Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Уран бүтээлчдийн танхим

Ж. P. Р. Толкейний уран бүтээлийн тухай товчхон
Орчин үеийн уран сэтгэмжийн уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч Ж. P. Р. Толкейн (1892-1973) нь зохиолч төдийгүй яруу найрагч, хэл шинжээч, домог зүй судлаач, Оксфордын Их сургуулийн профессор, алдарт Оксфорд толийг бүтээлцсэн хүн юм. 1945 оноос хойшхи Английн шилдэг 50 зохиолчийн эхний зургаад багтжээ. Ж. P. Р. Толкейн Англо-Сакс, Норманд, Герман, Скандинавийн орнуудын болон ер өрнө, дорнын ард түмнүүдийн домог үлгэрийг нарийвчлан судалж, тэндээс ургуулан ер бусын адал явдалт түүхүүдийг бүтээсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан байна. Ялангуяа “Хоббитууд” (1936 он), “Бөгжний эзэн..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Үлгэрийн хаан
Данийн их зохиолч, дэлхийн шидэт үлгэрийн хаан Х. Х. Андерсен том цэнхэр нүдтэй, эв хавгүй унжгар царайтай, зожиг ганцаардмал, буланд суун дуртай тоглоом болох хүүхэлдэйн театртаа хамаг цагийг өнгөрөөдөг хүүхэд байжээ. Тэрхүү бяцхан хүүхэлдэйн театраа өөрөө бүтээж, модон хүүхэлдэйнүүддээ элдэв даавуу шаавууны өөдсөөр янз бүрийн хувцас өөрөө “урлаж”, тэгээд зогсохгүй хүүхэлдэй бүрийн өмнөөс өөрөө дүрийг нь бүтээн тоглож өнжинө. Тэр үедээ л бяцхан Андерсен их Шекспир болон бусад алдартай жүжгийн зохиолчдын жүжгүүдээс маш олон хэсгийг цээжээрээ мэддэг байсан ба Андерсений ядуу гэрийн булан дах..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Г. В. Вернадскийн тухай хэдэн үг
Америкт амьдарч асан Оросын том эрдэмтэн Георгий Владимирович Вернадский (1887-1973) бол Москвагийн Их Сургуулийн профессор, нэрт эрдэмтэн В.И.Вернадскийн хүү бөгөөд Петербургт төрж бага насаа Москвад өнгөрөөн Москвагийн Их Сургуулийг 1910 онд I зэргийн дипломтойгоор түүхчийн мэргэжлээр төгссөн хүн юм. Цаг үеийн нөхцөл байдлаас болж тэрээр оюутан ахуйгаасаа олон газар орноор явж янз бүрийн хүмүүсийн лекцийг сонсож байсан ба түүнийхээ нэгэн адил мөн олон хотод ажиллаж, өөр өөр сургуульд хичээл зааж байлаа, тухайлбал Петербургийн их сургуулийн Оросын түүхийн тэнхимийн доцент, Симфорополийн их..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
2013 оны Алтан Өд шагналтнууд
МЗЭ-ээс зохион байгуулдаг утга зохиолын салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам энэ сарын 21-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн “Алтан-Өд” наадмыг зохиолчдын шинэ жилтэй хамтатган зохион байгуулсан юм. 2013 оны шилдэг бүтээлийн эздээр - Яруу найргийн төрөлд Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” номоороо, - Хүүрнэл зохиолын төрөлд Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа”, - Хүүхдийн зохиолын төрөлд залуу уран бүтээлч Л.Ганчимэг “Дусал мэдрэмж”, - Жүжиг, киноны зохиолын төрөлд Б.Батрэгзэдмаа “Их хатан санаа”, - Орчуулгын төрөлд О.Чинбаяр Америкийн зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик б..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Рок дотроо прогрессив рок (progressive rock) бүлэгт хамаарах АНУ-ын Канзас хэмээх хамтлагийн Dust in the Wind дуу нь үг, ая аль ч талаараа монголчуудын анхаарлыг татах нь зүй. Энэхүү дуу 1978 оны 4 сарын 22-нд Биллбоардын Шилдэг 100 (Billboard Hot 100) дууны 6 дугаарт жагстлаа ахиж байсан  юм.  Канзас хамтлагийн түүхэнд Биллбоардын Шилдэг 10-т багтсан ганцхан дуу нь энэ болохоос гадна уянгалаг ая, найраглаг шинж, гүн ухааны аяс зэргээрээ ”Хумхын тоос” нь Канзасын бусад дуунаас эрс ялгаатай. Канзас дахиж ийм акустик (цахилгаан хөгжимгүй) дуу дуулаагүй байна. I close my eyes Only f..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Монголын түүхийн салбар дахь оны сод бүтээл, судалгааны ажил шалгаруулах “Жак Уэтерфордын шагнал” гардуулах хоёр дахь удаагийн ёслолын ажиллагаа Сүхбаатарын Эрдэнэболдын “Эзэнт гүрний туульс” номын тэргүүн дэвтрийн нээлтийн арга хэмжээтэй хослон явагдлаа. “Жак Уэтерфорд” сангийн зорилго нь Монголын түүхэнд өөрийн хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачдаа дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан, дэлгэрүүлэхэд чиглэдэг. Энэ ч утгаараа жил бүрийн шагнал гардуулах ёслолыг түүх судлалаар жигүүрлэсэн аливаа уран бүтээлийн нээлттэй хамтатган зохион байгуулахаар болсон юм. Ингээд номын нээлт..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Философи буюу Гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм. Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв. Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Хэлний дүрэмд өөрчлөлт оруулах, журамлах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төсөлд хэл бичгийн ухааны 20-иод эрдэмтэн ажиллаж байгаа аж. Харин уг төсөл дэмжигдвэл цагаан толгойн үсэгнээс “Щ, Й” зэрэг тэмдэгтүүд хасагдаж, “Ь, Ъ” тэмдэгтүүдийг зөвхөн гадаад үг бичихэд ашиглахаар болж өөрчлөгдөх юм.   Эсрэг саналтай судлаачийн байр суурь. ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч, би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй. Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш. Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур,дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ. Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизийн эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
МИНИЙ НОМ гэрэл зургийн уралдаан
Мишэл фото студи, Фэйсбүүкийн "Ширээний ном" бүлгээс хамтран "Миний ном" гэрэл зургийн уралдаан зарлаж байна. ЗУРГАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Аппарат, Гар утас ямарч хэрэгслээр авсан байж болно - Зурганд эвлүүлэг, нэмэлт эффект оруулахыг хориглоно /гэрэл өөрчлөх, өнгө сэргээх зэргийг зөвшөөрнө/ - Сэдвийг өөрийнхөөрөө, сонирхолтой, бүтээлч, оновчтой байдлаар илэрхийлэх - Оролцогчийн өөрийнх нь бүтээл байх ба зохиогчийн эрх болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх - Өмнө нь ямар нэг уралдаан тэмцээнд орж байгаагүй, олон нийтэд тараагдаагүй байх - Өөрийн оноосон нэр, 50 үгээс хэтрэхгүй ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах