Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Уран бүтээлчдийн танхим

Эрдэнэсийн сан - 108 цуврал
Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал номоо хүүхэд багачууддаа хүргэж сурталчлах ажил эхлээд байна. Энэ ажлын нэг хэсэг нь дунд сургуулиудаар аялж, хүүхдүүдэд номынхоо дээжийг дэлгэж, АХА тэмцээн зохиож, ном уншихын ач холбогдол, ном бидэнд юу өгдөг талаар яриа хийж, сургууль болон ангийн номын санд ном хандивлаж, сайн уншигчийн тодруулан урамшуулах юм. Өнгөрсөн 3 дахь өдөр буюу 3 сарын 5-нд Нийслэлийн 28 дугаар сургууль дээр номын өдөрлөг зохион байгууллаа. АХА тэмцээнийг 6 дугаар ангийн уран зохиолын мэдлэгийн түвшинд зохиож байгаа ба хүүхдүүд маш идэвхтэй оролцох н..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Артур Конан Дойль
Адал явдлын зохиолч Артур Конан Дойль /1859-1930/ “Шерлок Холмсын тухай өгүүллүүд”, “Шерлок Холмсын тухай тэмдэглэлүүд”, “Баскервилийн удмыг хэлмэгдүүлсэн нохой” зэрэг номоороо манай уншигчдын танил болсон билээ. Чухамхүү алдарт мөрдөгч Шерлок Холмс, доктор Ватсон нарыг уран зохиолын ертөнцөд бий болгон бүтээж 4 том тууж, 50 гаруй өгүүллэг бичсэн нь их зохиолчийн алдар цууг дэлхий дахинд түгээн мөнхжүүлсэн агаад Шерлок Холмс нь өөрөө уран зохиолын хүрээнээс халин гарч жинхэнэ бодит хүн мэтээр хүмүүсийн амьдралд түрэн орж ирсэн цөөхөн зохиолын баатрын нэг болжээ. Орон бүхний уншигчдын дотны ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Үзэхийн хязгаар
Л. Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" номын редакторын үг. Амьдралаас бидний олж авдаг, дурдатгалынхаа сан хөмрөгөөр дамжуулан хурааж хуримтлуулдаг зүйл бол ердөө л үзэл санаа. Учрал тохиол бүрээсээ хүн ухаан сууж, эцэс төгсгөлгүй энэ үйл явцаа бид амьдрал хэмээн нэрлэдэг. Эцсийн эцэст амьсгалах агаар, идэх хоол бол биеийг тэжээхүй, өмсөх хувцас, хоргодох орон бол биеийг хамгаалахуй төдий л үүрэгтэй. Гэтэл хүнийг бүрэн дүүрэн ХҮН байлгагч тэр л дотоод оюунаа бид амьдралын тухай зөв үзэл бодлоор л тэтгэснээр өсөж дэвждэг. Үзэл маань төлөвшихөд үйлчилдэгтээ л амьдрал жинхэнэ утгаараа амьдрал байдаг...
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Сүүлчийн шёогүн
Европ, Америкийн орнуудаас хоцорч хөрөнгөт нийгэмд хөл тавьсан хэдий ч Япон улс өнөөдөр дэлхийд толгой цохих хөгжилтэй орнуудын нэг болтлоо хөгжиж чадсаны учир юунд оршино вэ? Үүнд олон янзын хариулт байгаа ч Японы түүхэнд “Мэйжи ишин” (Мэйжигийн шинэчлэл) гэж нэрлэгддэг түүхийн зурвас үеийг дурдахгүй өнгөрч болохгүй. 1868 онд Японд хэдэн зуун жил ноёрхсон феодал ёст дэглэм нурж, Мэйжигийн шинэчлэл өрнөн, Япон орон улс төр, эдийн засгийн асар том өөрчлөлтийн замд оржээ. Энэ үе хүртэл Минамото, Ашикага, Т окүгава зэрэг феодал овог аймгууд цэрэг язгууртнуудын засаг захиргаа - бакүфүгийн хэлбэ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Бүшидо
Япон үндэстний ёс зүйн цогц "Бүшидо" номын 2007 онд хэвлэгдсэн анхны хэвлэл дээрх орчуулагчийн үг. Энэ жил Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Сүүлийн хорь шахам жилийн дотор манай хоёр орны харилцаа гайхмаар хурдан өргөжин тэлжээ. Эхний үед монголчуудын хувьд , Японд очих юмсан, Японд суралцах юмсан, япончуудаас мөнгө зээлж аваад бизнес хийх юмсан, гэсэн хүсэл мөрөөдөл давамгайлж байв. Энэ байдал одоо ч үргэлжилж байна, цаашдаа ч үргэлжлэх болов уу. Гэхдээ, “уг нь их сайн хүн бололтой, харин би энэ япон хүнийг сайн ойлгохгүй байна”, “хоёр ч жил өнгөр..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Уран сэтгэмжийн тухай хэдэн үг
Энэ номыг эмхэтгэн хэвлүүлчих юмсан гэж удаан хүссэн билээ. Орос хэлээр хэвлэгдсэн Станислав Лемийн «Солярис» хэмээх гайхамшигт романыг толь бичигтэй хамсан уншиж байсан өсвөр насныхаа дурсгал болгон хэвлүүлж байгаа юм гэвэл хүмүүс итгэх болов уу. Ямар ч ашиг олох сонирхолгүй гэвэл итгэх болов уу. Тэр цагт уран сэтгэмжийн зохиолуудад би үнэн дурлаж, монгол хэлээр энэ төрлийн зохиолууд яагаад цөөхөн хэвлэгддэгт ихэд гайхдаг байсан. Өдгөө ч гайхсан хэвээр… Сансарт мөрөө гаргаад амжсан, дэлхийд ховорхон оюунлаг сэтгэлгээтэй монголчууд уран сэтгэмжийн зохиолд автдаггүй нь, «савангийн дуурь»-т хачи..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Чарльз Диккенс. Хамгийн чухал нь юу вэ?
Хүүхэд бүр, ялангуяа хөвүүн болгон хүч чадалтай, эрүүл чийрэг байхыг хүсдэг. Хүч чадалтай байх нь мэдээж сайн хэрэг. Гэвч эр зориггүй бол тэр хүч чадал дэмий талаар хэрэг болно. Үлгэрлэвэл аварга хүчирхэг ч аймхай хулчгар заан өчүүхэн бяцхан хулгана ахайд дийлдэхийн үлгэр билээ. Хүч чадал, эр зориг хоёр хослох нь үнэхээр сайхан. Гэхдээ нэг юм дутаж байгаа биз. Энэ бол саруул ухаан юм. Хэрвээ саруул ухаан үгүй бол тэр сайхан эр зориг, эрчим чадлыг хий дэмий юманд хайран үрж дуусна шүү дээ. Дайснаа ялан дийлэхэд, спортын гялалзсан амжилт гаргахад хүч чадал, эр зоригоос гадна ур ухаан тун чуха..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд /1911-1946/
Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд /1911-1946/ номын шүүн нягтлагчийн үг. Түүхийн шинжлэхүй ухааны доктор, дэд профессор Эмгэнт О.Батсайхан ойрх үеийн Монголын эх түүхийн нэн чухал сэдвийг улируулан шинжилж бичсэн нэгэн сэдэвт зохиолоо эрхэм абугай Танаа өргөн толилуулж байна. Урьд өмнө нь манай түүхчдийн төдий л хөндөж байгаагүй сэдэв бол Монгол үндэстэн бие даасан бүрэн эрхт улс болохын төлөө бидний монголчууд хэрхэн тэмисэн явдал билээ. Хэдийвээр 1911 оны сүүлчээр Монголын тусгаар тогтнол сэргэсэн боловч Дундад Иргэн Улс, Хаант Орос Улс хоёр түүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Залуусын заавал унших номын жагсаалт
Дэлхийн бүх номын өчүүхэн хувийг ч уншиж дуусах боломж бидэнд байхгүй. Ер нь өсвөр насандаа, залуу насандаа, үхэхээсээ өмнө заавал унших ёстой номуудын жагсаалтыг янз бүрээр гаргасан байдаг. Энэ удаа та бүхэнд "Яруу сэтгэгч" клубийн тэргүүн Ж. Лувсандоржийн санал болгож буй жагсаалтыг толилуулж байна. Гэхдээ энэ жагсаалт залуу үеийнхэнд гэсэн тодотголтойг анхаарна уу. Номын мэргэд өөрсдийн уншиж судласан номоо шүүн тунгааж ямарыг унших хэрэгтэйг хойч үеийнхэндээ захиж үлдээсэн байдаг. Хүний амьдрал богинохон учраас бүх номыг уншиж амжихгүй нь ойлгомжтой. Тиймээс унших ёстой шилдэг номууд гэ..
1 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
 Уншлагын түвшин нь оюуны царааг тодорхойлно
Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал ном уншигчдынхаа гар дээр очоод байна. Энэхүү цуврал номын талаар сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа. /Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагыг зохиогчийн зөвшөөрөлтэй нийтлэв/ -Та бүхний эрхлэн гаргаж буй дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралд ямар ямар номууд орж байгаа вэ? Ямар шалгуураар шилж сонгосон бэ? Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилд..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах