Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Дэлхийд данстай хүн болох эхний алхам -TOEFL

Test of English as a Foreign Language буюу TOEFL-ын шалгалт нь Англи хэл дээр сургалтаа явуулдаг гадаадын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн залуучуудын өгдөг шалгалт бөгөөд англи хэлний түвшин тогтоох шалгалтуудаас хамгийн их хэрэглэгддэг нь TOEFL-н шалгалт юм. Хэрэв та гадаадад суралцаж, ажиллахыг хүсвэл таны энэ шалгалтаас авсан оноог тань шаардах болно. Дэлхийн 130 гаруй орны 9000 гаруй их сургууль, төвүүд энэ шалгалтыг шалгуураа болгон ашиглаж байна. Энэ шалгалтын оноо 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. .TOFEL-ын гурван хэлбэр байдаг бөгөөд үүнд нь: Paper Based (бичгийн), Computer Based (компьютерийн), Internet Based (интэрнэтийн) орно. Харин манай улсад бичгийн болон интэрнэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг өгөх боломжтой.

Бичгийн болон итэрнэтийн TOEFL хоёрын ялгаа нь интэрнэтийнхийг нь интэрнэтээр өгөх хэрэгтэй харин бичгийнхийг нь цаасаар өгөх боломжтой юм. Гадаадын ихэнх дээд сургуулиуд гаднаас суралцаж байгаа төрөлх хэл нь Англи биш оюутнуудын англи хэлийг нь шалгах зорилгоор энэ тестийг заавал өгөхийг шаардсан байдаг. Та энэ шалгалтыг өгөхөөр шийдсэн бол эхлээд алийг нь өгөхөө сайтар бодох хэрэгтэй. Одоо ихэнх гадны сургуулиуд Internet Based буюу интэрнэтэд суурилсан тестийг өгөхийг шаардах болсон. Тиймээс магадгүй интэрнэтийнхийг нь өгсөн нь дээр байж болох юм.

Дараа нь TOEFL өгөх газраа сонгох хэрэгтэй. TOEFL-ын сургалтанд бэлддэг сугалтын төвүүд энэ тестийг авах эрхтэй байдаг. 
TOEFL-ыг өөрөө хүсвэл багшгүйгээр бэлдсэн ч болно. Гэхдээ TOEFL-ын номтой бэлдэх хэрэгтэй. Монгол хэл дээрх биш, Англи хэл дээрх номыг нь олж авах нь хамгийн зөв. Номыг манай дээж онлайн номын дэлгүүр болон амазон.ком  оос захиалж авч боIно. Internet Based TOEFL буюу одоо өгөгдөх болсон TOEFL нь үндсэн дөрвөн хэсэгтэй байдаг. Эдгээр нь унших, сонсох, бичих ярих чадваруудыг шалгасан сорил юм. Интэрнэтээр өгдөг учир та компютэртай ажиллах тодорхой чадвартай байх хэрэгтэй. Жишээ нь Англи хэл дээр шивдэг чадвартай болсон байх, учир нь Internet Based TOEFL-ын бичих чадвар шалгасан сорил дээр таныг тодорхой хугацаанд хоёр эссэ бичихийг шаарддаг. Энэ нь та богино болон урт хэмжээний лекц уншаад үүний талаар эрэгцүүлж бичих юм. Ингэснээр таны зөвхөн бичих чадвар биш бас хэр ойлгож эрэгцүүлж байгааг шалгана. Хэрвээ та гадаадад сурах болбол тэндэхийн хэл дээр хичээлийн номыг нь уншиж лекцийг нь сонсох учраас.

Унших хэсэг нь мөн ялгаагүй богино болон урт хэмжээний лекцүүдээс бүрдэх бөгөөд үүнийхээ дагуу тест бөглдөг. Мөн л хугацаа зааж өгсөн ба таны ойлгоцыг шалгана. Харин сонсох хэсэг дээр нь та хүмүүсийн харилцан яриа, багшийн бүрэн лекц, богино хэмжээний яриа сонсдог. Үүнийхээ дараа хэр ойлгосныг чинь шалгах тест бөглөнө. Бас л хугацаатай байдаг. Ярианы чадвар дээр таныг харилцан яриа, богино лекц, мөн асуултууд асуудаг учир энэ талаар ямар бодолтой байгаагаа хариулах хэрэгтэй болно. Мөн л хугацаа зааж өгсөн байдаг тул тун болгоомжтой байж хугацаандаа амжиж өөрийгөө ойлгуулах нь чухал. Ойролцоогоор минут эсвэл минут хагасын турш ярьж өөрийгөө ойлгуулах ёстой байдаг.

TOEFL өгсөн ихэнх хүмүүсийн алдсан зүйл нь хугацаан дээр ерөөсөө ажиллаж байгаагүй байж байгаад шалгалтаа шууд өгсөнд байдаг. Бүх л дөрвөн хэсэг нь тодорохой цаг зааж өгсөн учраас та тэр цагт нь амжуулж бөглөх, бичих, ярих ёстой. Тийм болохоор TOEFL-ын тусгай номынх нь текстүүд дээр цаг харж байгаад өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Танд амжилт хүсэе! Хичээгээрэй .

Нийтлэлч: Админ

Дараах бүтээлүүдийг толилуулж байна