Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Амжилтын амьд соронз

Амжилтын амьд соронз номын зохиогчийн ХАДГАН ҮГ

Номыг минь олон шөнө хичээнгүйлэн сууж редакторлож өгсөн хайрт эхнэр Р.Оюундарьдаа /Хайрлагдсан Эмэгтэйн Зурвас номын зохиогч/ чин сэтгэлийн угаас талархаж байна. Мөн олон талаар хамтран ажилладаг "Гэр бүлийн радио 104.5"-ын Т.Батжаргал захиралтай хамт олонд талархаж байна. Үргэлж дэмжиж байдаг энэ хамт олноор би бахархаж явдаг. Тэдний зорилго үйлс нь Монгол гэр бүлийн сайн сайхан руу чиглэдэг гайхалтай хамт олон.

Өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж номыг минь чанарын өндөр түвшинд хэвлэж байсан М.Болд захиралтай "Сэлэнгэпресс" ХХК-ын ажилч хичээнгүй, найрсаг хамт олонд чин сэтгэлийн угаас баярлаж явдгаа энэхүү номоороо уламжилж байна. Энэ хамт олны зүтгэл ажил амьдралд минь үргэлж амжилтаар нөлөөлсөөр ирсэн. Өнгөрсөн хугацаанд тэднээс өндөр чанар, найдвартай харилцааг олж харсаар ирлээ. Цаашид ч олон жил хамтран ажиллах хамтын харилцаа минь үргэлжилсээр байна гэдэгт итгэлтэй байна. Олон номыг минь эмхтгэн эх бэлтгэлийг нь урладаг дизайнер Б.Чулуунсүрэнд талархахгүй байхын аргагүй билээ. Учир нь номын эх бэлтгэл, өнгө дизайн зөвхөн түүний авъяаслаг гараар дамждаг нь зайлшгүй юм.

Мөн өмнөх олон жилүүдэд надтай хамтран ажиллаж байсан бүх байгууллага хамт олонд номоороо дамжуулан талархаж байгаагаа илэрхийлж байна. Олон сайхан газар нутгаар явж хүндлэхгүй байхын аргагүй олон мундаг хүмүүстэй уулзаж ярилцаж явсан минь энэхүү номоо бичихэд олон талаар нөлөөлсөн юм шүү. Тэднээс төлөөлөл болгон нэгийг нь дурьдая.

Дэлхийн Зөн ОУБ-ын байгууллагын олон салбартай хамтарч ажилласаар ирсэн бөгөөд олон сайхан дурсамжууд минь тэдэнтэй холбоотой билээ. Тэдний ажил үргэлж хүүхдийн сайн сайхны төлөө байсаар ирсэн. Булган аймагт төсөл хэрэгжүүлж байгаа Дэлхийн Зөнгийн хоёр салбартай хамтран хэдэн арван сургалтыг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор олон мянган хүнд хүрч чадсан юм. Булган аймгийн 17 сумыг сүүлийн зургаан жилд бүтэн дөрвөн удаа тойрчээ. Тэнд би заах гэж очдог ч гэсэн олон зүйлийг тэднээс суралцдаг. Өмнө нь хэзээ ч хүүхдийн төлөө ийм их хүчин чармайлт гарган ажиллаж байсан хүмүүсийг мэддэггүй байлаа. Хүүхэд бүрийн сайн сайхан амьдралын төлөө үнэхээр зорилго тавин ажиллаж байгааг нь хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Эргээд хэзээ ч хариуг нь барьж чадахгүй тэдгээр бяцхан монгол хүүхдүүдийн төлөө маш их зардал мөнгө гарган ажиллаж байгаад нь баярлаж явдаг. Хамт ажиллаж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж чин сэтгэлийн угаас хэлэе. Энэ бол зөвхөн хоёрхон салбар нь, яг ийм салбарууд монголын өнцөг булан бүрт баг болон ажиллаж байгаа нь гайхалтай биш гэжүү. Намайг найрсгаар утган авч, хамтран ажилладаг бүх хамт олонд, аюулгүй байдлаар үйлчилж ирсэн бүх жолооч нартаа баярлалаа. Өнгөрснөө харахад бүтэлгүй би олон хүний тус дэмээр өдий хүртэл явж ирснээ хардаг. Ийм сайхан хүмүүстэй хамтарч, ярилцаж явсан минь үнэхээр хувь заяа билээ. Тиймээс талархан явдаг хүмүүсийн цуваа нэлээд олон хуудас болох тул ингээд зогсооё.

