Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Номын өргөөний хойморт

Дуун хөрвүүлэгчийн тавилан
Дуун хөрвүүлэгч Г. Амарын 80 насны ойд БДС-т оюутан байсан цаг. Гуравдугаар дамжаанд байсан юм уу даа. Даваасамбуу, Сүхтогоо бид гурав орчуулга хийхийн бөөн хорхой. Тэгтэл хэвлэлийн нэгдсэн редакц гэдгээс орчуулга заахаар хоёр багш ирэв. Нэгийг нь Самдан гэнэ. Манай бүлэгт хичээл заав. Самдан багш маань “Та нар манай редакц дээр очиж бай” гэж хэлэв. Бид гурав ч тууж хүрэлгүй яах вэ! Чингэхэд уран зохиолын редакцид залуухан өндөр шар хүн хүний орчуулсан номыг ариутган сууж байх. Амар редактор гэдэг тэр аж. Самдан багш маань улстөрийн зохиолын орчуулгын редакцынх. Би уран зохиолынх руу нь тат..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Номын анд - 3 уралдааны удирдамж
Уралдааны зорилго: АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама-гийн бичсэн “Та нартаа би дуулъя - Охиддоо бичсэн захиа”,  “Of THEE I SING - A Letter to My Daughters” номонд өгүүлэгддэг америкийн  алдартай 13 хүмүүсийн намтар, уран бүтээлийн талаар уншиж судлах, өсвөр үеийнхний ном унших сонирхлыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд оршино. Уралдааныг АНУ-ын 4-Н хүүхдийн байгууллагын Монгол дахь салбар Монголын 4-H /Фоор эйч/ хүүхэд залуучуудын байгууллагын 5 жилийн ой, Америкийн соёл мэдээллийн төвийн  (ACIC) 10 жилийн ойг тохиолдуулан зохион бай..
Амжилтын амьд соронз номын зохиогчийн ХАДГАН ҮГ Номыг минь олон шөнө хичээнгүйлэн сууж редакторлож өгсөн хайрт эхнэр Р.Оюундарьдаа /Хайрлагдсан Эмэгтэйн Зурвас номын зохиогч/ чин сэтгэлийн угаас талархаж байна. Мөн олон талаар хамтран ажилладаг "Гэр бүлийн радио 104.5"-ын Т.Батжаргал захиралтай хамт олонд талархаж байна. Үргэлж дэмжиж байдаг энэ хамт олноор би бахархаж явдаг. Тэдний зорилго үйлс нь Монгол гэр бүлийн сайн сайхан руу чиглэдэг гайхалтай хамт олон. Өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж номыг минь чанарын өндөр түвшинд хэвлэж байсан М.Болд захиралтай "Сэлэнгэпресс" ХХК-ын ажилч ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Эрдэнэсийн сан - 108 цуврал
Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал номоо хүүхэд багачууддаа хүргэж сурталчлах ажил эхлээд байна. Энэ ажлын нэг хэсэг нь дунд сургуулиудаар аялж, хүүхдүүдэд номынхоо дээжийг дэлгэж, АХА тэмцээн зохиож, ном уншихын ач холбогдол, ном бидэнд юу өгдөг талаар яриа хийж, сургууль болон ангийн номын санд ном хандивлаж, сайн уншигчийн тодруулан урамшуулах юм. Өнгөрсөн 3 дахь өдөр буюу 3 сарын 5-нд Нийслэлийн 28 дугаар сургууль дээр номын өдөрлөг зохион байгууллаа. АХА тэмцээнийг 6 дугаар ангийн уран зохиолын мэдлэгийн түвшинд зохиож байгаа ба хүүхдүүд маш идэвхтэй оролцох н..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Үзэхийн хязгаар
Л. Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" номын редакторын үг. Амьдралаас бидний олж авдаг, дурдатгалынхаа сан хөмрөгөөр дамжуулан хурааж хуримтлуулдаг зүйл бол ердөө л үзэл санаа. Учрал тохиол бүрээсээ хүн ухаан сууж, эцэс төгсгөлгүй энэ үйл явцаа бид амьдрал хэмээн нэрлэдэг. Эцсийн эцэст амьсгалах агаар, идэх хоол бол биеийг тэжээхүй, өмсөх хувцас, хоргодох орон бол биеийг хамгаалахуй төдий л үүрэгтэй. Гэтэл хүнийг бүрэн дүүрэн ХҮН байлгагч тэр л дотоод оюунаа бид амьдралын тухай зөв үзэл бодлоор л тэтгэснээр өсөж дэвждэг. Үзэл маань төлөвшихөд үйлчилдэгтээ л амьдрал жинхэнэ утгаараа амьдрал байдаг...
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах