Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Мөнх тэнгэр шүтээн

Мөнх тэнгэр шүтээн

Аливаа зүйлд цөм уг үндэс буй
Угийг нь эс хичээгээд үзүүрт нь үлэмж боловч юун тус"
В.ИНЖИНАШ

Монгол энгийн хэл ярианд хөх мөнгөн тэнгэр эцэг, хөрст алтан дэлхий тэнгэр ээж, эк тэнгэр минь, тэнгэрийн тааллаар, тэнгэрийн зарлигаар, тэнгэрийн эвээлээр гэх юм уу тэнгэр нь хаясан юм, тэнгэргүй юм, тэнгэр нь зайлсан юм гэх үүдэн тэнгэр, ханийн тэнгэр, нөхрийн тэнгэр, эхнэрийн тэнгэр, хүүхдийн тэнгэр, галын тэнгэр, гэх зэргээр бүх зүйлийг тэнгэртэй холбон үзэж өөрсдийнхөө үзэл санааны болон шүтлэг бишрэл гүн ухааны язгуур үндэс болгож иржээ.

Хөх мөнгөн тэнгэр эцэг рүү алтан нарны илчээр чандмань эрдэнэ болсон хөх лус эхийн уур манан дэгдэж үүл болон хувирч хур борооны шим газар эхийн хөрсөнд буухад шим мандал сэргэн, бумбын олон өнгөт цэцэг ургамал дэлгэрдэг. Энэ нь амьд амьтан оршихуйн үндэс болдог. Энэ бүхэнд амьд байгаль сэргэн, жигүүртэн шувууд жиргэлдэн наадаж эрвээхэй далавчаа дэвэн, цэцэг нь дэлбээгээрээ цэнгэн жаргаж, хэдгэнэ хөнгөн нисэж, мод навч ч бас махиа намиагаа дэлгэн өсөн урждэг. Үүнийг амьд бурхан тэнгэр хэмээн мянган мянганы тэртээд хулээн авч шүтээнээ болгожээ. Харин Мөнх хааны хууль ёсны залгамжлагч их Аригбөх хаан "Аврагч бол тэнгэр мөн гэж Монголчууд мэднэ" хэмээн Рубрукийн дэргэд шууд хэлж байжээ. Улсын шашин бөө боловч бөөг лам, бумба, христ шашин түрж эхэлсэн үе байсан юм.

Монгол эртний өвөг хүннү нар МЭӨ III зуунд шим мандлыг донсолгон сэрээсэн их довтолгооны эрчим хүчний өрнөлт үргэлжилсээр массыг хадгалах хуулиар XIII зуунд угсаатны өрнөлийн үед галт уул дэлбэрэхээр цэхэгдэн халуун хайлмаг нь гадагш оргилох дохироо бүрдэх мэд био эрчим хүч дээд түвшиндээ оршиж байсан XIII зуунд чөлөөт сэтгэхүйтэй, эрх челөөг эрмэлзсэн, зориг зүрхтэй, ааг омгондоо шатаж тогтож, чадахгүй болсон гүймэг ухаантнууд эв, хав чадалтай удирдагчаа хайж түүний түган дор нэгдэхэд бэлэн болсон тэр үед "менх тэнгэр гэх" агуу их үзэл санааны доор босож ирсэн билээ.

Монголчууд сав мандалд өвөг дээдсийн сүнс сүлд оюун ухаан шингэсэн, мөнх тэнгэрт одсон өвөг дээдэстэйгээ өчиглөн харьцаж тэдний туулсан замналыг ам дамжуулан домоглон хэлэлцэж байсан тэр үед мөнх тэнгэрийн үзэл, шүтлэг туульдаа хүрчээ. Энэ нь монголчуудын гэгээрэх үзэл мөнх тэнгэрийн номлол, сургаал, болон бүтээгджээ. Г ерманы гүн ухаантан Гегель "Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн" гэсэн нь үүний баталгаа юм. Гүн ухаан түүх нийгмийн ухааны шинэлэг оновчтой дэвшилтэт санаа гарч ирэхдээ байгалийн ухааныг тунгаан авч хэрэглэдэг нь зүй юм. Тэнгэрийн тухай үзэл бол зөвхөн монголчуудын төдий бус өрнө дорно дахины тэнгэрийг шүтэх үзэл нь шашин сургаал болтлоо хөгжижээ. Харин мөнх тэнгэрийн үзэлтэй харьцуулвал тэр нь нэг хүний сургаал болон зогсонги царцанги зүйл цааш хөгжөөгүй юм.

