Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Айзек Азимов

Айзек Азимов /1920-1992/ уг нь химич мэргэжилтэй, биохимийн ухааны доктор хүн юм. Түүний шинжлэх ухаан, уран зохиол хоёрт оруулсан хувь нэмрийг бараг тэнцүү гэж хэлж болно.

19 настайдаа их сургууль төгсөж, 27 настайдаа докторын цол хамгаалсан энэ суут хүний анхны өгүүллэг 20 настайд нь хэвлэгджээ. Түүний шинжлэх ухааны, уран зөгнөлийн зохиолын хамгийн том мастеруудын нэг гэж тооцдог бөгөөд “Би робот", “Тоос мэт одод”, “Хөмрөг”, “Мөнхийн төгсгөл”, “Оршин тогтносон нь”, “Оршин тогтнол ба Эзэнт гүрэн”, “Өөрсдөө бурхад”, “Нүцгэн нар” зэрэг романууд нь гойд алдартай.

Түүний уран бүтээлийн өв 30 гаруй боть болно. Тэр зөвхөн зөгнөлт зохиол бус 300 гаруй шинжлэх ухааны хялбаршуулсан ном бичсэн ажээ. Түүний зохиолууд товч тодорхой өгүүлмж, сэтгэлзүйн өвөрмөц араншин, логик, уран сэтгэмж хоёрын өвөрмөц нэгдэл, шинжлэх ухааны шинэлэг санааг дэвшүүлсэн байдал зэргзэрээ онцгой ялгардаг юм.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Хөмрөг ба эзэнт гүрэн
Галактикийн Эзэнт гүрэн нуран унаж байлаа. Энэ бол Сүүн замын нэг үзүүрээс нөгөө үзүүрийг хүртэл сунан байрласан сая сая од гаригсаас бүтсэн хэмжээлшгүй том Эзэнт гүрэн байлаа. Эзэнт гүрнийхээ хэмжээт..
6,300₮