Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Заавал унших 1000 ном

Гурван улсын үлгэр
“Гурван улсын үлгэр”-т дүрслэн бичсэн сүр далайцтай дайны талбар, амьд дүрслэг хүний дүр төрх, эр чадал болон арга ухаанаар тэмцэлдсэн байдал жич хачин сонирхолтой үйл явдлууд нь хэдэн зуун жилийн турш Хятадын ард иргэдийн таашаалыг хүртсээр ирсэн бөгөөд их олон эрдэмтэн мэргэд ч “Гурван улсын үлгэр”-тэй холбогдуулан тусгай сэдвээр судлалгаа шинжилгээ хийсэн байна. “Гурван улсын үлгэр”-ийг зохиогч Ло Гуаньжун бол 14-р зууны үед амьдарч байсан хүн юм. Түүний гэрийнх нь мэдлэг боловсрол сайтай байсан болохоор Ло Гуаньжун багаасаа эрдэм мэдлэг сурахад бахтай байж, түүх сурвалжийн ном судрыг ол..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй
Шашдирын чуулганыг шинэчлэн орчуулсан учгийг цухуйлгахуй. Нэлээд хэдэн жилийн өмнө миний бие хатагиныхаа түүхийг бичих санаатай нухаж суухдаа Судрын чуулганаас ишлэл авах хэрэг гарсан юм. Гэтэл монгол орчуулгаас авах гэсэн ишлэл маань заримдаа утга ойлгогдохгүй, зарим нь утга гажсан байсан тул оросоос нь орчуулж уул номдоо оруулж байж билээ. Тэнд авсан ишлэл цөөн тул тэгсхийгээд орхисон болой. Тэгтэл Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн тухай Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал номоо бичихдээ мөн л ишлэл, чингэхдээ маш олон ишлэлийг уул түүхээс авах болж, мөн л Сүрэнхор..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Эрдэнэсийн сан - 108 цуврал
Хэцүү хүнд хэллэгтэй, олон бүлэг бүхий зузаан зузаан сонгодог зохиолуудыг уншихаас товчилж, шинэчлэсэн хувилбаруудыг унших нь бага балчир хүүхдүүдэд хялбар, залхаж шантрахгүйгээр үйл явдал болон дүрүүдийг ойлгоход нь тустай. Улмаар шимтэн дурлан унших болж, уншигчийн чадвар нь  дээшилж, товчлоогүй эх зохиолыг нь унших хүслийг аяндаа төрүүлэх болно. Балчир уншигчдаа сонгодог зохиолд дурлан шимтүүлж, мөрөөдөл төсөөллийн ертөнцийг баяжуулах нь тэдний амьдралд баялаг өөдрөгөөр хандаж, харж чадах чадварт сургах төдийгүй амьдралыг нь уртасгадаг. Нийгэм, гэр бүлийн орчинд өөрийгөө ойлгож мэдэ..
Эрдэнэсийн сан - 108 цуврал /Шинэчлэсэн хувилбар/
Хэцүү хүнд хэллэгтэй, олон бүлэг бүхий зузаан зузаан сонгодог зохиолуудыг уншихаас товчилж, шинэчлэсэн хувилбаруудыг унших нь бага балчир хүүхдүүдэд хялбар, залхаж шантрахгүйгээр үйл явдал болон дүрүүдийг ойлгоход нь тустай. Улмаар шимтэн дурлан унших болж, уншигчийн чадвар нь  дээшилж, товчлоогүй эх зохиолыг нь унших хүслийг аяндаа төрүүлэх болно. Балчир уншигчдаа сонгодог зохиолд дурлан шимтүүлж, мөрөөдөл төсөөллийн ертөнцийг баяжуулах нь тэдний амьдралд баялаг өөдрөгөөр хандаж, харж чадах чадварт сургах төдийгүй амьдралыг нь уртасгадаг. Нийгэм, гэр бүлийн орчинд өөрийгөө ойлгож мэдэ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Сүүлчийн шёогүн
Европ, Америкийн орнуудаас хоцорч хөрөнгөт нийгэмд хөл тавьсан хэдий ч Япон улс өнөөдөр дэлхийд толгой цохих хөгжилтэй орнуудын нэг болтлоо хөгжиж чадсаны учир юунд оршино вэ? Үүнд олон янзын хариулт байгаа ч Японы түүхэнд “Мэйжи ишин” (Мэйжигийн шинэчлэл) гэж нэрлэгддэг түүхийн зурвас үеийг дурдахгүй өнгөрч болохгүй. 1868 онд Японд хэдэн зуун жил ноёрхсон феодал ёст дэглэм нурж, Мэйжигийн шинэчлэл өрнөн, Япон орон улс төр, эдийн засгийн асар том өөрчлөлтийн замд оржээ. Энэ үе хүртэл Минамото, Ашикага, Т окүгава зэрэг феодал овог аймгууд цэрэг язгууртнуудын засаг захиргаа - бакүфүгийн хэлбэ..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Бүшидо
Япон үндэстний ёс зүйн цогц "Бүшидо" номын 2007 онд хэвлэгдсэн анхны хэвлэл дээрх орчуулагчийн үг. Энэ жил Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Сүүлийн хорь шахам жилийн дотор манай хоёр орны харилцаа гайхмаар хурдан өргөжин тэлжээ. Эхний үед монголчуудын хувьд , Японд очих юмсан, Японд суралцах юмсан, япончуудаас мөнгө зээлж аваад бизнес хийх юмсан, гэсэн хүсэл мөрөөдөл давамгайлж байв. Энэ байдал одоо ч үргэлжилж байна, цаашдаа ч үргэлжлэх болов уу. Гэхдээ, “уг нь их сайн хүн бололтой, харин би энэ япон хүнийг сайн ойлгохгүй байна”, “хоёр ч жил өнгөр..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Чарльз Диккенс. Хамгийн чухал нь юу вэ?
Хүүхэд бүр, ялангуяа хөвүүн болгон хүч чадалтай, эрүүл чийрэг байхыг хүсдэг. Хүч чадалтай байх нь мэдээж сайн хэрэг. Гэвч эр зориггүй бол тэр хүч чадал дэмий талаар хэрэг болно. Үлгэрлэвэл аварга хүчирхэг ч аймхай хулчгар заан өчүүхэн бяцхан хулгана ахайд дийлдэхийн үлгэр билээ. Хүч чадал, эр зориг хоёр хослох нь үнэхээр сайхан. Гэхдээ нэг юм дутаж байгаа биз. Энэ бол саруул ухаан юм. Хэрвээ саруул ухаан үгүй бол тэр сайхан эр зориг, эрчим чадлыг хий дэмий юманд хайран үрж дуусна шүү дээ. Дайснаа ялан дийлэхэд, спортын гялалзсан амжилт гаргахад хүч чадал, эр зоригоос гадна ур ухаан тун чуха..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд /1911-1946/
Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд /1911-1946/ номын шүүн нягтлагчийн үг. Түүхийн шинжлэхүй ухааны доктор, дэд профессор Эмгэнт О.Батсайхан ойрх үеийн Монголын эх түүхийн нэн чухал сэдвийг улируулан шинжилж бичсэн нэгэн сэдэвт зохиолоо эрхэм абугай Танаа өргөн толилуулж байна. Урьд өмнө нь манай түүхчдийн төдий л хөндөж байгаагүй сэдэв бол Монгол үндэстэн бие даасан бүрэн эрхт улс болохын төлөө бидний монголчууд хэрхэн тэмисэн явдал билээ. Хэдийвээр 1911 оны сүүлчээр Монголын тусгаар тогтнол сэргэсэн боловч Дундад Иргэн Улс, Хаант Орос Улс хоёр түүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
Залуусын заавал унших номын жагсаалт
Дэлхийн бүх номын өчүүхэн хувийг ч уншиж дуусах боломж бидэнд байхгүй. Ер нь өсвөр насандаа, залуу насандаа, үхэхээсээ өмнө заавал унших ёстой номуудын жагсаалтыг янз бүрээр гаргасан байдаг. Энэ удаа та бүхэнд "Яруу сэтгэгч" клубийн тэргүүн Ж. Лувсандоржийн санал болгож буй жагсаалтыг толилуулж байна. Гэхдээ энэ жагсаалт залуу үеийнхэнд гэсэн тодотголтойг анхаарна уу. Номын мэргэд өөрсдийн уншиж судласан номоо шүүн тунгааж ямарыг унших хэрэгтэйг хойч үеийнхэндээ захиж үлдээсэн байдаг. Хүний амьдрал богинохон учраас бүх номыг уншиж амжихгүй нь ойлгомжтой. Тиймээс унших ёстой шилдэг номууд гэ..
1 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах
 Уншлагын түвшин нь оюуны царааг тодорхойлно
Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын 108 цуврал ном уншигчдынхаа гар дээр очоод байна. Энэхүү цуврал номын талаар сэтгүүлч Б.Номинчимэдтэй уулзаж ярилцлаа. /Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагыг зохиогчийн зөвшөөрөлтэй нийтлэв/ -Та бүхний эрхлэн гаргаж буй дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цувралд ямар ямар номууд орж байгаа вэ? Ямар шалгуураар шилж сонгосон бэ? Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилд..
0 сэтгэдэл байна - Сэтгэгдэл харах