Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Гарамгай жанжин Сүбээдэй баатар

Гарамгай жанжин Сүбээдэй баатар

Цэргийн эртний түүхийн нэрт жанжингуудын нэг эрэлхэг зоригт Сүбээдэй баатар цэргийн удирдах урлаг эзэмшснээрээ Ханнибал болон Скипиотой, удирдах арга барилаараа Александр, Цезарь нартай зэрэгцэх аугаа суутан байлаа.

Сүбээдэйн удирдлага, зааварчлалын дор монголын цэргийн туулсан зам, хугацаа дэлхийн цэргийн аль ч армийн түүхэнд давтагдаагүй билээ. Лалын эх сурвалжуудад түүнийг 73 наслаад хорвоогоос халитлаа гучин хоёр үндэстэнг эзлэн авч, жаран гурван тулаанд ялалт байгуулсан гэж бичсэн байдаг. Түүнийг нас барсны дараа гол хоёр дайсан хятад болон лалын ертөнц гавьяаг нь хүндэтгэн хөшөө босгосон байдаг. Хэрэв Сүбээдэй баатар байгаагүйсэн бол монголчуудын солонгос, хятад, перс, орос, унгарын цэргийн хүчийг бут цохин, газар нутгийг нь эзэмшиж, европыг тохинуулсан түүх байхгүй ч байсан байж мэднэ. Хэрэв Их хаан насан элж, түүний залгамжлагчийг тодруулахаар монголчууд буцаагүйсэн бол энэ жанжин Европыг номхруулах нь дамжиггүй байлаа. Сүбээдэй баатрыг цэргийн аутаа их боддоготон, уян хатан тактик, арга барилтай жанжин болохыг Барууныхан тэр бүр мэддэггүй байлаа. Жованни да Пиан дел Карпини (Giovanni di Plano Carpini) монгол цэргийн хүрээнд зочилсон тухай 1248 онд бичсэн тайландаа монгол цэргийн зэр зэмсэг, арга тактикийн талаар тодорхой бичсэн боловч Европын цэргийн түүх, хөгжилд нөлөө үзүүлээгүй, тэд ч үүнээс сургамж, санамж аваагүй болой. Марко Пологийн тэмдэглэлд ч мөн адил ач холбогдол өгөөгүй .

1829 онд Жан - Пьер Абель - Ремюза (Jean Pierre Abel Remusat) хятадын эх сурвалжаас орчуулан Сүбээдэйн есөн хуудас “намтрыг" бичсэн байдаг. Ханс Дельбрюк (Hans Delbruck) - ийн "Дайны урлагийн түүх" хэмээх алдарт бүтээл ч гэсэн монголчуудыг ерөнхийд нь дурдаад өнгөрөхөөс хэтрээгүй юм. Монголын цэргийн түүхийг Сүбээдэйн үйл ажилллагаатай холбон дэлгэрэнгүй авч бичсэн хүн бол Оросын дэслэгч генерал Михайл Иванин (1801-1874) юм. Тэр Төв азид монгол болон турк омгийнхонтой оросынхны тулгарсан туршлагыг тухайн цаг үеийнхээр бичихдээ оросын армийн талаар яаралтай сэлбэлт хийх шаардлагатай байгааг онцолсон байдаг. Энэ ном болон монгол цэргийн байлдааны арга, технологийг оросын эзэн хааны цэргийн академи болон хожуу үеийн (зөвлөлтийн) цэргийн сургалтын хөтөлбөрт дэлхийн хоёрдутаар дайны дараа үе болтол хэрэглэж байсан. Барууны цэргийн түүхчид болон цэргийн удирддага монголын цэргийн түүх, түүний дотор жанжин Сүбээдэйн ялалтын онцлог, цэргийн ололтыг үл тоож байсан юм. 1927 онд ноён Басил Х.Лиддел Харт (Basil H.Liddel - Hart) "Цэргийн гайхамшигт жанжингууд" номныхоо нэг бүлгийг Чингис хаанд зориулахдаа Сүбээдэйн цэргийн удирдах урлагийн талаар цухас дурдсан байдаг. Францын цэргийн түүхч Хэнри Морэл (Henry Morel) 1922, 1932 онуудад монголчуудын талаар өгүүлэл бичиж, канадын цэргийн нэг эрхтэн Сүбээдэйн талаар хальт өгүүлсэн бяцхан нэг сэдэвтзохиол гаргасан байдаг. Ийнхүү цэргийн нэрт жанжин Сүбээдэйн нэр барууныхны цэргийн түүхэнд огг танигдахгүй өнгөрсөн билээ.

Тэгэхлээр "Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар" ном бол баруунд хэвлэгдэж байгаа анхны оролдлого бөгөөд би энэ бүтээлдээ голлон араб, перс, хятад болон франц зэрэг хэлнээс надад олдсон англи орчуулгыг ашигласнаас гадна Монголын нууц товчооны англи орчуулгыг бүрэн эх сурвалж болгосны дээр надад олдсон мэдээллийн эх сурвалжийн өчүүхэн ч болов хэсэг бүрийг зохих байранд нь оруулж, номоо бүтээлээ. Монголын цэргийн түүхийн нэрт жанжин Сүбээдэйн дүрийг бий болгоход хэрэг болох хоёрдогч эх сурвалжуудыг ч цуглуулан ашиглав. Миний бичсэн ном товч, хэмжээгээр бага хэдий ч монголын цэргийн түүх, нэрт жанжингуудынх нь талаар өнөөгийн суралцагчид бага бус мэдээлэл авч чадна гэж бодож байна. Сүбээдэй бол түүхэн бие хүн бөгөөд түүний үлдээсэн үнэт ев бол түүний амьдралын түүх юм. Орчин үеийн цэргийн ухаанд хэрэглэгдэж байгаа олон онол, үйлдлэгүүд Сүбээдэй болон түүний монгол цэргийн хүрээнд анхлан хэрэглэгдсэн байдаг. Өнөөгийн байлдааны урлагг түгээмэл хэрэглэгддэг ухагдахуун болох цэргийн давшилтын хурд, сэлгээ, гэнэтийн дайралт, ар тал болон гүний тулаан, дайсны дайралтыг няцаах, сөнөөх арга, тактикууд бүгд Сүбээдэйн цэргийн үйл ажиллагаанд анхлан хэрэглэгджээ. Энэ нь орчин цагийн цэргийн эрдэмд төгсжихийн тулд өнгөрсөн үеийнхний цэргийн номлол, аргад суралцууштайг өгүүлж байгаа юм.

"Чингис хааны гарамгай жанжин Сүбээдэй баатар" номын өмнөх үг

Нийтлэлч: Админ

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!