Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Ганчимэг. Б

1971 оны 1 дүгээр сарын 6 нд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн.

1988 онд Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг, 1997 онд Улсын Багшийн Их Сургуулийг сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус дүүргэсэн. Түүний аав Бадамдорж нь холбооны инженер, ээж Бямбажав нь холбооны техникч мэргэжилтэй, монголын харилцаа холбооны салбарт бүх насаараа зүтгэсэн хүндэт холбоочин улсууд аж.

Тэрээр 1996 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” –д ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд эдүгээ үндэсний өдөр тутмын төв хэвлэл Үндэсний шуудан сонины тоймчдын албаны даргаар ажиллаж байна.

Б.Ганчимэг нь

1996 онд “Бүүр түүр”,
2000 онд “Ярилцъя”,
2001 онд “Он жилүүд минь”,
2003 онд “Урдынхаараа би өвлийг угтана”,
2004 онд “Би ч гэсэн буруутай”
2005 онд 108 асуулт хариулт
2007 онд Goodbye My Love зэрэг номууд бичиж олны хүртээл болгосон юм.

Мөн 1998 онд “Ардын эрх” сонины, 1999-2006 онуудад “Өдрийн сонин”-ы, 2000 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбооны шилдэг бичлэгийн шагналуудын эзэн болж байсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл түүнд 2000 онд шилдэг бүтээлд олгодог “Ган үзэг” шагнал олгосон бол, 2004 онд монголын сэтгүүл зүйн дээд шагнал болох Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан билээ. Тэрээр өөрийн уйгагүй хөдөлмөр, авъяас билгээрээ манай шилдэг сэтгүүлчдийн нэг болж чадсан төдийгүй олон түмний хайрлан хүндэтгэдэг сэтгүүлчдийн тоонд зүй ёсоор ордог юм. Манай сонины 2000 дахь дугаар хэвлэгдэх түүхэн мөчид монголын төр түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Алтан гадас” одонг гардуулсан нь манай хамт олны нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж ирсэн нөр их хөдөлмөрийг үнэлсэн явдал болсноос гадна сэтгүүлч Б.Ганчимэгийн монголын шинэ үеийн сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр, авъяас билгийг нь үнэлсэн явдал болсон билээ. Сэтгүүлч Б.Ганчимэг нь одоо “Үндэсний шуудан” сонины хамгийн олон уншигчтай булангуудын нэг болох “Ярилцъя” буланг хөтлөн явуулахаас гадна цаг үеийн тулгамдсан асуудлуудаар тойм, нийтлэл бичин уншигч та бүхэнтэй сониныхоо алтан хуудсаар өдөр болгон уулзаж байгаа билээ.

Эх сурвалж: Баабар.мн

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Аав бид хоёр
Хүн болгон алт шиг биш. Гэхдээ хэн ч нэг удаад алт мэт сайхан өгүүлэл бичиж болно. Хоёр юм уу, гурван удаа ч тэгж чадах байх. Харин долоо хоног бүр бичих нь амьдралынх нь амт, хэмнэл болсон хүн түүний..
12,500₮