Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Вайт. Е. Б

Америкийн зохиолч Е.Б.Вайт /1899-1985/ 1930-аад оны сүүлээр зээ дүүдээ зориулан зохиол бичиж эхэлжээ. Түүний анхны хүүхдийн зохиол нь 1945 онд хэвлүүлсэн “Бяцхан Стюрт” хэмээх жижигхээн хулганын тухай тууж юм. Дараа нь “Шарлот аалзны тор” туужаа бичиж, 1952 онд хэвлүүлжээ. Энэ хоёр ном нь тун удалгүй ихэд алдаршин түгжээ.

Е.Б.Вайт нь 1970 онд 5 жилд нэг удаа олгодог өндөр нэр хүндтэй АНУ-ын мэргэжлийн номын санчдын тэргүүн шагналыг “Хүүхдийн утга зохиолыг баяжуулан, хөгжүүлсний учир” хүртсэн байна. 1971, 1976 онуудад түүнийг Хүүхдийн утга зохиолын дээд шагнал болох Ханс Христиан Андерсений нэрэмжит алтан медальд нэр дэвшүүлж байжээ.

Хүүхэд багачуудад зориулсан гурав дахь ном болох “Хунгийн дуун” туужаа 1970 онд хэвлүүлсэн байна. 1973 онд оюутан сурагчдын санал асуулгаар тухай жилийн хамгийн шилдэг номоор шалгарч байсан бол “Шарлот аалзны тор” тууж нь “Сургуулийн номын сан” сэтгүүлээс явуулсан судалгаагаар 2012 онд 9-12 насны хүүхдийн ангиллын хамгийн шилдэг номоор шалгарчээ.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Шарлот аалзны тор
Чин үнэнч нөхөрлөлийн мөн чанар, үнэ цэнийг хүүхэд багачуудад хамгийн яруу сайхнаар нээж өгсөн нэгэн зохиолыг та бүхэнд толилуулж байна.  Бусдын төлөө нулимс унагахыг амьтад хүртэл чадна. Бусд..
5,800₮