Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Оюунгэрэл. Ц

Цэдэвдамбын Оюунгэрэл нь 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг алтан медальтай дүүргэж, 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр төгссөн.

1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалжээ. 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцсан.

Ц.Оюунгэрэлийн бичсэн “Ногоон нүдэн лам” түүхэн роман нь 2008 онд анх олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгарч, уран зохиолын ертөнцөд “хамгийн их уншигддаг” ном болсон төдийгүй гадаад зах зээл дээр хэвлэн нийтлэгдэхээр бэлтгэгдэж байгаа билээ. Ц.Оюунгэрэлийн бичсэн “Хотол цагаан” /2009/ радио жүжиг нь олны хүртээл болмогцоо Монголын Үндэсний олон нийтийн радиогийн алтан фондод хадгалагдахаар шалгарсан. Уг жүжгийн зохиолыг Монфемнет үндэсний сүлжээ монгол уншигчдадаа зориулан хэвлэн нийтэлж олны хүртээл болгосон ажээ. “Хотол цагаан” жүжгийн зохиолын англи хэл дээрхи хувилбар нь франц хэлнээ хөрвүүлэн хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Америкт суралцсан тэмдэглэл
Монгол Улсын Их Сургуулийн математикийн тэнхимийн том заал 2004 оны дүн өвлийн тэр нэгэн ням гаригийн үдэд оюутнаар пиг дүүрсэн байлаа. Сэтгэл санаа нь өөдрөг зуу гаруй залуучууд ням гариг бүр энд цуг..
8,000₮