Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Номын өргөөний хойморт

Test of English as a Foreign Language буюу TOEFL-ын шалгалт нь Англи хэл дээр сургалтаа явуулдаг гадаадын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн залуучуудын өгдөг шалгалт бөгөөд англи хэлний түвшин тогтоох шалгалтуудаас хамгийн их хэрэглэгддэг нь TOEFL-н шалгалт юм. Хэрэв та гадаадад суралцаж, ажиллахыг хүсвэл таны энэ шалгалтаас авсан оноог тань шаардах болно. Дэлхийн 130 гаруй орны 9000 гаруй их сургууль, төвүүд энэ шалгалтыг шалгуураа болгон ашиглаж байна. Энэ шалгалтын оноо 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. .TOFEL-ын гурван хэлбэр байдаг бөгөөд үүнд нь: Paper Based (бичгийн), Computer Base..
Чингис хаан ба шашны эрх чөлөө
Энэ онд түүхийн салбарт гарсан шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын үеэр нэрт эрдэмтэн Жак Уэтерфордын "Чингис хаан ба Шашин шүтэх эрх чөлөө" сэдвээр уншсан лекц. Энэ 11-р сард Америкт Талархлын баярын өдөр тохионо. Энэ баяраар бидний (АНУ) өвөг дээдэс Америкт ирж шашны эрх чөлөөг авчирсан. Бидний өвөг дээдсийн ихэнх нь өөрсдийн шүтдэг шашнаас болж Европт байхдаа гадуурхагдан хавчигдаж байв. Харин тэд өнөөгийн АНУ-ыг байгуулахдаа эрх чөлөө, шударга ёс тэр дундаа шашны эрх чөлөөг бий болгохыг зорьсон юм. Өнөөгийн хүчирхэг Америкийн хүчирхэг буйн, 200 гаран жил мандан бадарч ирсний нэгэн ..
Гадаад үгсийн монгол оноолтыг гаргажээ
1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн монгол оноолтыг Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албанаас гаргажээ. Монгол хэлний оноолтыг зөвхөн өөрсдийн саналаар гаргах бус ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган шүүлгүүлж, энэ оны 6, 7, 8 дугаар саруудад "Өдрийн сонин"-д хэд хэдэн дугаар дамжуулан уншигчдын саналыг авсан тухайгаа Төрийн хэлний зөвлөлийнхөн онцолж байна. Энэхүү оноолтыг тун удахгүй болох Төрийн хэлний зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэх ажээ. Энэхүү жагсаалтыг олны хүсэлтийн дагуу цахим сүлжээнд анх удаа оруулж байна. Та..
Самбуу гуай бол брэнд
Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд cap шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм. XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн тө..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
“Монгголын Их Тобчиан” он дараалалын бичиг
Хори Буриадын Дөши (Монггол язуурт, Баргуд яст, Хори Буриад аймагийн Бодонгууд обогийн Мягмарын хөбэгүн Дөши) /1977-/ болбаас хорин хоёр насандаа “Монгголын их тобчиан” он дараалалын бичиг юүгээн бичиж эхэлээд хорин есөн насандаа уг түүхэн тобчианы ерөнхий бүтэц байдалыг дуусгаж, гучин гурбан насандаа “Монгголын их тобчиан” түүхэн он дараалалын бичигийнхээ хураангуй дэбтэрийг дуусгасан билээ. Хори Буриадын Бодонгууд Дөши уг он дараалалын бичигийг бүрэн дуусгаад танилцуулах сонирхол байсан болбачу нэг талаар цаг үеийн байдал өөрчилөгдөж, нөгөө талаар Хүннү гүрэний 2220 жилийн ой, Их Монггол улу..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах