Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Баабар

Баабар нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгсч, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан. 1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.
1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.

Баабар 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар, 1994-1996 онд чөлөөт нийтлэлчээр, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.
Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэл Монгол орон, Монгол үндэстэн угсаатан, Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийн мөн чанарыг шүүн тунгааж, залуусын оюун сэтгэлгээг үзэл суртлын хүлээснээс ангижруулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. 

1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалын гивлүүрийг хуу татан, үнэн нүүрийг нь илчилсэн билээ. 

1990-ээд онд бичсэн нийтлэлүүдээрээ коммунист тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өөр зүйл огт мэдэхгүй байсан ард түмэнд ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн учир утгыг энгийн хэлбэрээр ойлгуулахад чиглэгдэж байв.
1996 - 2004 онд "ХХ зууны Монгол: нүүдэл, суудал" бүтээлээ туурвиж, түүхэнд шинжлэх ухаанч дүн шинжилгээ хийсэн юм.

Эх сурвалж: wikipedia

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Англи - Монгол толь
Даян дэлхийн хүн ардад өдөр тутмын хэрэглээний амьд Англи хэл сургах найдвартай толь бичгээрээ алдаршсан Коллинз-ийн Англи-Монгол толь бичиг анх удаа гарч байгаа нь энэ. Толь зүй, нэвтэрхий толь, боло..
22,500₮
Сталин
Сталины тухай ном өч төчнөөнөөрөө л бий. Гэвч бүгдээрээ хүн Сталиныг (үе тэнгийнхэн, ойр дотнынхон тэр битгий хэл охиных нь дүрдатгал хүртэл) дарангуйлагч Сталинаар твлөөлүүлэн бүдгэрүүлдэг нийтлэг га..
26,000₮
Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир
 Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх: Бараг бүх юмсын тухай шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть ном Баабарын орчуулснаар уншигчдын гар дээр..
42,500₮