Та дуртай зохиолчоо сонгоно уу!

ХУБИЛАЙ ХААН. Монголын их Юань улс

ХУБИЛАЙ ХААН. Монголын их Юань улс

Нэгэн цагт Хубилай хаан морьтон Монголчуудаа дагуулан өнөөгийн Бээжинг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, урлагийн үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон Монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн танилцуулах болно. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг билээ. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас нь эхлээд өнөө үеийг хүртэл холбон тодорхой дурсгалуудаар дамжуулан танилцуулахыг зорив.

Хубилай хаан эцэг өвгөдийнхөө хүсэл зорилгыг үргэлжлүүлэхдээ шашин, соёлд нэн хүлээцтэй хандаж, үр нөлөөтэй засаг захиргааны бүтцийг эрэлхийлсэн байдаг. Тэрээр “Дөрвөлжин” бичгийг шинээр зохиолгож, Их Юань улсын олон хэл соёлыг нэгдсэн байдлаар зохицуулан зангидахдаа Еврази дахь Монголын эзэнт улсуудад түгээн тархаасан юм. Үүний улмаас Хубилай хаан бээр өвөг эцэг Чингис хааныхаа эхлүүлсэн Ази, Европын хооронд худалдааны нээлттэй харилцааг соёлын солилцоотой хослуулан төгөлдөржүүлснээр нэгэн сонирхолтой үе болох “Pax Mongolica” үүсч, XIV зуун дуустал үргэлжлэхэд хүргэсэн нь өрнө дорно хоёуланд нь нэн их үр өгөөжтэй байв.

“Түүхэн өв соёл” судалгааны баг Бээжин хот дахь Монгол улсын Элчин Сайдын Яамтай хамтран БНХАУ-ын эрдэмтдийн уулзалт зөвөлгөөнийг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэхүү зурган тайлбарт бүтээл бий болсон юм. Хубилай хаан болон Их Юань улсыг судалдаг эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн дурсгалуудыг танилцуулахдаа нэгэн хэв загварт баригдалгүй олон янзын байр сууринаас тодруулан тайлбарлахыг хичээлээ. Тус бүтээлийг бичих явцдаа түүхэн үйл явдлыг дэлгэрүүлэхийн тулд эрт эдүгээн эрдэмтэн мэргэдийн алдарт ном бүтээл дээр тулгуурлахыг зорьсон юм. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөний түүхийг бүтээлч хэрнээ оюунлаг хүмүүсийн үйл хэрэгт үндэслэн бичиж үлдээсэн үе үеийн оюун ухаанд шивнэгч эрдэм билэгт түүхчиддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хубилай хаан болон Их Юань улсын тухай урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ялгаатай болгохын тулд түүхийг танин мэдэхдээ энгийн үгээр хялбаршуулан бичсэн билээ.

Германы эрдэмтэн Удо Б.Баркманн “Монголчууд социалист хөгжлийн замаар замнаж ахуй үед сэтгэлгээнийх нь зарим язгуур үндэс алдагдсан” гэж бичсэн байдаг. Энэхүү бүтээлийн тайлбар зүүлтэнд алдаа дутагдал гаргасан байвал эрхэм уншигч танаас миний бие хүлцэл өчье.

Ирж буй 2015 онд Хубилай хааны мэлмий гийсний 800 жилийн ой тохионо. Дэлхийн түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн Хубилай хаан болон Их Юань Улсыг шинээр үнэлж дүгнэхэд энэхүү тайлбар зурагт бүтээл маань тус ойн жилд хувь нэмрээ оруулах болтугай хэмээн хүсч байна.

Нийтлэлч: О. Батсүх

Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөний түүхийг бүтээлч хэрнээ оюунлаг хүмүүсийн үйл хэрэгт үндэслэн бичиж үлдээсэн үе үеийн оюун ухаанд шивнэгч эрдэм билэгт түүхчиддээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Хубилай хаан болон Их Юань улсын тухай урьд өмнө гарч байсан бүтээлүүдээс онцлог ялгаатай болгохын тулд түүхийг танин мэдэхдээ энгийн үгээр хялбаршуулсан бичсэн билээ.

Дараах бүтээлүүдийг толилуулж байна

Related Articles

Аугаа их түүхээ ухаарахын учир
Бидний өндөр дээд өвөг Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан, Их Монгол Улс бүгдээрээ Евразийн их хуурай газар дээр төрт ёс, түүх-соёлыг 2000 гаруй жилийн турш бүтээсээр өдгөө хүрсэн түүхтэй билээ. Харамсалтай нь бид гадаад, дотоодын олон хүчин зүйлээс үүдээд өөрсдийн аугаа их түүх-соёлоо “бүдүүлэг харанхуй, хоцрогдсон, мөхөх шахсан” гэх мэтээр хүний үгээр цоллосоор XXI зуунтай золголоо. Даяаршлын энэ эрин үед бид юугаа өвлөж үлдэх, юугаа гээснээ эргээд бодсон чинь түүх-соёл, ахуйгаа дэндүү их гээснээ одоо ухаарч эхэллээ. Ялангуяа манай Монголын түүхийн хамгийн аугаа гайхамшигтай үе бол..
0 comments on this article - view comments

Сэтгэгдэл оруулах

Таны нэр:


Доорхи тэмдэгтүүдийг оруулна уу:

Таны сэтгэгдэл:
Анхаар: Зөвхөн энгийн текст хэлбэрээр харагдана!