Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Уран бүтээлчдийн танхим

"Нобелийн шагналтнууд" номонд өргөх үг
Нобелийн шагналыг хүртсэн хамгийн алдартай 200 хүний намтар, 1901 оноос хойшхи бүх шагналтнуудын жагсаалт, шинжлэх ухааны салбар бүрт шагнал хүртэгсдийн товч мэдээлэл, хэдэн онд ямар гавъяа байгуулсны төлөө уг шагналыг хүртсэн зэрэг бүрэн дүүрэн цогц мэдээллийг агуулсан нэвтэрхий толь юм. Альфрэд Нобелийн алсын хараа, өргөн цар хүрээ бүхий сэтгэлгээний үр дүнд XIX зууны сүүл XX зууны эхээр суут ухаантнууд, аугаа сэтгэгчид, шинийг эрэлхийлэгч нарт олгодог хүмүүн төрөлхтөний эрхэм дээд шагнал буюу Нобелийн шагналыг бий болгосон түүхтэй. Анх 1901 онд энэхүү нэр хүндтэй шагналыг олгож эхэлсн..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Дейл Карнеги
Миссури муж улсын хэний ч үл мэдэх нэгэн фермээр явсан Дейл Карнеги хүн төрөлхтөний нэгээхэн хэрэгцээг хангах аргыг олсон учраас дэлхий дахинаа алдаршсан билээ. Тэрээр ийнхүү хэрэгцээтэй юм хийхээ бүр 1906 онд ухаарчээ. Тэгэхэд залуу Карнеги Миссури муж улсын Уорренсбергийн коллежийн төгсөхийн өмнөх дамжааны оюутан байжээ. Боловсрол олж авахын тулд түүнд олон бэрхшээл гэтлэх хэрэгтэй болжээ. Тэр ядуу гаралтай байв. Эцэг нь дотуур байрны хөлсийг төлж чадахгүй байсан тул Дейл өдөр бүр нааш цааш 6 миль газрыг мориор туулна. Тэрээр хичээлээ үзэх зав их муутай бөгөөд зөвхөн ферм дээрээ янз бүрий..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
“Моби Дик”-ээс “Үлисс” хүртэл
Америкийн зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик буюу Цагаан Халим” хэмээх ном XIX зууны романтик утга зохиолын аугаа хийгээд гайхалтай бүтээлийн тоонд зүй ёсоор ордог билээ. Цаг хугацааны зайлшгүй тохиолоор уг романыг монгол хэлнээ хөрвүүлж, ийнхүү уншигч түмний хүртээл болгох учир жанцан тохиов. Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвилл 1819 онд Нью-Йорк хотын нэгэн чинээлэг худалдаачны гэр бүлд мэндэлсэн бөгөөд түүнийг 12 настайд эцэг нь дампуурч, төд удалгүй нас баржээ. Ирээдүйн зохиолч эр 15 насандаа сургуулиа орхин хэсэг зуур банкинд зарлага хийж, улмаар хөгшин Европыг зорин Англи улс руу хөдөлс..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Япон судлаач, орчуулагч Д.Төмөбаатарын бүтээлүүд
XX зууны төгсгөл үеэс Япон орон асар богино хугацаанд яаж дэлхийн тэргүүний орны эгнээнд орж чадсан бэ? Энэ асуултад Нитобэ Иназогийн “Бүшидо” ном хариу өгнө. Япончуудын хөгжлийн эх булаг, япон үндэстнийг өөр бусад үндэстнүүдээс ялгаруулах ухаан бол япончуудын ёс зүйн цогц ухаан - БҮШИДО юм. Самүрай хэмээх өвөрмөц анги давхаргыг оройдоо залсан Япон нийгмийн мянга орчим жилийн түүхэнд бүрэлдэж бий болсон энэхүү арга ухааныг гадаад хүмүүст ойлгуулан таниулахын тулд Японы нэрт соён гэгээрүүлэгч Нитобэ Иназо (1861-1933) Бүшидо хэмээх номыг 1899 онд англи хэлээр бичиж хэвлүүлсэн нь өнөөдрийг хүртэл..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Монголын хайку шүлэгчдийн анхдугаар уралдаан
Хайку, хайц шүлэгчдийн “Хязгаараас цааш” бүлгийн нэрэмжит Намрын кукай буюу хайкун уралдаанд хайку сонирхогчдыг урьж  байна.  Кукай гэдэг нь өөрийн дэг журамтай хайкун уламжлалт уралдаан юм. Бид Монголд кукайг анх удаа дэг журмынх нь дагуу зохион байгуулж байна. Оролцогч “Намар” сэдвээр бичсэн, өмнө нь ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдээгүй, нэг хайкуг илгээх бөгөөд хайкуд намар гэсэн үг орсон байх албагүй. Уралдаанд оролцох хайку нь байгаль улирлыг илэрхийлэх үг буюу киготой, урт\богино\урт хэлбэртэй, кирежи буюу зохиогчийн дотоод хэмнэлийг илэрхийлсэн зураас (-) буюу гурван цэг (...)-т..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Ном яагаад унших хэрэгтэй вэ?
Саяхан нэг мисс охины сонинд өгсөн ярилцлагыг уншиж суутал “ном уншдаг уу” гэсэн асуултад “хааяа уншдаг. Гэхдээ зузаан ном уншиж чаддаггүй” гэж хариулсан байв. Уг нь тэр үзэсгэлэнтэй сайхан охин байсан ч түүний энэ хариултаас харахад залхуу тэгээд толгой нь хоосон л байх даа гэж голох сэтгэл төрсөн. Мөн Дэлхийн мисст орох гэж байгаа тул хэл сурахыг их хичээж байгаа гэсэн байв. Яагаад ч юм түүний ярилцлага нэг л таг түг нэг л тийм гоё ухаалаг логиктой яриа хөөрөө дутагдаж, уншиж буй надад л лав түүнийг хүндлэх, үнэлэх өчүүхэн сэтгэгдэл төрсөнгүй. Манайхан Ардын жүжигчин Сувдаа гуай гэх мэт Монг..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах