Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Жанчив. Ё

1970 онд Завхан аймгийн Отгон сумын нутагт төрсөн. 1978-1988 онд 10 жилийн дунд сургууль. 1988-1991 онд МУИС-ийн Хэлбичгийн факультетийн монгол хэл-утга зохиолын ангийг дүүргэж монгол хэл-утга зохиолын багшийн мэргэжил эзэмшсэн. 1995-1996 онд Чех улсын Карлын Их Сургуулийн Дорно дахины судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн байна.

1991 оноос МУИС-ийн ХБФ, МСХ, МСС, МСДС, МХСС-д багшилж байна.

Монгол хэлний түүхэн хэлзүй, дөрвөлжин үсгийн судлал, дундад үеийн монгол хэлний судлал, МНТ-ы судлал, монголчуудын үсэг бичгийн түүхийн судлал, эх бичиг судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж буй. 2000 онд “Дөрвөлжин үсгийн монгол дурсгалын хэлний судалгаа” сэдвээр хэл бичгийн ухааны доктор (Рh. D)-ын зэрэг хамгаалсан.

Дөрвөлжин бичгийн монгол дурсгал, Нангиад монгол “Хуа-и И-юй” толь, Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд, Цогт хун тайжид холбогдох бичгийн дурсгалууд зэрэг ном зохиол нийтлүүлсэн.

“Төв Азийн нүүдэлчдийн бичиг үсгийн товчоон” (УБ., 2001, 328 тал) номын хамтын зохиогч бөгөөд эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлэв.

Дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэд хэдэн илтгэл гавьж байсан ба ОУ МЭ-ий VII их хуралд “Монгол төрийн тамга” (Доктор, профессор X.Нямбуу нарын хамт) сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн болно.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Вагиндра үсгийн дурсгалууд
1905 онд Буриадын Цанид хамба Агваан (1854-1938) хэмээх эрдэмт лам “Буриадын шинэ үсэг” буюу “Вагиндрын үсэг”-ийг монгол болоод тод үсэгт тулгуурлан Байгалийн хойд биеийн буриад аялгууг суурь болгон з..
25,000₮
Дундад үеийн монгол хэлний судлал
Эрдэмтэн, судлаач Ё. Жанчивын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эмхтгэл. Түүний шавь Лха. Батбилэг эмхтгэн хэвлүүлсэн эл бүтээлд орсон бүтээлүүдийн жагсаалт. НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛ. 1. Дөрвөлжин үсгийн..
35,000₮
Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд
1224/1225 оны “Чингисийн чулууны бичиг”-ээс эхлэн XVI зууны төгсгөл үе хүртэлх уйгуржин монгол үсгээр бичигдсэн дурсгалуудыг монголч эрдэмтэд сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгал хэмээн нэрлэдэ..
25,000₮