Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Толкейн. Ж. Р

Орчин үеийн уран сэтгэмжийн уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч Ж. P. Р. Толкейн (1892-1973) нь зохиолч төдийгүй яруу найрагч, хэл шинжээч, домог зүй судлаач, Оксфордын Их сургуулийн профессор, алдарт Оксфорд толийг бүтээлцсэн хүн юм. 1945 оноос хойшхи Английн шилдэг 50 зохиолчийн эхний зургаад багтжээ.

Ж. P. Р. Толкейн Англо-Сакс, Норманд, Герман, Скандинавийн орнуудын болон ер өрнө, дорнын ард түмнүүдийн домог үлгэрийг нарийвчлан судалж, тэндээс ургуулан ер бусын адал явдалт түүхүүдийг бүтээсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан байна. Ялангуяа “Хоббитууд” (1936 он), “Бөгжний эзэн” (1954 он), “Силмариллион” (1977 он) хэмээх цуврал нь дэлхийн 40 орчим хэлээр орчуулагдан, хэдэн арван мянган удаа хэвлэгдэж, өнөөдөр багачууд төдийгүй бүх насныхны шимтэн уншдаг ном болжээ. Тэр зөвхөн зохиолыг нь бичээд зогссонгүй, зохиолдоо өргөнөөр ашигласан домог зүй, хэл зүйн олон нэр, илэрхийллийг тайлбарласан тайлбар толь, эртний бичиг үсгийн цагаан толгой, гол дүрүүдийн ургийн бичиг, үйл явдлын он дарааллийн хэлхээс болон газрын зургуудыг ч цоо шинээр зохиосон нь чухамдаа уран сэтгэмжийн бүхэл бүтэн гайхамшигт ертөнцийг амилуулжээ. Дэлгэрэнгүй

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Бөгжний эзэн /3 боть/
Энэхүү багц нь 3 ботийг нэгтгэсэн. I боть. Бөгжний ахан дүүс,  II боть. Хоёр цамхаг, III боть. Эзэн хаан эргэж ирсэн нь. БӨГЖНИЙ ЭЗЭН гурамсан туульсын нэгдүгээр дэвтэр болох “Бөгжний ахан дү..
58,500₮
Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс
Бөгжний эзэн туульсын романы талаар "Хорьдугаар зууны уран сэтгэмжийн зохиолуудын хамгийн агуу нь..." - Sunday Telegraph "Тунгаамал алт мэт ер бусын онцгой бүтээл..." - New York Times Book Revie..
19,500₮
Бөгжний эзэн: Хоёр цамхаг
Бөгжний эзэн туульсын романы талаар "Хорьдугаар зууны уран сэтгэмжийн зохиолуудын хамгийн агуу нь..." - Sunday Telegraph "Тунгаамал алт мэт ер бусын онцгой бүтээл..." - New York Times Book Revie..
19,500₮
Бөгжний эзэн: Эзэн хаан эргэж ирсэн нь
Бөгжний эзэн туульсын романы талаар "Хорьдугаар зууны уран сэтгэмжийн зохиолуудын хамгийн агуу нь..." - Sunday Telegraph "Тунгаамал алт мэт ер бусын онцгой бүтээл..." - New York Times Book Revie..
19,500₮
Хоббит
Дэлхийн зөгнөлт зохиолыг үндэслэгч, Английн нэрт эрдэмтэн зохиолч Ж.Р.Р.Толкины 1937 онд туурвин гаргасан "ХОББИТ" үлгэр туужийг орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэг эх монгол хэлнээ орчуулан гаргалаа...
15,000₮