Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Ж. P. Р. Толкейний уран бүтээлийн тухай товчхон

Ж. P. Р. Толкейний уран бүтээлийн тухай товчхон

Орчин үеийн уран сэтгэмжийн уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч Ж. P. Р. Толкейн (1892-1973) нь зохиолч төдийгүй яруу найрагч, хэл шинжээч, домог зүй судлаач, Оксфордын Их сургуулийн профессор, алдарт Оксфорд толийг бүтээлцсэн хүн юм. 1945 оноос хойшхи Английн шилдэг 50 зохиолчийн эхний зургаад багтжээ.

Ж. P. Р. Толкейн Англо-Сакс, Норманд, Герман, Скандинавийн орнуудын болон ер өрнө, дорнын ард түмнүүдийн домог үлгэрийг нарийвчлан судалж, тэндээс ургуулан ер бусын адал явдалт түүхүүдийг бүтээсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан байна. Ялангуяа “Хоббитууд” (1936 он), “Бөгжний эзэн” (1954 он), “Силмариллион” (1977 он) хэмээх цуврал нь дэлхийн 40 орчим хэлээр орчуулагдан, хэдэн арван мянган удаа хэвлэгдэж, өнөөдөр багачууд төдийгүй бүх насныхны шимтэн уншдаг ном болжээ. Тэр зөвхөн зохиолыг нь бичээд зогссонгүй, зохиолдоо өргөнөөр ашигласан домог зүй, хэл зүйн олон нэр, илэрхийллийг тайлбарласан тайлбар толь, эртний бичиг үсгийн цагаан толгой, гол дүрүүдийн ургийн бичиг, үйл явдлын он дарааллийн хэлхээс болон газрын зургуудыг ч цоо шинээр зохиосон нь чухамдаа уран сэтгэмжийн бүхэл бүтэн гайхамшигт ертөнцийг амилуулжээ.

"Бөгжний эзэн" туульсын гурвалаар нь бүтээсэн кино машид алдартай бөгөөд Оскарын олон шагнал авсныг мамай уншигчид сайн мэдэж буй.

Ж. P. Р. Толкейний сэтгэлгээ нь ер бусын уран хурц, шүүдэр мэт цэвэр тунгалаг агаад энэ нь эр баатарлагийн дээд, гайхамшигт уран сэтгэмжээр амилсан адал явдал, өргөн дэлгэр мэдлэгтэй хослон хүн төрөлхтний оюун сэтгэлгээний нэгэн сүмбэр оргил, орчин үеийн Илиадаг бүтээжээ.

“Бөгжний эзэн” хэмээх эл гайхамшигт гурамсан туульс эх монгол хэлнээ анх удаа бууж буй нь энэ бөгөөд уг зохиолтой үйл явдлаар амин холбоотой “Силмариллион” бүтээлийг нь “ХӨХ ДЭВТЭР” хэвлэлийн газар төд удалгүй уншигчиддаа хүргэх болно.

Номын буян дэлгэрэх болтугай. Б. НОМИНЧИМЭД

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!