Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Ч. Сүхбат

Ч. Сүхбат

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1948 онд төрсөн. Азийн бөөгийн холббоны ТИВ ДЭЛХИЙ холбооны ерөнхийлөгч бөгөөд, Монголын бөөгийн шашны Голомт төвийн тэргүүн.

Монголын түүхийн соёлын асуудлаар сүүлийн 25 жилд хийсэн судалгаа шинжилгээнийхээ дүнгээр манай соёлын үнэт өв болох монгол анагаах ухаан бөөгийн шашны болон нүүдлийн соёлын талаар нилээд олон бүтээлийг хийж олны хүртээл болгосон юм.

Манай соёлын өв бичгээр, амаар өвлөгдөн уламжлалаа хадгалан үлдээх, дэлхийн олон нийтэд танилцуулах зорилготой ажилласан юм.

Мөнх тэнгэр шүтээн
Аливаа зүйлд цөм уг үндэс буй Угийг нь эс хичээгээд үзүүрт нь үлэмж боловч юун тус" В.ИНЖИНАШ Монгол энгийн хэл ярианд хөх мөнгөн тэнгэр эцэг, хөрст алтан дэлхий тэнгэр ээж, эк тэнгэр минь, тэнгэрийн тааллаар, тэнгэрийн зарлигаар, тэнгэрийн эвээлээр гэх юм уу тэнгэр нь хаясан юм, тэнгэргүй юм, тэнгэр нь зайлсан юм гэх үүдэн тэнгэр, ханийн тэнгэр, нөхрийн тэнгэр, эхнэрийн тэнгэр, хүүхдийн тэнгэр, галын тэнгэр, гэх зэргээр бүх зүйлийг тэнгэртэй холбон үзэж өөрсдийнхөө үзэл санааны болон шүтлэг бишрэл гүн ухааны язгуур үндэс болгож иржээ. Хөх мөнгөн тэнгэр эцэг рүү алтан нарны илчээр чандм..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах