Миний хувьд энэ номын нээлтэд ирээд номыг худалдаж авлаа. Сосорбарам ахын уншсан сонсдог номыг сонсоно, цаг гаргаад өөрөө уншина. Ингээд уншсаны дараа энэ бүтээлийн тухай ямар нэг сэтгэгдэл бий болно. Харин номын нээлтэд ирээд сэтгэгдэл их өндөр байна.

Археологич, профессор Д.Эрдэнэбаатар: Энэ бүтээлийг гүйлгэж харахад зохиолч нь их залуу хүн боловч ардын үлгэр, домог, туульсын үг хэллэгийг чадамгай ашигласан нь бахдууштай санагдлаа.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол: Бид нууц товчоогоо мэднэ, сүүлийн үед Чингис хааны тухай бүтээл олон гарсан. Гэхдээ яруу найраг түүх хосолсон, ийм хосмолжин бүтээл хараахан гараагүй байлаа. Өнөөдөр бид Чингис хааны тухай нэгэн туульстай боллоо. Харин арга хэмжээний дараагийн хэсэг “Жак Уэтерфордын нэрэмжит шагнал гардуулах ёслол байв.

 

Энэ удаагийн оны онцлох түүх судалгааны ШИЛДЭГ бүтээлийн шагналыг Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан бүтээсэн “Чингис хааны өв” катологи хүртэв. Уг бүтээл нь “Чингис хааны өвөг дээдэс”, “Чингисийн эзэнт гүрэн”, “Чингис хааны өв”, “Чингис хаан ба утга соёл”, “Чингис хаан ба өнөөгийн Монгол орон” гэсэн 5 бүлэг 25 сэдвээс бүрдэх ба Монголын түүх, соёл

ын чиглэлээр олон жил судалгаа хийсэн үндэстний эрдэмтдийн бие даан гаргасан, Чингис хааны талаарх анхны катологи гэдгээр онцлог юм. Энэхүү шалгаруулалтанд түүх судалгааны хүрээлэн, их дээд сургууль, түүхч, эрдэмтэд нийлсэн 40 гаруй судалгааны байгууллага, хамт олон, хувь хүмүүс оролцож, саналаа нэгтгэсэн бөгөөд энэ оны “Жак Уэтерфордын нэрэмжит шагналын оны ОНЦЛОХ бүтээлээр “Чингис хаан” дээд сургуулийн профессор Б.Балжиннямын “Дэлхийн Монголчуудын түүх” хэмээх есөн боть харин СОНГОДОГ судалгааны бүтээлээр нэрт түүхч Гүнжийн Сүхбаатарын “Монголын эртний улс аймгуудын талаарх бүтээлүүд” тус тус шалгарсан юм

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!