Та дуртай зохиолчоо сонгоно уу!

“Монгголын Их Тобчиан” он дараалалын бичиг

“Монгголын Их Тобчиан” он дараалалын бичиг

Хори Буриадын Дөши (Монггол язуурт, Баргуд яст, Хори Буриад аймагийн Бодонгууд обогийн Мягмарын хөбэгүн Дөши) /1977-/ болбаас хорин хоёр насандаа “Монгголын их тобчиан” он дараалалын бичиг юүгээн бичиж эхэлээд хорин есөн насандаа уг түүхэн тобчианы ерөнхий бүтэц байдалыг дуусгаж, гучин гурбан насандаа “Монгголын их тобчиан” түүхэн он дараалалын бичигийнхээ хураангуй дэбтэрийг дуусгасан билээ. Хори Буриадын Бодонгууд Дөши уг он дараалалын бичигийг бүрэн дуусгаад танилцуулах сонирхол байсан болбачу нэг талаар цаг үеийн байдал өөрчилөгдөж, нөгөө талаар Хүннү гүрэний 2220 жилийн ой, Их Монггол улусын 805 жилийн ой, Монггол үндүстэний сэргэн мандалтын 100 жилийн ой, Арадын хубисгалын 90 жилийн ой зэрэг түүхэн ойн чухал тохиол бүрдэсэний учир хураангуй дэбтэрийг олон түмэндээ толилуулахаар шийдэбэй. Хори Буриадын Дөши “Монгголын их тобчиан” он дараалалын бичигийг туулай жилээс барс жил хүртэл 1999-2010 оны хооронд арбан хоёр жил бичиж Монголын барс жилийн хөхэлэр сарын арбан табуны өдөр (2010.08.24) хураангуй дэбтэрийг дуусгаад, хянаж бэлэтгэсээр хагас жилийн хугацаа өнгөрөж, Монголын туулай жилийн буган сарын хорин нэгэний өдөр (2011.04.24) хураангуй дэбтэрийг хянаж дуусгасан билээ.

Хори буриадын Бодонгууд Дөши балар түүхийн жимээр бага багаханаар ахиж, бадаг бүдэг чимээг шимтэн чагнаж өсөөд, Цагаангууд Оюун эжий, Бодонглуд Мягмар аба, Цагаангууд Отгон-цэрэн баабай нагац аба нарынхаа ярисан балар эртэний домог дотуур багахан насандаа шимтээд бадаг бадагхан шүлэгийг, уран яруу хэлц сургаали үгсийг байнга уншиж, багатур өбөг дээдэсийнхээ багатурлаг туулисийг соносож өсөсөн билээ.

Тэнгэри эцэгийн ибгээл зарлиг, Монггол үндүстэний тэнгэрилэг хуби ерөөл, хээр тал нутагийн мину догшин салхи, уул нуруудын мину догшин онго эзэдийн хүчүн чадалыг оюундаа бат шингээсэний тул Хори буриадын Дөши идэр залуу насныхаа ааг омог, тэбчиэр зориг, хөдөлмөр зүтгэлийн хүчү хийгээд эцэг эхийн мину сургаали үгс, өблүүлэн өгөсөн абияас билигийг ашиглаж Тэнгри-ийн шажин, Монгголын түүх тобчиан, яруу найраг юугаан уялдуулан нэгэтгэж “Монгголын их тобчиан” юугаан бичиж монггол туургатаны оюун санааг нэгэтгэхийг зорисон билээ.

Алтай, Хинганы забсараа тархан суусан нүүдэлчин арад тумэн монгголчууд хэдэн арбан мянган жилийн өмнөөс өөрсөдийн сүлд шүтээнтэй, шажин мөргелтэй байсан болбачу Тэнгэри-ийн шажины сургаали номлолыг цаасан дээр буулгасан ни цөөн, зөбхөн бөө удаганы үгээр дамжуулан ябасаны учир хүмүүсийн итгэл биширэл алдагдаж, бусад шажины номлол дор татагдан орож гурбан зуун жил болоход өөрсөдийн сүлд шүтээнийг мартаж, бусадын шүтээн дор мөргөсөөр ирэсэн билээ. Монггол туургатаны эртэний домог түүх мартагдах дөхөж. Тэнгэри-ийн шажины цэбэр домог түүх үгүй болох дөхөөд будда-ийн шажины номлол лугаа хэтэрхэйеэ хутгалдан үгүй болоход хүрэсэн билээ. Энэ хураангуй дэбтэр дээр Монгголын өндөрлөг дээр тал оршин тоготносон хүннү, сйанби, нирун, тоба, хитан, монггол улусуудын хагануудын тухай бүгэдийг нэр устай ни, угсаа гарбалитай ни оруулахыг зорисон бүлгээ. Төр улус байгаа цаг дор хаган, хан байдаг тул Монгголын бүс нутаг дээр хан ор суусан бүх хүмүүсийн тухай тобчихон хүргэхийг хичээсэн болоно. Тал нутагийн нүүдэлчин арад түмэн бүх хаадын угсаа гарбали, узуур унги, уг язгуурыг тоочин бичисэн бүлгээ. Тал нутагийн арад түмэнүүдийн төр, төрт улус, хаганууд, хан ноёд, зонхилогчид тэргүүлэгчид, шүтлэг, сүлдэ шүтээн, обог аймагуудын хөгжил хөдөлгөөн, гарал үүсэл, гарбали угсааны домог тэргүүтэнийг өөрийн мэдэх бүхэнийг бичисэн билээ.