2003 оны 8 сард анх Ховд аймгийи залууст харилцааны лекц унших боломж олдож, тэр цагаас хойш намайг тоосон болгонд лекц унших хүсэл төрж дараа жил нь Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Завхан, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймаг болон сумдаар лекц уншсаар явсан. Мөн Улаанбаатархотын бүх дүүрэгЭрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Багахангай, Бор өндөр, Хөтөл, Зүүн-хараа, Баруун-хараа зэрэг хот, тосгон, суурин газруудад сургалт хийсээр явсан. Хотын 20 орчим дунд сургуулийн ахлах ангийхан мөн ихэнх их, дээд сургуулиудын оюутан залууст сургалтаа хүргэсэн.

Төрийн албанаас аваад хорооны иргэд, компаний ажилчид, багш, эмч, цагаан даваанд хог түүдэг, цэрэг цагдаа, хорих ангид хүмүүжигч, энгийни иргэд гээд нийгмийн бүхий л салбарын хүмүүстэй уулзаж ярилцан санаа бодлоо хуваалцаж байв. Ингэж явахдаа үнэхээр эрдэм чадал нь хэтийдсэн мундаг хүмуүсээс
суралцаж, хэлэлцэж, зөвлүүлж явсан минь олон талаар суралцах их үүдийг минь нээсэн билээ. Би маш их цагийг лекц уншихад зориулсан, гэхдээ эргээд харах юм бол сонсогчид минь эргүүлээд надад маш их зүйлийг заасан байх юм. Тэд асуудаг, мэтгэлцдэг, тэд чимээгүй болдог, тэд орхин гардаг, тэд алга ташдаг, тэд шүүмжилдэг, тэд эргэлздэг, тэд талархдаг энэ бүхэн надад илүү их боловсрох хичээл минь болж байжээ. Төрийн, боловсролын, хувийн, олон улсын, ТББ, ХХК гээд төрөл бүрийн газартай хамтран ажилласан.

Эцэст нь: Мөн ийнхүү явахдаа "Нар Хүнээс Манддаг" лекцээ ном болгон гаргасан минь олон хүнээс талархал авсан тул урамшин дараагийн номоо зориглон гаргаж байгаа минь энэ. Энэ ном мэдээж амжилтанд хүрсэн өөртөө итгэлтэй, байр суурьтай хүнд зориулагдаагүй юм шүү. Зүг чигээ алдсан, өөртөө итгэх итгэлгүй, амжилтын талаар сонссон боловч огт барьж үзээгүй тийм л хүмүүст зориулан бичлээ. Мундаг хүмүүст жижигдэхээр боловч мундаг болохыг хүссэн нэгэнд жижигхэн жимийг нь гаргаж өгч чадахуйц ном болсон гэж зориглон дүгнэмээр байна. Энэхүү ном нь шинжлэх ухааны ном огтоос биш тул эндээс та онолын зүйл хүлээх хэрэггүй. Мөн уран зохиолын ном биш тул уран сайхны аргаар бүү уншаарай гэж хүсэе. Сурч мэдсэн болон уншиж, ажигласан, өөрийн бодож явдаг санаагаа зөвлөмж болгон бичлээ.

Ядаж л Амжилт гэдэг үгнийхээ утгыг олж мэдэх нь л миний хувьд чухал байлаа. Би энэ номоороо ямар нэг үзлийг батлах эсвэл үгүйсгэх гээгүй, харин амьдралдаа юуг яаж өөрчилж, юуг хэрхэн ойлгодгоо, хэрэгтэй нэгэнд нь хэлэхийг зорилоо. Энэ ном таныг амжилтанд хүргэнэ гэж хэлэхгүй, харин амжилт өөд тэмүүлэх хүслийг чинь өдөөн бадрааж чадаж байвал номын минь зорилго биелж байгаа нь тэр. Хүндэтгэсэн П. Буяндэлгэр

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!