Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Номын анд - 3 уралдааны удирдамж

Номын анд - 3 уралдааны удирдамж

Уралдааны зорилго:
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама-гийн бичсэн “Та нартаа би дуулъя - Охиддоо бичсэн захиа”,  “Of THEE I SING - A Letter to My Daughters” номонд өгүүлэгддэг америкийн  алдартай 13 хүмүүсийн намтар, уран бүтээлийн талаар уншиж судлах, өсвөр үеийнхний ном унших сонирхлыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршино.

Уралдааныг АНУ-ын 4-Н хүүхдийн байгууллагын Монгол дахь салбар Монголын 4-H /Фоор эйч/ хүүхэд залуучуудын байгууллагын 5 жилийн ой, Америкийн соёл мэдээллийн төвийн  (ACIC) 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.

Хамрах хүрээ:
Уралдаанд оролцох хүсэлтэй хүүхдүүүд багаар болон ганцаарчлан оролцож болно. Хүүхдүүд өөрсдийн санаачлагаар 5 болон түүнээс дээш гишүүнтэй баг бүрдүүлэн насанд хүрсэн удирдагчтай байна. Багийг эцэг эх, номын санч, багш, оюутан, сайн дурын хүмүүс удирдаж оролцоно.

Насны ангилал
- Өсвөр насны ангилал /5,6,7 насны сурагчид/
- Бага насны ангилал /8,9,10 насны сурагчид/
- Дунд насны ангилал /11,12,13 насны сурагчид/     
- Ахлах насны ангилал /14,15,16 насны сурагчид/

Уралдааны шалгаруулалт:
Уншсан номын дагуу хийсэн дараах бүтээлч ажлуудыг үндэслэн уралдааны шалгаруулалтыг явуулж шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргана.  Үүнд:
- Бяцхан ном
- Зурагт хуудас
- Зохион бичлэг, шүлэг, эссе
- Гар урлалын төрөл бүрийн бүтээлүүд  
- Ханын сонин
- Америк болон Монголын алдартай хүмүүсийн талаар харьцуулсан судалгаа

Хэрэгжих хугацаа:
“Ном анд - 3” уралдаан 2014 оны 4-р сарын 12-ноос 5-р сарын 24-ний өдрийг  дуустал үргэлжилнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 5-р сарын 20-ны дотор Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн Америкийн соёл, мэдээллийн төв дээр хүлээн авна. Бүтээлийн үзэсгэлэнг нээж, шагнал гардуулах ажиллагаа 5-р сарын 24-ний өдрийн 11:00 цагт Америкийн соёл, мэдээллийн төв дээр болно.

Бүртгэл:
Уралдаанд багаар болон ганцаарчлан оролцох сонирхолтой сурагчдын бүртгэлийг  soliltsoo@yahoo.com цахим хаяг болон  96054288, 99441924 утсаар 5-р сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Бүртгэлийн хүснэгт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.bayanmongol.com  сайтад байрлуулсан.

Уралдааны хүрээнд хийгдэх ажлууд:

  • “Номын анд 3” уралдааны хүрээнд Америкийн соёл, мэдээллийн төв дээр Бямба гараг бүр америкийн алдартай 13 хүмүүсийн тухай цуврал хичээлүүд
  • Монголын алдартай хүмүүсийг урин оролцуулсан уулзалтууд
  • Америкийн 50 мужийг хэн сайн мэдэх вэ? Танин мэдэхүйн хичээл
  • Америк Монголын харилцааны түүхээс танилцуулах
  • Үзэсгэлэн, танилцуулга

Шагналын сан:
1,2,3-р байр:  Медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл /Баг болон ганцаарчилсан/
Шилдэг удирдагч -1 /Цом, өргөмжлөл, тусгай шагнал/

Ерөнхий зохион байгуулагч:
Монголын 4-Н (фоор эйч) хүүхэд залуучуудын байгууллага https://www.facebook.com/Mongolian 4-H Youth organization

Хамтран ажиллагч байгууллагууд:

АНУ-ын Элчин сайдын яам

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан дээрх Америкийн соёл, мэдээллийн төв https://www.facebook.com/UBAmericanCorner
Монголын сэтгүүлчдийн эвлэл

МОНГОЛЫН 4-H /ФООР ЭЙЧ/ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН АЛБА

                                                                                            Лавлах утас: 96054288, 99441924

Нийтлэлч: Ц. Батмөнх

Дараах бүтээлүүдийг толилуулж байна