“Монгголын их тобчиан” түүхэн он дараалалын бичигийн хураангуй дотор “Монгголын нууц тобчиан”-ийг бүхэлээр ни шүлэглэн бичиж, “Алтан тобчи”-ийн олон бөлөгийг оруулаад, “Сударын чуулган” зэрэг түүхэн гол сурбалжиудыг ашиглан Чинггис хаган ба түүний үр ачи нарын байлдан дагуулалын талаар түүхэн бүх үйл ябудалыг бүрэн гүйцэд яруу сайханаар шүлэглэн бичисэн болоно. Хори буриадын Дөши бээр “Монгголын их тобчиан” түүхэн он дараалалын бичигийн хураангуй дэбтэрийг 68 бөлөгтэйгээр бичисэн билээ. “Монгголын Ихэ тобчиан” болбаас нийтдээ гучин түм орчим мөр шүлэгээс бүрдэсэн бөгөөд цаашид засах найруулах, нэмэх хасах зэрэг хянан тохиолдуулах ажил байгаа бөгөөд цаашид цубралаар гаргах бодолтой байгаа билээ. Хори буриадын

Дөши гучин гурбан насандаа Барс жилийн хөхэлэр сарын 15-ны өдөр (2010 оны 8 дугаар сарын 24-ны өдөр) “Монгголын Ихэ тобчиан” юугаан хураангуй байдалаар дөчин найман мянга орчим мөр (48000) бүхүй яруу найраг хэлбэрээр он дараалалын бичигийг бичиж дуусгасан бүлгээ. Бодонгууд Дөши анх хөдөө тал нутагаасаа гарахдаа гучин хоёр насандаа монгголчуудын оюун санааг нэгэтгэх зүйл бүтээнэ гэж зорилго табиж гарасан билээ, гэтэл үүнээс найман сар хоцорож гучин хоёр нас арбан сар дээрээ л дуусгаж билээ. Дөрбэн түмэн илүү мөр шүлэгийн мөр бүхэнээс тал нутагийн салхи, нүүдэлчин арад түмэний хүсэл тэмүүлэл ба үзэл санаа, сэдхилийн дуулал та бүрэн дор соносогдох боломуй. Энэ он дараалалын бичиг дээр монггол обогтоны дотороос төрөн гарасан бүхүй л хаган, хан, зонхилогчи, тэргүүлэгчи нарын тухай угсаа гарал, ямар аймаг обогийн хэний хөбэгүн хэн болох, төр барисан үе хугацаа зэрэг бүрэн дүүрэн мэдээлэл тобчи багтасан байгаа болно. “Монгголын Ихэ тобчиан”-ы хураангуй дэбтэр дээр чухал түүхэн үйл ябудалын талаар тобчи байдалаар үгүүлэх бөгөөд хожим их тобчиан юугаан бүгэдийг та бүхэндээ толилуулах буй за. Монгголын нууц тобчианы шүлэглэсэн мөр бадагуудын дэбсэгэрийг бараан өнгөөр ялгасан тул ойлгоход хялбар болосон бөгөөд энэ хураангуй дэбтэрийн 10% орчим ни нууц тобчианы арбан гурбан бөлөг байна. Тус зохиолыг бичихдээ санаандгүй тохиолдолоор зургаан мөртөөр холбож, үйл ябдалыг дэлгэрэнгүй үгүүлэхийг зорисон билээ.

Нүүдэлчин арад түмэнүүдийн хаган, хан, зонхилогчи, тэргүүлэгчи нарын төр барисан он цагийг [?-?] хаалтан дотор, тухайн хуби хүний насыг /?-?/ хаалтан дотор, тухайн түүхэн үйл ябдалын он цагийг (?-?) хаалтан дотор, өөр улусын төр барисан бол {?-?} хаалтан дотор тус тус ялган бичисэн болно. Зарим хүмүүсийн төр барисан он цаг зөрүүтэй болосон байхыг мэргэн оюундаа болгоох ажаамуу.

Мөнгхэ тэнгри монггол туургатаныг ибэгэх болотугай.

Хори Буриадын ДӨШ Нийтлэлч: Хори Буриадын ДӨШ

Монггол язуурт, Баргуд яст, Хори Буриад аймагийн Бодонгууд обогийн Мягмарын хөбэгүн Дөши

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!