Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Номын өргөөний хойморт

Аугаа их түүхээ ухаарахын учир
Бидний өндөр дээд өвөг Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан, Их Монгол Улс бүгдээрээ Евразийн их хуурай газар дээр төрт ёс, түүх-соёлыг 2000 гаруй жилийн турш бүтээсээр өдгөө хүрсэн түүхтэй билээ. Харамсалтай нь бид гадаад, дотоодын олон хүчин зүйлээс үүдээд өөрсдийн аугаа их түүх-соёлоо “бүдүүлэг харанхуй, хоцрогдсон, мөхөх шахсан” гэх мэтээр хүний үгээр цоллосоор XXI зуунтай золголоо. Даяаршлын энэ эрин үед бид юугаа өвлөж үлдэх, юугаа гээснээ эргээд бодсон чинь түүх-соёл, ахуйгаа дэндүү их гээснээ одоо ухаарч эхэллээ. Ялангуяа манай Монголын түүхийн хамгийн аугаа гайхамшигтай үе бол..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
ХУБИЛАЙ ХААН. Монголын их Юань улс
Нэгэн цагт Хубилай хаан морьтон Монголчуудаа дагуулан өнөөгийн Бээжинг өргөтгөн сайжруулж Их Юань улсынхаа нийслэл хот болгосон талаар бид мэддэг. Гэхдээ бид Хубилай хаан болон үр ач нартай нь холбоотой уран барилга, урлагийн үнэт бүтээлүүдийг тийм ч сайн мэддэггүй. Энэхүү бүтээлээр Хубилай хаан болон Монголчуудын байгуулсан Их Юань улсын түүхэнд үлдээсэн ул мөрийг мөшгөн танилцуулах болно. Хубилай хаан бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийд танигдсан хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг билээ. Монголын Их Юань улсын хөгжлийг өмнө оршин тогтнож байсан залгамж улсаас нь эхлээд өнөө үе..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Гарамгай жанжин Сүбээдэй баатар
Цэргийн эртний түүхийн нэрт жанжингуудын нэг эрэлхэг зоригт Сүбээдэй баатар цэргийн удирдах урлаг эзэмшснээрээ Ханнибал болон Скипиотой, удирдах арга барилаараа Александр, Цезарь нартай зэрэгцэх аугаа суутан байлаа. Сүбээдэйн удирдлага, зааварчлалын дор монголын цэргийн туулсан зам, хугацаа дэлхийн цэргийн аль ч армийн түүхэнд давтагдаагүй билээ. Лалын эх сурвалжуудад түүнийг 73 наслаад хорвоогоос халитлаа гучин хоёр үндэстэнг эзлэн авч, жаран гурван тулаанд ялалт байгуулсан гэж бичсэн байдаг. Түүнийг нас барсны дараа гол хоёр дайсан хятад болон лалын ертөнц гавьяаг нь хүндэтгэн хөшөө босго..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Гурван улсын үлгэр
“Гурван улсын үлгэр”-т дүрслэн бичсэн сүр далайцтай дайны талбар, амьд дүрслэг хүний дүр төрх, эр чадал болон арга ухаанаар тэмцэлдсэн байдал жич хачин сонирхолтой үйл явдлууд нь хэдэн зуун жилийн турш Хятадын ард иргэдийн таашаалыг хүртсээр ирсэн бөгөөд их олон эрдэмтэн мэргэд ч “Гурван улсын үлгэр”-тэй холбогдуулан тусгай сэдвээр судлалгаа шинжилгээ хийсэн байна. “Гурван улсын үлгэр”-ийг зохиогч Ло Гуаньжун бол 14-р зууны үед амьдарч байсан хүн юм. Түүний гэрийнх нь мэдлэг боловсрол сайтай байсан болохоор Ло Гуаньжун багаасаа эрдэм мэдлэг сурахад бахтай байж, түүх сурвалжийн ном судрыг ол..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй
Шашдирын чуулганыг шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй. Нэлээд хэдэн жилийн өмнө миний бие хатагиныхаа түүхийг бичих санаатай нухаж суухдаа Судрын чуулганаас ишлэл авах хэрэг гарсан юм. Гэтэл монгол орчуулгаас авах гэсэн ишлэл маань заримдаа утга ойлгогдохгүй, зарим нь утга гажсан байсан тул оросоос нь орчуулж уул номдоо оруулж байж билээ. Тэнд авсан ишлэл цөөн тул тэгсхийгээд орхисон болой. Тэгтэл Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн тухай Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал номоо бичихдээ мөн л ишлэл, чингэхдээ маш олон ишлэлийг уул түүхээс авах болж, мөн л Сүрэнхор..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах