Дээж.мн Фото зураг угаах үйлчилгээ /Стандарт хэмжээ 10 x 15/ |
EXLIBRS J.Oyuntsetseg Үүлэн бор /зөөлөн хавтастай/ |
Анд Студи Царцаа шоргоолж хоёр |
Ном хур Өрхийн фермерийн аж ахуйг өөрсдөө байгуулъя |
The Dark Books The Dark Books БАГЦ |
Интерпресс Ухаан |
Инг хэл Speak English - Англиар ярьцгаа |
Дээж.мн Заагчтай уян хавчуур |
Анд Студи Улаан малгайт |
НЭПКО компани Хөмрөг ба эзэнт гүрэн |

Монголын дүрслэх урлагийн хөгжил өөрийн урлаг судлал, нэртэй урлаг судлаачдыг төрүүлсний нэг нь урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун юм. Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Л.Батчулуун Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргын алба хашиж дөчөөд жил шинжлэх ухаан, их дээд сургуульд үр бүтээлтэй ажиллажээ.
Батчулуун «Монголын дүрслэх урлагийн товч түүх» (1989), «Монгол гагнуурын жор» (1992), «Эсгий ширмэлийн урлаг» (1999), «Эсгийн урлаг, тэмдгийн тогтолцоо» (2003 он) «С.Нацагдоржийн туурвил зүй» (2008), «Марзан Шарав» (2009) зэрэг эсгий туургатны унаган урлагийг дорвитой задлан шинжилсэн хориод ном, 200-гаад өгүүлэл, шүүмж хэвлүүлжээ.«Монголын соёлын түүх» (1999), БНХАУ-д хэвлэгдсэн «Монгол зан үйлийн нэвтэрхий толь»-ийн оюуны боть (1995), «Монголын түүх, соёлын дурсгалууд (1995), «Монголын нэвтэрхий толь»(1995), «Молор толгойн хадны зураг» (2004), «Монголын түүх, соёлын дурсгал» (1997 он), «Монголын нэвтэрхий толь» (1999 он), «Монголын түүх, соёлын атлас» (2003 он), «Монголын дүрслэх урлагийн түүх» (2009), «Монголын урлагийн нэр томъёоны тайлбар толь» (2009), зэрэг хорь гаруй хамтын бүтээлийн зохиогч. «Felt art of the Mongols» (2003) номыг Дэлхийн эсгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Буркетт профессор «Eho» сэтгүүлдээ олзуурхан тэмдэглэсэн байдаг.
Эдгээр чухаг бүтээлийг БНХАУ-ын шинжлэх ухаан, техникийн хэвлэлийн хорооноос худам монголоор хэвлэн (2004, 2005) гаргаснаар улам ч өргөн хүрээний уншигчтай, сургалтын гарын авлага болсон байна. “Felt art of the Mongols” (2003) номыг ч гадаад, дотоодын уншигчдын захиалга хүсэлтээр хоёрдох удаагаа (2009) хэвлэж, олны хүртээл болгов.
Л.Батчулууны СУИС, ТИС, УБИС-ийн доктор, магистратурын зөвлөл, Философи, улс төр, урлаг судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллажээ. Тэрээр олон арван бакалавр, 56 магистр, 9 доктор (Рh.D), 1 шинжпэх ухааны докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдаж, шүүмжилж хамгаалуулан, 20 гаруй ном ариутган шүүж, соёл урлаг судпалын боловсон хүчин бэлтгэхэд дорвитой хувь нэмрээ оруулсан Хүмүүнлэгийн академийн жинхэнэ гишүүн билээ.
Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд
Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
|
For the past two millennia, felt has played an essential role in Mongolian life. In addition to its basic function as an insulating cover for the yurt, felt has served in making clothing, cushions, ru..
|
30,000₮
|
Б.Чогсом бол үнэхээр сайн судалгаанд өртөгдөхүйц том зураач юм байна гэдгийг зүйрлэн хэлбэл холхиндох гутал доторхи хөл биш байна гэдгийг тон ч олон талаас нь нээж үзүүлжээ. Чингэсэн явдалд Судлаач Ба..
|
50,000₮
|
Монгол орны наран ургах зүүн өмнө этгээдэд оршин суух Дарьганга угсаатны газар нутгийн тухай бичиг шастирт тэмдэглэсэн зүйл цөөнгүй буй.
Тухайлбал Монгол улсын архивын данс, эвхмэл бичигт: “Дарьган..
|
78,000₮
|
Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Лүнтэнгийн Батчулууны амьдрал, уран бүтээлийн замналыг нэгд: алс холын Алтай сайхан нутгаасаа улсьнхаа нийслэл, харийн оронд хүртэл сургууль соёлын мөр ..
|
78,000₮
|
Монголын нэртэй урлаг судлаач Л.Батчулуун, С.Жүнш нарын зохиосон "Урлах ухааны нууц" хэмээх энэхүү ном Монголчуудын эртний ба орчин үеийн урчуудын урлан бүтээсэн соёлын өвийг хийх арга технологийг зад..
|
78,000₮
|