Аливаа сургаал мөхөхдөө амархны учир ч үүнд оршдог. Хэрвээ монголчууын мөнх тэнгэрийн үзэл нь ямар нэгэн хуний сургаал бус мөнхөд хөгжиж байх амьд үзэл шүтээн, сав шим мандлын хөгжил дэвшлийн зүй тогтлын хэлхээнд мөнхийн үзэл санаа болон хөгжсөн юм. Монголчууд мөнх тэнгэрээс өвөг дээдсийнхээ номолсон сургаалийг хоосон чанарын онолоор бясалган, бүх үйл явдлыг тэнгэрийн ивээл гэж үзэх болжээ. Чингис хааны үед онгод тэнгэртэй харьцах бөө шинэ шатанд гарч дэлгэрэн, монголчуудын тэнгэрийн хүчин хааны суу ивээл мөнх тэнгэрийн соёрхол, мөнх тэнгэр мэдтүгэй гэх зэрэг уриа дуудлага болж байжээ. Монголын нутагт нэн эрт цагт бөөгийн шүтлэг үүсэхдээ мөнх тэнгэрийг гол шүтээнээ болгожээ. Мөнх тэнгэр бол монголчуудын оюун ухааны гэгээрэл, ертөнцийн бүх хүч мөнх гэдэг гүн ухааны амьд үзэл юм. Мөнх тэнгэрийн шүтээний тухай ном судрыг;

  1. Билиг авъяас төгс манай өвөг дээдэс аман зохиол болох үлгэр, тууль, домог, зүйр цэцэн үгэндээ яруу сайхнаар дуулан магтаж бичжээ.
  2. Ном үзэж нүд тайлсан хунтайж, ноёд, түшмэдүүд эрдэм чадлаараа бичиж.
  3. Билиг төгс бичиг номонд боловсорсон хангал дархан бөө нар уриа дуулал, дуудлага тамлагадаа дурьтатган үлдээжээ.
  4. Хугагт, хувилгаад болсон лам нар дундад зуунд төвд үсгээр олон тооны сан тахилгын судрыг бичжээ.

Эдгээрээс үзвэл тэнгэр хэмээх монголчуудын шүтээн нь гүн ухаан шүтлэг, зан үйлийн зангилгаа болон гурамслан тогтжээ. Монгол үлгэрүүдэд дотор "Тэнгэр газрын үүслээс буг чөтгөр үүссэн тухай” мөн "Тэнгэрүүдийн дайсагналцаанаас орчлон үүссэн тухай" бас "Охин тэнгэр" зэрэг олон үлгэрүүд бий. Үүний зэрэгцээ баатарлаг туульс ардын дуунууд, оньсого таавар, зүйр цэцэн үг, хэлц үгэнд тэнгэрийн тухай маш олон сонин содон сайхан зүйлийг оруулжээ. Үүнээс үзвэл, тэнгэр бол монголчуудын төрхөөс үхэх хүртэл бүх цагийн туршид дээдэлж ирсэн шүтээн нь юм.

Энэхүү номыг өвгө дээдсийнхээ бүтээсэн судар ном, онгод тэнгэрийн хүчээр амлуулан амилуулж бүтээлээ.

Хан уулын ар Хатан Туулын хөвөөнөө бичиглэв.

Ч. Сүхбат Нийтлэлч: Ч. Сүхбат

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1948 онд төрсөн. Азийн бөөгийн холббоны ТИВ ДЭЛХИЙ холбооны ерөнхийлөгч бөгөөд, Монголын бөөгийн шашны Голомт төвийн тэргүүн.

Монголын түүхийн соёлын асуудлаар сүүлийн 25 жилд хийсэн судалгаа шинжилгээнийхээ дүнгээр манай соёлын үнэт өв болох монгол анагаах ухаан бөөгийн шашны болон нүүдлийн соёлын талаар нилээд олон бүтээлийг хийж олны хүртээл болгосон юм.

Манай соёлын өв бичгээр, амаар өвлөгдөн уламжлалаа хадгалан үлдээх, дэлхийн олон нийтэд танилцуулах зорилготой ажилласан юм.

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!