Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Гадаад үгсийн монгол оноолтыг гаргажээ

Гадаад үгсийн монгол оноолтыг гаргажээ

1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн монгол оноолтыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас гаргажээ. Монгол хэлний оноолтыг зөвхөн өөрсдийн саналаар гаргах бус ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган шүүлгүүлж, энэ оны 6, 7, 8 дугаар саруудад "Өдрийн сонин"-д хэд хэдэн дугаар дамжуулан уншигчдын саналыг авсан тухайгаа Төрийн хэлний зөвлөлийнхөн онцолж байна. Энэхүү оноолтыг тун удахгүй болох Төрийн хэлний зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэх ажээ.

Энэхүү жагсаалтыг олны хүсэлтийн дагуу цахим сүлжээнд анх удаа оруулж байна. Та бүхэн саналаа зөвхөн бичгээр, "14200 Улаанбаатар хот, 20А, ш/х-9, Соѐлын төв өргөө-404, 417, ТХЗ-ийн Ажлын албанд" гэсэн хаягаар 2014.12.15-ны өмнө илгээж болох юм байна. Эх сурвалж: news.mn

Санал болгож буй оноолтыг энд дарж татаж авна уу

Нийтлэлч: Ц. Батмөнх