Та дуртай зохиолчоо сонгоно уу!

С. Эрдэнэболд

С. Эрдэнэболд

Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг “LL.B” зэргээр, Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийг “LL.M.” зэргээр тус тус дүүргэсэн. Хуульч мэргэжилтэй.

Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй, Европийн холбооны эрх зүй, Корпорацийн эрх зүй болон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийн чиглэлээр дагнан судалдаг. Эрх зүй, илтгэх урлагийн чиглэлээр хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн.

Индианагийн их сургуулийн Хуулийн сургуульд туслах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнд Гадаад харилцаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаар тус тус ажиллаж байсан. Англи, орос хэлтэй.

Самбуу гуай бол брэнд
Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд cap шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм. XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн тө..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах