Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Уран бүтээлчдийн танхим

Чингис хаан ба шашны эрх чөлөө
Энэ онд түүхийн салбарт гарсан шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын үеэр нэрт эрдэмтэн Жак Уэтерфордын "Чингис хаан ба Шашин шүтэх эрх чөлөө" сэдвээр уншсан лекц. Энэ 11-р сард Америкт Талархлын баярын өдөр тохионо. Энэ баяраар бидний (АНУ) өвөг дээдэс Америкт ирж шашны эрх чөлөөг авчирсан. Бидний өвөг дээдсийн ихэнх нь өөрсдийн шүтдэг шашнаас болж Европт байхдаа гадуурхагдан хавчигдаж байв. Харин тэд өнөөгийн АНУ-ыг байгуулахдаа эрх чөлөө, шударга ёс тэр дундаа шашны эрх чөлөөг бий болгохыг зорьсон юм. Өнөөгийн хүчирхэг Америкийн хүчирхэг буйн, 200 гаран жил мандан бадарч ирсний нэгэн ..
Самбуу гуай бол брэнд
Одоогоос бараг хоёр жарны өмнө Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошуунд зуны дунд cap шувтарч, хавар төллөсөн малын зүс жигдэрсэн үед Самбуу гуай мэндэлсэн гэдэг. Малчны хотонд төрсөн жаалхүү хожмоо хорьдугаар зууны ээдрээ нугачааг туулан нэгэн жарныг дамнан, Монгол төрийн зүтгэлтэн байж чадсан юм. XIX зууны өнгөнд хэлд, хөлд орж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт зүтгэж, Цагаагчин гахай жилийн хувьсгал, Ардын хувьсгалын жилүүдэд ухаажиж, Шамбалын дайн, 1937 оны хэлмэгдүүлэлтийг нүдээр үзсэн түүний жилүүдэд манай гараг дээр дэлхийн хоёр дайн дэгдэж, хүн тө..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
“Монгголын Их Тобчиан” он дараалалын бичиг
Хори Буриадын Дөши (Монггол язуурт, Баргуд яст, Хори Буриад аймагийн Бодонгууд обогийн Мягмарын хөбэгүн Дөши) /1977-/ болбаас хорин хоёр насандаа “Монгголын их тобчиан” он дараалалын бичиг юүгээн бичиж эхэлээд хорин есөн насандаа уг түүхэн тобчианы ерөнхий бүтэц байдалыг дуусгаж, гучин гурбан насандаа “Монгголын их тобчиан” түүхэн он дараалалын бичигийнхээ хураангуй дэбтэрийг дуусгасан билээ. Хори Буриадын Бодонгууд Дөши уг он дараалалын бичигийг бүрэн дуусгаад танилцуулах сонирхол байсан болбачу нэг талаар цаг үеийн байдал өөрчилөгдөж, нөгөө талаар Хүннү гүрэний 2220 жилийн ой, Их Монггол улу..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Аугаа их түүхээ ухаарахын учир
Бидний өндөр дээд өвөг Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан, Их Монгол Улс бүгдээрээ Евразийн их хуурай газар дээр төрт ёс, түүх-соёлыг 2000 гаруй жилийн турш бүтээсээр өдгөө хүрсэн түүхтэй билээ. Харамсалтай нь бид гадаад, дотоодын олон хүчин зүйлээс үүдээд өөрсдийн аугаа их түүх-соёлоо “бүдүүлэг харанхуй, хоцрогдсон, мөхөх шахсан” гэх мэтээр хүний үгээр цоллосоор XXI зуунтай золголоо. Даяаршлын энэ эрин үед бид юугаа өвлөж үлдэх, юугаа гээснээ эргээд бодсон чинь түүх-соёл, ахуйгаа дэндүү их гээснээ одоо ухаарч эхэллээ. Ялангуяа манай Монголын түүхийн хамгийн аугаа гайхамшигтай үе бол..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Мөнх тэнгэр шүтээн
Аливаа зүйлд цөм уг үндэс буй Угийг нь эс хичээгээд үзүүрт нь үлэмж боловч юун тус" В.ИНЖИНАШ Монгол энгийн хэл ярианд хөх мөнгөн тэнгэр эцэг, хөрст алтан дэлхий тэнгэр ээж, эк тэнгэр минь, тэнгэрийн тааллаар, тэнгэрийн зарлигаар, тэнгэрийн эвээлээр гэх юм уу тэнгэр нь хаясан юм, тэнгэргүй юм, тэнгэр нь зайлсан юм гэх үүдэн тэнгэр, ханийн тэнгэр, нөхрийн тэнгэр, эхнэрийн тэнгэр, хүүхдийн тэнгэр, галын тэнгэр, гэх зэргээр бүх зүйлийг тэнгэртэй холбон үзэж өөрсдийнхөө үзэл санааны болон шүтлэг бишрэл гүн ухааны язгуур үндэс болгож иржээ. Хөх мөнгөн тэнгэр эцэг рүү алтан нарны илчээр чандм..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй
Шашдирын чуулганыг шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй. Нэлээд хэдэн жилийн өмнө миний бие хатагиныхаа түүхийг бичих санаатай нухаж суухдаа Судрын чуулганаас ишлэл авах хэрэг гарсан юм. Гэтэл монгол орчуулгаас авах гэсэн ишлэл маань заримдаа утга ойлгогдохгүй, зарим нь утга гажсан байсан тул оросоос нь орчуулж уул номдоо оруулж байж билээ. Тэнд авсан ишлэл цөөн тул тэгсхийгээд орхисон болой. Тэгтэл Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн тухай Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал номоо бичихдээ мөн л ишлэл, чингэхдээ маш олон ишлэлийг уул түүхээс авах болж, мөн л Сүрэнхор..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Эрдэнэсийн сан - 108 цуврал
Хэцүү хүнд хэллэгтэй, олон бүлэг бүхий зузаан зузаан сонгодог зохиолуудыг уншихаас товчилж, шинэчлэсэн хувилбаруудыг унших нь бага балчир хүүхдүүдэд хялбар, залхаж шантрахгүйгээр үйл явдал болон дүрүүдийг ойлгоход нь тустай. Улмаар шимтэн дурлан унших болж, уншигчийн чадвар нь  дээшилж, товчлоогүй эх зохиолыг нь унших хүслийг аяндаа төрүүлэх болно. Балчир уншигчдаа сонгодог зохиолд дурлан шимтүүлж, мөрөөдөл төсөөллийн ертөнцийг баяжуулах нь тэдний амьдралд баялаг өөдрөгөөр хандаж, харж чадах чадварт сургах төдийгүй амьдралыг нь уртасгадаг. Нийгэм, гэр бүлийн орчинд өөрийгөө ойлгож мэдэ..
Дуун хөрвүүлэгчийн тавилан
Дуун хөрвүүлэгч Г. Амарын 80 насны ойд БДС-т оюутан байсан цаг. Гуравдугаар дамжаанд байсан юм уу даа. Даваасамбуу, Сүхтогоо бид гурав орчуулга хийхийн бөөн хорхой. Тэгтэл хэвлэлийн нэгдсэн редакц гэдгээс орчуулга заахаар хоёр багш ирэв. Нэгийг нь Самдан гэнэ. Манай бүлэгт хичээл заав. Самдан багш маань “Та нар манай редакц дээр очиж бай” гэж хэлэв. Бид гурав ч тууж хүрэлгүй яах вэ! Чингэхэд уран зохиолын редакцид залуухан өндөр шар хүн хүний орчуулсан номыг ариутган сууж байх. Амар редактор гэдэг тэр аж. Самдан багш маань улстөрийн зохиолын орчуулгын редакцынх. Би уран зохиолынх руу нь тат..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Гүжир шүүмж биш Шижир шүүмж чухал.
Монголын утга зохиолын нэртэй судлаач, шүүмжлэгч, гавьяат багш Д.Цэнд гуайн нэрийг дурсах хүн цөөрсөөр... Харин шүүмжлэлээр өнөөгийн нийгэмд олны танил болохыг хичээгсэд олширсоор буйд санаа зовних нигуурын учир шүүмжийн “шүүмж” бичиж байна. Шүүмж бол жинхэнэ шүүмж байх ёстой болохоос “шуум” буюу хийрхэл байх учиргүй юм. Үнэхээр утга зохиолын шүүмж хэрэгтэй болсон цаг үе хэдий ч эрдэм шинжилгээний, судалгааны бодит утга агуулгатай байх аваас жинхэнэ утга зохиолын шүүмж болох буюу. Угтаа утга зохиолын шүүмжлэгч гэх бус утга зүйн шинжээч гэвэл зохилтой гэж зохиолч До.Цэнджав хэлжээ. Шинжлэх ухаа..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Амжилтын амьд соронз номын зохиогчийн ХАДГАН ҮГ Номыг минь олон шөнө хичээнгүйлэн сууж редакторлож өгсөн хайрт эхнэр Р.Оюундарьдаа /Хайрлагдсан Эмэгтэйн Зурвас номын зохиогч/ чин сэтгэлийн угаас талархаж байна. Мөн олон талаар хамтран ажилладаг "Гэр бүлийн радио 104.5"-ын Т.Батжаргал захиралтай хамт олонд талархаж байна. Үргэлж дэмжиж байдаг энэ хамт олноор би бахархаж явдаг. Тэдний зорилго үйлс нь Монгол гэр бүлийн сайн сайхан руу чиглэдэг гайхалтай хамт олон. Өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж номыг минь чанарын өндөр түвшинд хэвлэж байсан М.Болд захиралтай "Сэлэнгэпресс" ХХК-ын ажилч ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах