Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Жефф Жонс

Жефф Жонс бол өнөө цагийн олонд танигдсан комик номуудыг бичсэн зохиолчдын нэг юм. Тэрээр уншигчдаас өндөр үнэлгээ авсан Superman, Green Lantern, The Flash, Teen Titans, болон Justice Society of America зэрэг бүтээлүүдийг бичсэн. Түүний GREEN LANTERN: RAGE OF THE RED LANTERNS, GREEN LANTERN: SINESTRO CORPS WAR, JUSTICE SOCIETY OF AMERICA: THY KINGDOM COME, SUPERMAN: BRAINIAC and BLACKEST NIGHT зэрэг номууд нь Нью-Йорк Таймсын хамгийн их борлуулалттай зурагт романаар шалгарч байсан.

Жонс Детройт хотод төрсөн бөгөөд Мичиганы их сургуулийг медиа артс, кино зохиолч, кино найруулагч, мөн кино урлаг судлаач мэргэжлээр дүүргэсэн. Тэрээр Лос-Анжелест нүүж очсоныхоо дараагаар кино найруулагч Ричард Доннерийн туслахаар ажиллаж байхдаа Superman: The Movie, Lethal Weapon 4 болон Conspiracy Theory зэрэг кинонуудад өөрийн хувь нэмэрээ оруулж байсан.

Жонс комик ном бичих гараагаа STARS AND S.T.R.I.P.E болон Ди Си комиксын Stargirl-ын. түүхээр эхлүүлж байжээ. Тэрээр 2002 оны Wizard Fan Award for Breakout Talent-ын шагнал, мөн 2005, 2006, 2007, 2008 оны шилдэг зохиолч, түүнчлэн 2003, 2005, 2007, 2008 оны CBG-н шилдэг зохиолч мөн 2001-2005 онуудад CBG-н шилдэг комик цувралын зохиолчоор шалгарсан.

Олны таашаалд хүрсэн The Flash, Teen Titans болон хамгийн их борлуулалттай байсан Infinite Crisis зэрэг бүтээлүүдийг бичсэнийхээ дараагаар Жонс өөрийн удирдагч Доннертой хамтран адал явдалт комикуудыг бүтээсэн. 2006 оноос эхлэн Грант Моррисон, Грег Рука болон Марк Уайд нартай хамтран долоо хоног тутмын комик цуврал ном болох «Шинэ 52» бүтээл дээр ажилласан. Тэрээр бас Смоллвиллегийн цуврал болох Legend болон Robot Chicken-ы дөрөвдүгээр цуврал зэрэг олон төрлийн дэлгэцийн бүтээл хийжээ. Мөн Сони Онлайн Энтертаймент ХХК-иас гаргаж буй ДиСи Универс Онлайн тоглоомын түүхийг бичиж байгаа бөгөөд ДиСи Энтертаймент-д уран бүтээлчдийн ахлахаар ажиллаж байна.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Шударга ёс сахиулагчид
ДЭЛКИЙИ КАМГИЙН АГУУ СУПЕР БААТРУУД... АНХ УДАА ХАМТДАА! ШИНЭ ЦАГ ҮЕИЙН ЦОО ШИНЭ ЭХЛЭЛ! Метрополисийн СУПЕРМЭН, Готэмийн нууцлаг БЭТМЭН гэх мэт супер баатрууд олонд танигдаагүй, бас дэлхийг б..
12,900₮