Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Номын өргөөний хойморт

Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч, би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй. Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш. Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур,дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ. Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизийн эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
МИНИЙ НОМ гэрэл зургийн уралдаан
Мишэл фото студи, Фэйсбүүкийн "Ширээний ном" бүлгээс хамтран "Миний ном" гэрэл зургийн уралдаан зарлаж байна. ЗУРГАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Аппарат, Гар утас ямарч хэрэгслээр авсан байж болно - Зурганд эвлүүлэг, нэмэлт эффект оруулахыг хориглоно /гэрэл өөрчлөх, өнгө сэргээх зэргийг зөвшөөрнө/ - Сэдвийг өөрийнхөөрөө, сонирхолтой, бүтээлч, оновчтой байдлаар илэрхийлэх - Оролцогчийн өөрийнх нь бүтээл байх ба зохиогчийн эрх болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх - Өмнө нь ямар нэг уралдаан тэмцээнд орж байгаагүй, олон нийтэд тараагдаагүй байх - Өөрийн оноосон нэр, 50 үгээс хэтрэхгүй ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Хүн төрөлхтөний оюун сэтгэлгээний оргил их туурвил
Махабхарата хэмээх эл туульс нь хүн төрөлхтний оюун санаа, гүн ухааны нэгэн мөнх сүмбэр оргил, утга зохиол, уран яруу сэтгэлгээний гайхамшигт илэрхийлэл, хүмүүний зүрх сэтгэлийн охь нандин бүхний дээж төдийгүй хамгийн эрт цагт бичигдсэн хамгийн аугаа том туурвил билээ. 3000 орчим жилийн тэртээх Энэтхэг оронд эртний Санскрит хэлнээ анх бичигдсэн энэ зохиол 20 боть агаад Библиэс даруй дөрөв дахин, Илиада, Одиссейг нийлүүлснээс долоо дахин том болно. Туульд Энэтхэгийн төв нутагт байх Курукшстра хэмээх талд Куругийн удмын хаан хөвгүүдийн хоорондын 16 өдрийн турш үргэлжилсэн их тула..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Монголын утга зохиолын нэгэн сүмбэр оргил
Гэсэрийн тууж бол Төвд, Монгол үндэстнүүдийн дунд ихэд түгэн тархсан цуутай баатарлаг, шидэт туульс билээ. Нийтдээ 140 гаруй бүлэг дуулал буйг судлаачид сурвалжлан олж тоггоосон бөгөөд нэг сая гаруй бадаг, 20 сая орчим үг бүхий дэлхийн утга зохиолын хамгийн том бүтээлүүдийн нэгэн аж. Монгол, Төвд, Буриад гэх мэт хэд хэдэн хувилбартай, тэдгээр нь тус бүрдээ бие даасан зохиолын хэмжээнд өвөрмөц бичлэг, зохиомжтой байдаг байна. Туужийн гол баатар Гэсэр хааныг барууны зарим судлаачид эртний Ромын домогт хаан Их Цезарийг гэсэн нь бий. Тэд эртний монголчууд болон ромчууд хоорондоо харил..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
"Нобелийн шагналтнууд" номонд өргөх үг
Нобелийн шагналыг хүртсэн хамгийн алдартай 200 хүний намтар, 1901 оноос хойшхи бүх шагналтнуудын жагсаалт, шинжлэх ухааны салбар бүрт шагнал хүртэгсдийн товч мэдээлэл, хэдэн онд ямар гавъяа байгуулсны төлөө уг шагналыг хүртсэн зэрэг бүрэн дүүрэн цогц мэдээллийг агуулсан нэвтэрхий толь юм. Альфрэд Нобелийн алсын хараа, өргөн цар хүрээ бүхий сэтгэлгээний үр дүнд XIX зууны сүүл XX зууны эхээр суут ухаантнууд, аугаа сэтгэгчид, шинийг эрэлхийлэгч нарт олгодог хүмүүн төрөлхтөний эрхэм дээд шагнал буюу Нобелийн шагналыг бий болгосон түүхтэй. Анх 1901 онд энэхүү нэр хүндтэй шагналыг олгож эхэлсн..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах