Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Надмид. С

С.Надмид 1933 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт төржээ. 1958 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетийг хими-биологийн багш мэргэжлээр. 1959 онд Москва хотноо гурилын үйлдвэрийн технологчийн дамжаа, 1964 онд МУИС-ийн харьяа утга зохиолын оройн дээд сургуулийг тус тус төгсгөсөн.

Улаанбаатарын гурилын үйлдвэрт анхны технологич инженер бөгөөд тээрмийн цехийн дарга, политехникумд гурилын үйлдвэрийн ангийн багш, "Хөдөлмөр". "Пионерийн үнэн". "Залуучуудын үнэн", "Шинэ хөдөө". "Yнэн" сонинуудад утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга. "Дуудлага" сонины эрхлэгчээр ажиллав.

С.Надмид "Бордоотой бороо" (уран сэтгэмжийн) 1969, "Нарны охид'' (Домог үлгэрийн) 1971, "Сүүдэр хүү" (туужийн) 1972, "Дааганы уралдаан" (туужийн) 1975, "Нийслэлийн зайд”, "Хар нүдэн" (роман) 1991, 'Миний сарнай" (туужийн) 1994, "Тэнэмэл бяцхан хамардай" (Ш.Энхбаярын хамт үлгэр өгүүллэгийн) 1995. “Эрвээхэй охин" (үлгэр өгүүллэгийн) 1996 "Бид хоёр (өгүүллэгийн) 1996 зэрэг гучаад ном туурвижээ.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Бордоотой бороо
Мандах, ахаасаа ирсэн захидлыг ангийнхаа найз нарын дунд санамсаргүй задалсны улмаас бараг жил тойрон хадгалж явсан "нууцаа" алдах шахжээ. Ахы нь захидал ердөө ганц өгүүлбэр, тэгэхдээ дэндүү томоор би..
1,900₮
Дааганы уралдаан
Монголын хүүхдийн нэрт зохиолч С.Надмидын “Дааганы уралдаан” ном нь сургуулийн бага, дунд ангийн сурагчдын унших дуртай номын нэг бөгөөд моринд “хорхойтой” нийслэл хүү Борхүүгийн хүсэл мөрөөдөл, түүнд..
2,500₮
Наймуулаа
Эхлэл Даагаа наймуулаа байсан юм. Түүнд хүүхдүүд хайртай байлаа. Хөөрхий тэр нохойг муу нөхөр хорлоогүй бол улам ч олуулаа, улам ч олон хүний хайрыг татах байсан биз. Гэвч Даагааг дурсах хүүхэд ..
3,500₮
Нарны охид
Энэ бол Насан өвөөгийн ач охид Гэрэл, Солонго хоёр болоод Наран эцгийн охид Буудай, Сарнай нарт тохиолдсон үйл явдлыг сүлэлдүүлэн зохиомжилсон маш  сонирхолтой, хүүхдүүдэд сургамжтай  үлгэр-..
2,300₮
Нийслэлийн замд
Говийн бор толгойгоос хангайн Буянт Ухаа хүртэл “Хорвоог таних аян, замаас эхэлдэг” гэж зохиолч Л.Түдэв гуай хэлсэн байдаг. Тэртээх 50 жилийн өмнө говийн Бор толгойн хаваржаанаас Хүрээ орохоор аавы..
8,000₮