Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Номын өргөөний хойморт

 Уншлагын түвшин нь оюуны царааг тодорхойлно
Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал ном уншигчдынхаа гар дээр очоод байна. Энэхүү цуврал номын талаар сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа. /Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагыг зохиогчийн зөвшөөрөлтэй нийтлэв/ -Та бүхний эрхлэн гаргаж буй дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралд ямар ямар номууд орж байгаа вэ? Ямар шалгуураар шилж сонгосон бэ? Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилд..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Ж. P. Р. Толкейний уран бүтээлийн тухай товчхон
Орчин үеийн уран сэтгэмжийн уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч Ж. P. Р. Толкейн (1892-1973) нь зохиолч төдийгүй яруу найрагч, хэл шинжээч, домог зүй судлаач, Оксфордын Их сургуулийн профессор, алдарт Оксфорд толийг бүтээлцсэн хүн юм. 1945 оноос хойшхи Английн шилдэг 50 зохиолчийн эхний зургаад багтжээ. Ж. P. Р. Толкейн Англо-Сакс, Норманд, Герман, Скандинавийн орнуудын болон ер өрнө, дорнын ард түмнүүдийн домог үлгэрийг нарийвчлан судалж, тэндээс ургуулан ер бусын адал явдалт түүхүүдийг бүтээсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан байна. Ялангуяа “Хоббитууд” (1936 он), “Бөгжний эзэн..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Үлгэрийн хаан
Данийн их зохиолч, дэлхийн шидэт үлгэрийн хаан Х. Х. Андерсен том цэнхэр нүдтэй, эв хавгүй унжгар царайтай, зожиг ганцаардмал, буланд суун дуртай тоглоом болох хүүхэлдэйн театртаа хамаг цагийг өнгөрөөдөг хүүхэд байжээ. Тэрхүү бяцхан хүүхэлдэйн театраа өөрөө бүтээж, модон хүүхэлдэйнүүддээ элдэв даавуу шаавууны өөдсөөр янз бүрийн хувцас өөрөө “урлаж”, тэгээд зогсохгүй хүүхэлдэй бүрийн өмнөөс өөрөө дүрийг нь бүтээн тоглож өнжинө. Тэр үедээ л бяцхан Андерсен их Шекспир болон бусад алдартай жүжгийн зохиолчдын жүжгүүдээс маш олон хэсгийг цээжээрээ мэддэг байсан ба Андерсений ядуу гэрийн булан дах..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Г. В. Вернадскийн тухай хэдэн үг
Америкт амьдарч асан Оросын том эрдэмтэн Георгий Владимирович Вернадский (1887-1973) бол Москвагийн Их Сургуулийн профессор, нэрт эрдэмтэн В.И.Вернадскийн хүү бөгөөд Петербургт төрж бага насаа Москвад өнгөрөөн Москвагийн Их Сургуулийг 1910 онд I зэргийн дипломтойгоор түүхчийн мэргэжлээр төгссөн хүн юм. Цаг үеийн нөхцөл байдлаас болж тэрээр оюутан ахуйгаасаа олон газар орноор явж янз бүрийн хүмүүсийн лекцийг сонсож байсан ба түүнийхээ нэгэн адил мөн олон хотод ажиллаж, өөр өөр сургуульд хичээл зааж байлаа, тухайлбал Петербургийн их сургуулийн Оросын түүхийн тэнхимийн доцент, Симфорополийн их..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
2013 оны Алтан Өд шагналтнууд
МЗЭ-ээс зохион байгуулдаг утга зохиолын салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам энэ сарын 21-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн “Алтан-Өд” наадмыг зохиолчдын шинэ жилтэй хамтатган зохион байгуулсан юм. 2013 оны шилдэг бүтээлийн эздээр - Яруу найргийн төрөлд Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” номоороо, - Хүүрнэл зохиолын төрөлд Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа”, - Хүүхдийн зохиолын төрөлд залуу уран бүтээлч Л.Ганчимэг “Дусал мэдрэмж”, - Жүжиг, киноны зохиолын төрөлд Б.Батрэгзэдмаа “Их хатан санаа”, - Орчуулгын төрөлд О.Чинбаяр Америкийн зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик б..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах