Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Чингис хаан ба шашны эрх чөлөө

Чингис хаан ба шашны эрх чөлөө

Энэ онд түүхийн салбарт гарсан шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын үеэр нэрт эрдэмтэн Жак Уэтерфордын "Чингис хаан ба Шашин шүтэх эрх чөлөө" сэдвээр уншсан лекц.

Энэ 11-р сард Америкт Талархлын баярын өдөр тохионо. Энэ баяраар бидний (АНУ) өвөг дээдэс Америкт ирж шашны эрх чөлөөг авчирсан. Бидний өвөг дээдсийн ихэнх нь өөрсдийн шүтдэг шашнаас болж Европт байхдаа гадуурхагдан хавчигдаж байв. Харин тэд өнөөгийн АНУ-ыг байгуулахдаа эрх чөлөө, шударга ёс тэр дундаа шашны эрх чөлөөг бий болгохыг зорьсон юм. Өнөөгийн хүчирхэг Америкийн хүчирхэг буйн, 200 гаран жил мандан бадарч ирсний нэгэн тулгуур нь чухам Америкийн Эрх чөлөөний тунхаг болно. Гэтэл нэн сонирхолтой нь энэхүү Эрх чөлөөний тунхаг-т Чингис хааны үзэл санаа нэн тодорхой туссан, тодруулж хэлбэл тухайн үеийн /1770-аад он/ Америкийн лидер удирдагчид Чингис хааны үзэл санааг зориуд анхааран судалж, тунхаг бичигтээ авч тусгасан явдал юм.

Хэрэв та бүхэн АНУ-д зочилвол анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон болон АНУ-ын тусгаар тогтнолын тунхагыг бичсэн Томас Жефферсон зэрэг Өнөөгийн АНУ-ын эцэг болсон хүмүүсийн гэр музейгээр зочлоорой. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэр музей нь түүний нэрээр нэрлэгдсэн Вашингтон хотод байдаг. Түүний гэр музейн хамгийн сонирхолтой хэсэг нь түүний номын сан. Тус номын сангаас та Чингис хааны тухай номыг олж харна. Энэ нь Чингис хааны тухай хамгийн анхны буюу 17-р зууны сүүлээр Европт хэвлэгдсэн ном. Жорж Вашингтоны эхнэр Марта нь энэхүү номыг түүнд бэлэглэж байжээ.

АНУ-ын бас нэгэн үндэслэгч болсон Томас Жеффорсоны номын сан үзвэрүүд нь Конгрессын номын санд бий. Жеффорсоны номууд дунд ч мөн Чингис хааны тухай намтар байдаг. Энэ нь Франц хэл дээр бичигдсэн байдаг ба Вашингтоны номын санд байдгаас өөр зохиогчтой ном аж. Тэрээр Чингис хааны намтрыг хэд хэдэн хувь авсан бөгөөд охиндоо нэгийг нь бэлэглэж, Виржиниагийн их сургууль болон Конгрессийн номын санд мөн хандивлажээ.

Түүнээс гадна АНУ-ыг үндэслэгч - эцгүүд доторх хамгийн нэр нөлөөтэй эрхэм болох Бенжамин Франклин ч Чингис хааны намтрыг хэрэг болгон олж авсан байжээ. АНУ-ыг үндэслэгч - эцгүүд болсон долоон хүн дотор энэ гурав нь хамгийн нэр нөлөөтэй нь билээ. Төр улсаа дөнгөж цогцлоон эхэлж байсан тэр цаг наргүй үед, эрх чөлөөнийхөө төлөө эрслэн тэмцэж байсан тэр бэрх хэцүү цагт тэдгээр Америкчууд чухам яагаад Чингис хааныг тэгтлээ их сонирхдог билээ? Ж.Вашингтон, Т.Жефферсон, Б.Франклин нарт тэр цаг үед ном уншаад суух тийм цаг зав байсан гэж үү?

Энэ асуултын хариулт ихээхэн сонирхолтой юм. АНУ-ын үндэслэгч-эцгүүд шинээр цогцлоон босгож буй улс орноо урт удаан тогтнож, хөгжих мандахын эх үндэс, мөн чанарыг олохыг эрмэлзэж байсан хийгээд тэр цаг үеийг хүртэл дэлхий ертөнцөд хамгийн үр дүнтэй бөгөөд урт удаан хугацаанд оршиж ирсэн эзэнт гүрнүүдийн түүхийг нарийвчлан судалж, тэндээс тэрхүү мөн чанарыг эрж хайж байсан байна. Тэгэхэд мэдээж хэрэг XIII-XV зууныг хүртэл дэлхий ертөнцийн эзэнт гүрэн байж, хүн төрөлхтний түүхэнд онцгой ул мөрөө үлдээсэн Монголын их эзэнт гүрний түүх тэдгээр үндэслэгч-эцгүүдийн анхаарлыг зүй ёсоор татжээ.Тиймээс л тэд тийнхүү Чингис хааны намтар, түүхийг судлан сонирхож, их хааны улс гүрнээ байгуулж, бат суурьтай бүтээсэн өвөөс суралцахыг эрмэлзэж байжээ.Тухайлбал, Хятадын Шар тэнгисаас Европын Атираат тэнгис хүртлэх есөн зүйл таван өнгийн олон арван улс үндэстэн овог аймаг бүр бусдаас хараат бусаар, бусдадаа дарамтгүйгээр шашин шүтлэгтээ чөлөөтэй сүсэглэн явсан тэр гайхам үзэгдлийг судлан үзсэн байна.

Эхний ном буюу Жорж Вашингтоны номын санд буй номын зохиолч нь Ази тэр дундаа Монголын тухай маш бага мэддэг хүн байгаа юм.Харин Чингис хааны тухай анхны Европт гарсан номын зохиолч нь Анне Дэ Ла Роше Гүйлхэм гэх Франц эмэгтэй байв.Чингис хааныг дайснууд нь зэрлэг балмад нүүдэлчин гэж бичиж, хэлж түүнд “хар” тодотголыг өгч байв.Харин энэхүү зохиолч эмэгтэй Чингис хааны жинхэнэ мөн чанар, сэтгэл зүйг гүнээ ойлгон судалж, түүний эрдэм мэдлэг, эр зориг, хүний эрхийн талаарх гайхалтай мэдрэмжийг олж судалж бичжээ.Тэрээр энэхүү мессежийг Ази дахинаа хүргэж, Чингис хааны тухай буруу ойлголтыг өөрчилж, дэлхий дахинд Чингис хааныг зөвөөр ойлгуулжээ.

Энэхүү зохиолч эмэгтэй Протестант шашинтай байсан ба 14-р Луй вак 1685 онд протестант шашинг Францад хориглосон тул тэрээр эх нутаг Францаас дүрвэжээ. Ийнхүү хавчилга шахалтанд орсон бүсгүй Чингис хаан шиг үзэл санааны баатар Европт үгүйлэгдэж байгааг мэдэрсэн аж.

Шашнаас болж гадуурхагдаж, эх орондоо ч амьдрах эрхгүй болсон түүнд Чингис хааны бодлого, шашны талаар үзэл нь үнэхээр агуу байсан гэдгийг баталж өгчээ.Тэрээр чингис хааныг “Эрдэмтэй, цор ганц, хэмжээт эрхт” гэж тодорхойлсон байдаг. Чингис хаан хамгийн сайн нөхөр, эцэг, найз, бас гайхалтай жанжин байлдан дагуулагч байжээ. Тэр хүнийг хамгийн шударгаар үнэлж чаддаг, ардчилагч байв.Монголд удам угсаа, баян ядууг үл харгалзан гагцхүү бүгдэд тэгш эрх үйлчилдэг байв. Олон судлаачид Чингис хааны зөвхөн байлдан дагуулалт, цэргийн тактик зэргийг сонирхон судалдаг бол энэхүү эмэгтэй Чингис хааны хуулийн засаглал, шашны эрх чөлөөний талаар үзэл баримтлалыг гаргаж ирсэн юм.

Чингис хаан бүх шашинг хүндэтгэн хүлээн зөвгшөөрөх нь энх тайвныг авчирна гэдгийг мэддэг байв. Түүний бодлоор бүх шашин зөв. Учир нь шашин бүр сайн сайхан зүйлийг заан сургадаг шүү дээ. Муу муухай зүйлийг сургадаг сурталчилдаг шашин гэж нэгээхэн ч үгүй билээ. Бүх шашин амар амгалан энх тайвныг дэмждэг. Гэсэн атал дэлхий дахинаа энх тайван тогтохгүй л байлаа. Харин Чингис хаан бүх хүмүүс шашин шүтэх эрх чөлөөтэй байснаар улсыг засап тайвныг авчирч болно гэж үзсэн юм. Үнэхээр ч энэ нь биелэлээ олсон юм.

Жеффорсонд байсан Чингис хааны тухай намтарт Чингис хааны бүх шаш хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байсан тухай болон монголын эзэнт гүрэн хүлээн зөвшөөрдөг хуультай байсан тухай өгүүлдэг. 1777 онд АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг гарсны 1 жилийн дараа Жефферсон АНУ-ын шашны эрх чөлөөний тухай анхны хуулинд хэд хэдэг засваруудыг хийжээ.

Үүнд Чингис хааны зарлигтай ойролцоо “Иргэд өөрийн итгэл үнэмшил, ша шүтлэгээсээ болж гадуурхагдах ёсгүй, мөн иргэд өөрсийн шашны тухай үз бодлоо илэрхийлэх эрхтэй” гэсэн хэсэг баггжээ. Анх монгол хэлнээс Перс, Персээс Турк, Туркээс Франц, Францаас Англи хэл рүү орчуулагдсан учир зарлиг нь Чингис хааны зарлигтай үг үсгийн хувьд яв цав таарахгүй байгас Чингис хааны шашны тухай бодлого, зарчимыг илэрхийлж чадсан юм.

1787 оны зун Филаделфагийн Үндсэн хуулийн хэлэлцээрт оролцогчид шт даан тогтнож буй улс болох АНУ хэрхэн шашны асуудлыг зохицуулах энэ чиглэлээр ямар бодлого баримтлах асуудалтай тулгарчээ. Энэ үед нэрт тү Эдвэрд Гиббон Ромын эзэнт гүрний мөхпийн тухай зохиолынхоо хамгийн  бүлгийн өгүүлбэрийг англи дах гэртээ бичиж байв.Тэрээр Их Британийн Парламентийн гишүүнээр ажиллаж, мөн католик болон протестант аль ал1 шүтэж байжээ.Гиббон эрсдэл гаргаж шашны эрх чөлөө хаанаас үүсэлтэй i асуу1танд хариулжээ.

Тэрээр хариултынхаа төгсгөлд Чингис хаан бол шашны эрх чөлөөг тунхагласан нэгэн гэж хэлсэн байдаг.Монголын эзэнт гүрний үед бүх л mai найртайгаар зэрэгцэн оршиж, шашин шүтэх эрх чөлөө байсныг Гиббон ohl мэдсэн юм.

Чингис хаан бол улс орныг засах төрийн ухаантай жанжин байсан ю зохиолчдын хувьд тэрээр гайхамшигт байлдан дагуулагч, баатар жанжны , Жефри Чейзэр болон Анна Дэ Ла Роше Гүйлхэм нарын бүтээлд мөнхөрчэ; Жеффорсон, Эдвард Гиббон, Францис Петис нарын хувьд тэрээр улс орнь засаглахын тулд шашны эрх чөлөөний тухай ойлголтыг өгсөн хүн юм.
Benjamin Franklin relates the story of the arrows to the Constitutional Cc writing the U.S. Constitution.

Нийтлэлч: Ц. Батмөнх