Та дуртай зохиолчоо сонгоно уу!

Ловор. Г

1937 оны 10-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын "Мэндийн ухаа" гэдэг газар төрсөн. Улаанбаатарт Багшийн дээд сургууль (1957-1961), Москвад Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн салбар (1975-1977) тус тус төгссөн. Монгол хэл-утга зохиолын багш, сэтгүүлч мэргэжилтэй. Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор.

"Бачитхэрээний баларсан түүх" (1962), "Яргуй" (1967), "Шидэт анги" (1970), "Жимсний хаяг" (1973), "Үгсийн албан" (1978), "Хамгийн үнэтэй бэлэг" (1983), "Миний цагаан толгой" (1986), Их санаачилга" (1988),    "Амьтны араншин" (2000), "Нисдэг муур" (2003), "Хөгжилтэй зугаалга" (2003), "Математик гараа" (2005)    зэрэг шүлэг найраг, хүүрнэл, эссэ, нийтлэл, шинжлэх ухааны хялбаршуулсан 30 гаруй ном хэвлүүлснээс гадна, эрдэм шинжилгээ судалгаа, сурталчилгааны 100-гаад өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Мөн "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"- ийн 3 ботийг зохиолцсон байна.

Г. Ловор нь өсвөр үе-хүүхэд залуучуудын оюун ухааныг баяжуулж, танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдний бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэхэд шинжлэх ухаан, уран зохиол, сэтгүүл зүйн салбарт үнэт хувь нэмрээ оруулсан нэрт сэтгүүлч, эрдэмтэн, зохиолч юм. Зохиолч Г. Ловор 2006 онд Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүнээр элсчээ.

Сонгогдсон зохиолчтой холбоотой Дээж.мн дээрхи зохиол бүтээлүүд

Нэг хуудсанд:
Эрэмбэлэх:
Дариганга ардын аман зохиол
Өнгөрсөн зууны эхээр нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээн абугай бичихдээ "Дарьгангад түмэн зүйлийн сонирхмоор юм байх тул төгс шинжилгээ гаргавал зохино" хэмээжээ. Мөн зууны төгсгөл үед миний зохион байгуул..
15,000₮
Жимсний хаяг
Хүүхдийн танин мэдэхүйн зохиол. Байгаль орчноо танин мэдэхийн сацуу бас хайрлан хамгаалах ёстой тухай өгүүлнэ. Хамгийн гол нь хими, физикийн хичээл дээр үздэг хамгийн чухал нарийн ойлголтуудыг энгийн,..
2,900₮
Нэрээ хэлдэг шувууд
Хүүхдийн танин мэдэхүйн богино өгүүллэгүүд юм. Ер нь хүүхдийн зохиолч Г.Ловор нь байгаль дэлхий, танин мэдэхүйн мэдлэгийг хүүхдүүдэд хүргэх өгүүллэгүүдийг бичдэг бөгөөд эх дэлхийгээ хайрлах санааг дав..
1,500₮