Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Номын өргөөний хойморт

Үлгэр уншиж өгч байгаарай
Манай охин одоо 4 нас 3 сартай. Унтахаасаа өмнө бид хоёрын аль нэгээр нь заавал ном уншуулж байж унтдаг юм. Ер нь л номонд их дуртай хүүхэд. Өглөө нүдээ нээнгүүтээ гэрлээ асаагаад, урд орой нь унтахаасаа өмнө уншуулсан номоо сөхөөд, ахиж эхнээс нь дуустал нь эргүүлж байж босдог. Бидний өглөө болгон ингэж л эхэлдэг. Бүр хэдхэн сартай байхаас нь эхлээд л насанд нь тохирсон өнгө будаг ялгадаг, элдэв зүйлсийг нэрлүүлдэг гэх мэт номоор л эхэлж байлаа шдээ. Тэр байтугай усанд ороход нь хардаг, нордоггүй номноос эхлээд утас уяагаар холбочихсон, хүүхдийн тэргэнд зориулсан ном гээд л алхам тутамд нь л ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Дейл Карнеги
Миссури муж улсын хэний ч үл мэдэх нэгэн фермээр явсан Дейл Карнеги хүн төрөлхтөний нэгээхэн хэрэгцээг хангах аргыг олсон учраас дэлхий дахинаа алдаршсан билээ. Тэрээр ийнхүү хэрэгцээтэй юм хийхээ бүр 1906 онд ухаарчээ. Тэгэхэд залуу Карнеги Миссури муж улсын Уорренсбергийн коллежийн төгсөхийн өмнөх дамжааны оюутан байжээ. Боловсрол олж авахын тулд түүнд олон бэрхшээл гэтлэх хэрэгтэй болжээ. Тэр ядуу гаралтай байв. Эцэг нь дотуур байрны хөлсийг төлж чадахгүй байсан тул Дейл өдөр бүр нааш цааш 6 миль газрыг мориор туулна. Тэрээр хичээлээ үзэх зав их муутай бөгөөд зөвхөн ферм дээрээ янз бүрий..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Амазоноос ном худалдан авах
Дэлхийн хамгийн том интернэт зах болох Amazon.com-ийг хүн бүхэн мэднэ. Амазон олон зуун агуулах, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд, цахим дэлгүүрүүдээс бүрдсэн, өдөр тутам хэдэн сая худалдан авагчид хандаж олон тэрбум долларын борлуулалт хийдэг супер зах юм. Амазон нь албан ёсоор 20 гаруй улсад нээгдсэн бөгөөд 200 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй, 110 мянган буюу хамгийн олон ажилтантай технологийн аварга том корпораци. Амазоны амжилт бол дэлхий даяар цахим худалдаа гэж нэрлэгдэх барааг худалдан борлуулах цоо шинэ арга хэрэгсэлийг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгосон ба найма..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
“Моби Дик”-ээс “Үлисс” хүртэл
Америкийн зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик буюу Цагаан Халим” хэмээх ном XIX зууны романтик утга зохиолын аугаа хийгээд гайхалтай бүтээлийн тоонд зүй ёсоор ордог билээ. Цаг хугацааны зайлшгүй тохиолоор уг романыг монгол хэлнээ хөрвүүлж, ийнхүү уншигч түмний хүртээл болгох учир жанцан тохиов. Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвилл 1819 онд Нью-Йорк хотын нэгэн чинээлэг худалдаачны гэр бүлд мэндэлсэн бөгөөд түүнийг 12 настайд эцэг нь дампуурч, төд удалгүй нас баржээ. Ирээдүйн зохиолч эр 15 насандаа сургуулиа орхин хэсэг зуур банкинд зарлага хийж, улмаар хөгшин Европыг зорин Англи улс руу хөдөлс..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Япон судлаач, орчуулагч Д.Төмөбаатарын бүтээлүүд
XX зууны төгсгөл үеэс Япон орон асар богино хугацаанд яаж дэлхийн тэргүүний орны эгнээнд орж чадсан бэ? Энэ асуултад Нитобэ Иназогийн “Бүшидо” ном хариу өгнө. Япончуудын хөгжлийн эх булаг, япон үндэстнийг өөр бусад үндэстнүүдээс ялгаруулах ухаан бол япончуудын ёс зүйн цогц ухаан - БҮШИДО юм. Самүрай хэмээх өвөрмөц анги давхаргыг оройдоо залсан Япон нийгмийн мянга орчим жилийн түүхэнд бүрэлдэж бий болсон энэхүү арга ухааныг гадаад хүмүүст ойлгуулан таниулахын тулд Японы нэрт соён гэгээрүүлэгч Нитобэ Иназо (1861-1933) Бүшидо хэмээх номыг 1899 онд англи хэлээр бичиж хэвлүүлсэн нь өнөөдрийг хүртэл..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах